ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛ, ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЧ АЖИЛЛАЛАА.

2022 оны 08 сарын 25
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛ, ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЧ АЖИЛЛАЛАА.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх, гэрээний хугацаандаа хүлээлгэн өгөх талаар гүйцэтгэгч компаниудад үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллалаа.
Даланзадгад сумын 8 дугаар цэцэрлэгийн их засварын ажлыг “Даянбайгаль” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 95 хувьтай, комисс ажиллаж хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн их засварын ажлыг “Энхбодиз” ХХК гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. “Энхбодиз”ХХК-ийн захирал Ч.Баярсайханд ажлыг гүйцэтгэж байгаа хүн хүчээ нэмэгдүүлэх, ажлыг эрчимжүүлэх, бүх талын нөөц боломжоо дайчлан хичээл сургалтын ажлыг эхлүүлэх нөхцөл боломжоор хангах чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Мөн “Түмт мөрөн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгийн гадна засвар, “Хай лайтин” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэгийн цайны газрын өргөтгөлийн ажил, “Логмон” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн хоолны газрын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох чиглэлүүдийг өгч ажиллалаа.
  
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: