ТӨВИЙН АВТОЗАМЫГ ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР АВТОМАШИНЫ БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВИХ, АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛАХ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА.

2022 оны 08 сарын 23
ТӨВИЙН АВТОЗАМЫГ ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР АВТОМАШИНЫ БОЛОН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВИХ, АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛАХ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА.
Даланзадгад сумын төв, 3-р багийн нутаг дэвсгэрт автозам засварлах, шороон замтай газруудад шинээр автозам, явган зорчигчийн зам байгуулах, автозогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэх ажлууд хийгдэж эхлээд байна.
Шороон замтай байсан 9 хэсэг байршилд 947м автозамын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд нийтдээ 86 машины зогсоол, 12 автобусны зогсоолыг цогцоор нь шийдвэрлэж байна.
Дахин төлөвлөлтийн 2-р орон сууцны гадна зогсоол байгуулах ажлыг нэмэлтээр гүйцэтгэж байгаа ба 10-р сард дуусгахаар одоогийн байдлаар нийт ажлын 25% хийгээд байна.
Аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчидтай уулзаж, ажлын явцтай танилцлаа.
Бүтээн байгуулалтын ажилд хүндрэл болохуйц зарим зам талбай, эзэмшлийн газрын асуудлын талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаа. Тухайлбал: НХХҮГ-ын зүүн талын хашааг зохих хэмжээнд чөлөөлөх, "Түшиг" дэлгүүрийн урд хэсгийн газар, 3-р орон сууцны хойд хэсэг гэх зэрэг газруудад бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийх талаар эзэд болон оршин суугчдын төлөөллийн саналыг сонслоо.
Төвийн хэсэгт дээрх бүтээн байгуулалт хийгдсэнээр тоосжилт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, хотын өнгө үзэмж нэмэгдэх юм.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: