ТЕРРА ЭНЕРЖИТЭЙ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2017 оны 09 сарын 12
ТЕРРА ЭНЕРЖИТЭЙ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Өмнөговь аймагт одоогоор 10 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний нэг болох Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг "Терра энержи" ХХК-тай ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ байгууллаа. Өмнөговь аймаг-Ноён сум-Терра энержи ХХК гэсэн гурван талт гэрээ болсноороо илүү үр дүнтэй юм.

Гэрээний хүрээнд суманд сар бүр 25 сая төгрөгийг төвлөрүүлэхээс гадна аймгийн хэмжээнд нийгэм эрүүл мэнд, боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Тодруулбал зам талбайг засаж сайжруулах, нийгэмд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцоно.

Мөн ажлын байрыг нэмэгдүүлж тус компани дахь ажилчдын 50-аас доошгүй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг болно. Орон нутгийн гэдэг ойлголтод зөвхөн Ноён сумын иргэд биш, зэргэлдээ Гурвантэс, Сэврэй сумын иргэд ч хамрагдаж ажилд орох боломжтой юм.

Уул уурхайн компаниудтай нягт уялдаатай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: