нэгдсэн чуулган

2022 оны 06 сарын 21
нэгдсэн чуулган
"Өмнөговь аймаг, Говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган"-ыг 2022 оны 06-р сарын 23, 24-ний өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулна.
✅ Чуулга уулзалтын зорилго:
1️⃣ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох.
2️⃣ Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих.
3️⃣ Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх.
4️⃣ Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах.
Чуулганы хүрээнд Өмнөговь аймгийн нутаг үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, тэдгээрийн гэрээт компаниудын ажлын байр, орон нутгийн худалдан авалт /ханган нийлүүлэлт/-ын нээлттэй өдөрлөг Даланзадгад сумын Спорт цогцолборын зааланд зохион байгуулагдана. Нээлттэй өдөрлөгт иргэд, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн хэрэгцээтэй ажлын байр, ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл авч, нээлттэй ажлын байранд бүртгүүлэх боломжтой.
✅ Зохион байгуулагч:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар
АХБ-ны Олборлох салбарын засаглалыг сайжруулах төсөл / ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл
✅ Дэмжин хамтран ажиллах байгууллага:
Мерит Төсөл
Нээлттэй Нийгэм Форум
Олон улсын санхүүгийн корпорац
✅ Ивээн тэтгэгч байгууллага:
Таван Толгой ХК
Эрдэнэс Тавантолгой ХК
Оюу Толгой ХХК
Монголын Алт Корпораци
Энержи Ресурс ХХК
Саус Гоби Сэнд ХХК
 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: