"АЛТАН ЭЛС-ЭЛСНИЙ БАЯР"-2022 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оны 08 сарын 22
"АЛТАН ЭЛС-ЭЛСНИЙ БАЯР"-2022 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хэдийнээ гадаад, дотоодын аялагчдын зорин очиж үздэг томоохон эвент болж чадсанаараа онцлог юм. Энэ удаагийн элсний баярт нийт 5500 гаруй дотоодын аялагч амрагчид, гадаадын 104 жуулчид 1100 гаруй авто машин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. Арга хэмжээнээс орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид 400 гаруй сая төгрөгийн орлого орсон дүн мэдээ байна. Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, Элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа.
 
 
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: