МАЛЧИД ОТОР НҮҮДЛИЙН ЗАМД.

2022 оны 08 сарын 24
МАЛЧИД ОТОР НҮҮДЛИЙН ЗАМД.
Аймгийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс оторт яваа малчидтай уулзаж явна. Махны үнэ буурч байгаад сэтгэл зовниж байгаагаа тэд ярьж байна, хагас малаа зарж өвс тэжээл базааж аваад өвөлжөөндөө буцах, шатахуунаа нөөцлөн алсын оторт гарах, ам бүлээрээ адуу малаа хувааж гарц гайгүйтэй газар нутаг бараадах, чадал хүрэх газраа хүртэл явах гээд өрх бүр л өөр өөрийн арга ухаанаар өвөл хаврыг давах тухайгаа ярьж байна.
Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж өвс тэжээл татан авах ажлаа эхлүүлсэн, мөн аймаг дотроо отрын малчдаа ямар ч саадгүй нутаглуулах, сургууль цэцэрлэгт малчдын хүүхдийг харьяалал харгалзахгүй авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх зэрэгт сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн гэдгийг аймгийн Засаг дарга оторчидтой уулзах үеэрээ онцоллоо. Мөн зэргэлдээ аймгуудад оторлох боломжтой удирдлагуудын түвшинд шийдэгдсэн гэдгийг дуулгалаа. Цаашид өвөлжилт хаваржилтад аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд малчдын санал хүсэлтэд тулгуурлан холбогдох шийдвэрүүд гарч хэрэгжинэ.
Мал эмнэлгийн зүгээс малын халдварт өвчин, шинж тэмдэг урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч малын эм тарианы дэмжлэг үзүүллээ.
Малчдын эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж шаардлагатай эм эмийн бүтээгдэхүүнийг мөн хүлээлгэн өглөө.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: