УДИРДАМЖ

2022 оны 09 сарын 11
УДИРДАМЖ
“Ээлтэй ажлын байр” сонгон шалгаруулалт төрийн болон хувийн хэвшлийн ААН, байгууллагуудын дунд зарлагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1, 144.2 дахь заалтыг хэрэгжүүлэх,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд ээлтэй орчин нөхцөлийг бий болгож тогтмол орлоготой болоход аж, ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ: Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ААН, байгууллагууд
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байр бий болгосон байх
2. Тухайн иргэнд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх зай талбайтай байх
3. 1,5-аас доошгүй жилээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, НДШ, ЭМД бусад холбогдох шимтгэлийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллах
4. Байгууллагын дотоод сургалт болон чадавхжуулах сургалтад хамруулахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Нийгмийн сайн сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй ажлын байр бий болгох ААН, байгууллагууд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан тоотыг Өмнөговь Аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлэх
2. Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах төсөл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
1. Төслийг 2022 оны 09 сарын 23-ыг хүртэлх хугацаанд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс /225 тоот/-т хүлээн авна.
2. Сонгон шалгаруулалтыг 2022 оны 09 сарын 27-ны өдөр зохион байгуулан шалгарсан 2 байгууллагад 5 сая хүтэлх төгрөгийн тохижилт хийх санхүүжилтийг олгоно.
Лавлах утас: 9902-4411, 7053-2497

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: