НОЁНБОГД ХАЙРХАНЫ ТАХИЛГА НААДАМ БОЛЛОО

2022 оны 06 сарын 07
НОЁНБОГД ХАЙРХАНЫ ТАХИЛГА НААДАМ БОЛЛОО
Зуны илүү тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын ард иргэд Ноёнбогд хайрханаа тахих ёслол хийж, газар лусаа аргадан, уул усаа сүсэглэн хуран цугларч тахилга наадам зохион байгууллаа. Хайрханы тахилгад их нас, соёолон, дааганы уралдаан болж, аймаг сумын цолтой 32 бөх барилдан аймгийн арслан Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн заан Ц.Анхбаяр үзүүрлэлээ. Мөн шагайн харваанд аймаг сумаас 20 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо. Тахилга наадмын түрүүлж айрагдсан морьд, үзүүр түрүү болон шөвгөрсөн бөхчүүд, мэргэн харваачдад аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Дөлбаяр, Ноён сумын ИТХ-ын М.Цогоо, сумын Засаг дарга О.Насанбуян, Улсын заан Т.Санчир, Улсын начин Б.Сумьяа нар шагнал гардуулан өглөө. Хайрханы тахилгын зан үйлийг Гандантэгчлэн хийд, Хөөрхөн дэвсгийн хийдийн лам хуврагууд буян ном хурсан байна.
  
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: