"ЗОРИЛГОТОЙ ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 06 сарын 03
"ЗОРИЛГОТОЙ ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд номоор дамжуулан хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх, монгол үндэсний бичиг, хэл соёлыг зааж сургах, өвлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн ивээл дор Төв номын сан болон Аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар хамтран ЕБС-ийн 11-р ангийн сурагчдад ирээдүйгээ төлөвлөж зорьсон зорилгодоо хүрэх арга замыг өөрийн гараар бүтээх боломжтойг танилцуулж чиглүүлэх, улмаар сурагчдын унших, төлөвлөх, чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор "Зорилготой ирээдүй" уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтыг нээн Аймгийн засаг дарга Р.Сэддорж үг хэлж, авьяаслаг сурагчид урлагийн үзүүлбэрээрээ зочдод мэндчилгээ дэвшүүлэн, Өмнөговь нутгаас төрөн гарсан МЗЭ-ийн шагналт зохиолч Э.Амарзаяа хүрэлцэн ирж өөрийн ном бичиж эхэлсэн түүх, шинэ болон бусад номуудаа танилцуулан оролцогчдын асуулт хариултаар үргэлжиллээ.✍️
"Зорилготой ирээдүй" уулзалт арга хэмжээ нь хүүхдүүдэд өөрийн ирээдүйгээ хэрхэн бүтээх, цаашид хэн болж төлөвших талаар тодорхой хэмжээний мэдээлэл хүргэж чадсан гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байна.                         
                    </div>
                    
                </div>
                
                                
                <div class=
"ЗОРИЛГОТОЙ ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  
Өмнөговь аймаг Facebook  
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: