Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд 11 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 12.973.427.0 мян төгрөг батлагдсанаас тухайн ондоо 11.405.661.2 мян төгрөгийн санхүүжилт гүйцэтгэлээр олгогдож нийт ажлын гүйцэтгэл 96 хувьтай үнэлэгдсэн байна.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр томоохонд тооцогдох, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан дараах үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Үүнд:
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтын хүрээнд сумдын ИТХ-аас нийт 11044780.4 мян төгрөг батлагдсан байна. Сумдын батлагдсан хөрөнгөөр нийт 181 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс 134 төсөл арга хэмжээ 100 хувь биелж нийт төсөл арга хэмжээний биелэлт 81 хувьтай хэрэгжсэн байна.
Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ноён, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций сумдад хувиарлагдсан нийт 45 арга хэмжээг 2022 онд гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна.
Булган, Номгон, Ноён, Мандал-Овоо сумдын төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай буюу 90-100 хувь хэрэгжиж дууссан. Гурвантэс, Манлай, Сэврэй, Ханбогд, Цогт-Овоо, Даланзадгад сумын төлөвлөгөөний хэрэгжилт 80-90 хувийн хэрэгжилттэй байна. Баян-Овоо, Баяндалай, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций сумдын төлөвлөгөөний хэрэгжилт 60-70 хувьтай биелэгдсэн үзүүлэлттэй байна.
Сумдад иргэдээс ирсэн саналын хүрээнд хамгийн олноор хийгдсэн ажлуудаас дурдвал:
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуульд заасны дагуу өмчлөлд бүртгэн авч, тухайн байгууллага нь хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой тул тухайн орон нутгийн иргэдийн оролцоо хамгаас чухал байдаг.
Тус сангийн мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах, холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, тухайн сумын албан ёсны цахим хуудас, гар утас, өрхийн дэвтэр, нээлттэй хаалганы өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ зэрэг олон нийтийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг идэвхтэй, тогтмол зохион байгуулах. Түүнчлэн Өмнөговь аймгийн хэмжээнд “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-г жил бүр хөндлөнгийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлдэг. Энэхүү судалгаанд иргэдээс ирүүлсэн саналд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод явуулж байх талаар санал удаа дараа гардаг учраас энэ сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй сурталчлах талаар мэдээлэл хүргэж ажилласан.