ЖЮҮ ЖИЦУ СПОРТЫГ АЙМАГТАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, СУРГАХ ХӨТӨЛБӨРИЙГ 6 САРЫН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2022 оны 06 сарын 17
ЖЮҮ ЖИЦУ СПОРТЫГ АЙМАГТАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, СУРГАХ ХӨТӨЛБӨРИЙГ 6 САРЫН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ-ын дэмжлэгээр, аймгийн БТСГ болон Өмнөговь аймгийн Жюү жицүгийн Говь Пантера холбоотой хамтран 2021 оны 12 сараас зорилтот айлын 30 хүүхдийг 6 сарын хугацаатай бие хамгаалах урлаг болох Жюү жицү спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн хөтөлбөр эхлүүлсэн.
Тийнхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд 6 сарын турш сурсан, мэдсэн, гаргасан амжилтуудаа хуваалцан тайлангаа тавилаа.
Энэ хугацаанд тамирчин сурагчид улсын чанартай 2 тэмцээнд оролцож чамгүй амжилтуудыг үзүүлсэн байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
Өөрийгөө ялан дийлж, бусдад үлгэрлэх, цаашлаад олимп, тив, дэлхийн аварга болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэгдсэн эдгээр хүүхдүүдийг амжилтын гараанд хөтлөх боломжийг бий болгосонд аймгийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлэн өөрсдийн гараар бүтээсэн алдрын буланг дурсгалаа.
Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байгаагаа орон нутгийн зүгээс илэрхийллээ.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: