“САЙХАНЫ САРЛАГ-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022 оны 06 сарын 17
“САЙХАНЫ САРЛАГ-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
“Сайханы сарлаг” сарлагийн баярыг манай аймаг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2 жил завсарлаад энэ жил үргэлжлүүлэн 9 дахь жилдээ тэмдэглэж байна. Аймгийн хэмжээнд 8 сумын 56 өрхөд 1007 гаруй сарлаг үхэр тоологдож, өсөн үржүүлэгдэж байна.
Энэ жилийн “Сайханы сарлаг - 2022” арга хэмжээнд 5 сумын 30 өрх 632сарлаг үхрээ оролцуулж байна.
Өмнөговь аймаг 1990 оныг хүртэл 3000-4000 толгой сарлагтай байсан бол 2000 онд 2147 толгой, 2004 онд 199 толгойд хүрч хорогдсон. Сарлагийн тоо 2013 онд нийт 522, 2014 онд 693, 2015 онд 739, 2016 онд 835, 2017 онд 1010, 2018 онд 1241, 2019 онд 1081, 2020 онд 1259, 2022 онд 1007 сарлаг тоологдсон.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: