Өмнөговь аймгийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” зорилтын хүрээнд боловсролын тэгш бус хүртээмж, цахим сургалтын хоцрогдлыг бууруулах зорилгоор “Нүүдлийн Байгаль Хамгаалал” ТББ-ын олон улсын хөтөлбөртэй хамтран Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Булган сумдын алслагдмал, отор нүүдэл хийдэг 16 малчин өрхийн хүүхдүүдэд Galaxy Tab-7 ухаалаг төхөөрөмжийг сургууль дээр нь очиж гардуулж, дэмжлэг үзүүллээ.