“ЭХ ОРОН-МИНИЙ ГОВЬ” ЭКО АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 09 сарын 26
“ЭХ ОРОН-МИНИЙ ГОВЬ” ЭКО АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хүүхэд-хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх, газарзүй, байгаль экологи, түүх, нийгмийн мэдлэгийг баяжуулах, байгаль орчинтойгоо зөв харьцах эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, цэвэр цэмцгэр, зүй зохистой ашиглах, боловсрол, хүмүүжил хандлагыг бий болгох зорилгоор энэхүү эко аяллыг 09 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Даланзадгад сумын 1-р сургуулийн байгаль хамгаалах “Цасны хажир” клуб, Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны “Харах өнцөг” клуб, Булган сумын байгаль, экологийн “Алтайн хойлог” клуб, Цогтцэций сумын 6-р сургуулийн нийгмийн ухааны “Төгс оюун” клубуудын 4 багш, 50 сурагч хамрагдав. Эко аяллын хөтөлбөрийн хүрээнд Булган сумын Баян заг, Гандан чоймзадлин хийд, Хавцгайт хадны сүг зураг, Булгатай зэрэг байгаль, түүхийн дурсгалт газрыг үзэж сонирхов.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: