МАНДАЛ-ОВОО СУМЫН “БАЯНХОШУУ” БАГ СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

2022 оны 06 сарын 29
МАНДАЛ-ОВОО СУМЫН “БАЯНХОШУУ” БАГ СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Мандал-Овоо сумын Баянхошуу багийн соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 6-р сарын 28-ны өдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож багийн төвд шинээр соёлын төв нээгдэж байгаа нь малчид, хөдөлмөрчдөд урлаг соёлын үйлчилгээг чанартай хүлээн авч, багийн олон нийтийн арга хэмжээг тухтай орчин нөхцөлд зохион байгуулах боломжоор хангагдаж байгааг онцоллоо.
Мөн Баянхошуу багт үүрэн телефоны сүлжээг оруулахаар нарны цахилгаан үүсгүүр шийдвэрлэсэн юм.
Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж баг сумаас урлагийн тоглолт бэсрэг наадам зохион байгуулсан байна.
 
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: