ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 09 сарын 26
ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Хорин дөрвөн жилийн дараа зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын ДӨЛ улсын уралдаанд Өмнөговь аймгийн тамирчид тэргүүлж, алтан медаль цомын эзэд боллоо. Тэд өнөөдөр аймагтаа ирж аймаг орон нутгийн удирдлагууд, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүллээ. Манай баг тамирчид шагналын оноотойгоор тэмцээнийг хошуучилж, 21 аймаг, дүүргийн нийт 24 багийн 300 гаруй тамирчдаас шилдгийн шилдгээр шалгарчээ.

Аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Амаржаргал, хошууч Б.Бэрхгалт, аймгийн Дөл тэмцээний 3 удаагийн аварга багийн дасгалжуулагч, багш А.Идэрцог болон багийн нийт гишүүдэд баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: