ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.

2022 оны 06 сарын 19
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.
ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөө жил 4 аймагт зохион байгуулах бөгөөд Өмнөговь аймгаас тус аян эхэлж байна.
Эмч нарын баг энэ сарын 20, 21-нд Өмнөговь аймагт ажиллахдаа иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ аймгийн 60 гаруй эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулах юм.
Аяны нээлт 2022 оны 6-р сарын 20-ны 10:00 цагт БОЭТ-ийн гадна талбайд болох тул ард иргэд та бүхэн нээлтийн үйл ажиллагаанд оролцож,
үзлэг оношлогоонд хамрагдаарай.
Аймгийн ЗДТГ. НБХ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: