ХАНБОГД СУМ БАРИЛГАЧДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

2022 оны 09 сарын 10
ХАНБОГД СУМ БАРИЛГАЧДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
Ханбогд сум өнөөдөр сумынхаа 60 гаруй ахмад барилгачид болон залуу барилгачдаа оролцуулан барилгачдын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, сумын удирдлагууд оролцсон арга хэмжээнд сумынхаа хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулсан зарим барилгачдад шагнал гардууллаа.
Монгол улсын тэргүүний барилгачин цол тэмдгээр Д.Мөнхнасан, аварга барилгачнаар О.Нямсүрэн, яамны жуухаар Ж.Түнтгээ нар шагнагдсан бол аймгийн тэргүүний ажилтнаар Б.Чулуунбат, Ч.Жаргалсайхан, Х.Ганболд, Ч.Өлзийсүрэн, Д.Болормаа нарын 10 гаруй барилгачид шагнагдлаа. Барилгын салбар үүсэж хөгжсний 96 жилийн ойг Ханбогдчууд ахмад, дунд, залуу үеийн барилгачдаа оролцуулан ийнхүү тэмдэглэлээ.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: