СҮСЭГТЭН ОЛНЫ СОНОРТ.

2022 оны 06 сарын 19
СҮСЭГТЭН ОЛНЫ СОНОРТ.
Маргааш 2022 оны 06-р сарын 20-ны өдрийн 10 цагаас Спорт цогцолборын “Ёл” танхимд Дарь эх Буддист төвийн тэргүүн Г.Сономдаржаяа лам сүсэгтэн олон та бүхэнд зориулан насны барцад арилгаж өвчингүй урт наслуулах “ЦАГААН ДАРЬ ЭХИЙН ЦЭВЭЭН” ном хурж авшиг хүртээх тул өргөн олноор хүрэлцэн ирж оролцоно уу.
Мөн нөгөөдөр буюу 06-р сарын 21-нд аймгаас баруун чиглэлийн замд болзошгүй аюул, аваар осол, байгалын гамшиг, өвчин эмгэгээс гэтэлгэн давуулж , бороо хур , баяр баясал, сайн сайхныг урин дуудах “ГАЛЫН ИХ ТАХИЛГА- ЖИНСРЭГ ЦУТГАХ ЗАН ҮЙЛ” үйлдэнэ. Жинсрэг нь аливаа гай барчид муу бүхнийг буцаан сайн үйлийг машид дэлгэрүүлэн бүтээдэг учиртай.
ДАРЬ ЭХ БУДДИСТ ТӨВ
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: