МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

2017 оны 09 сарын 19
МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийн 26-д "Тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж, сургууль цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги бүлгийг нээн ажиллуулна" гэж тусгасан.

Энэхүү заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол олгох нэг нэг ангийг гаргаж орон нутгийн төсвийн 100 орчим сая төгрөгөөр тохижуулсан бол өнөөдөр тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нартай аймгийн удирдлагууд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: