ХОРШОО ТҮҮНИЙ ХӨГЖИЛ ФОРУМ БОЛЛОО

2017 оны 09 сарын 26
ХОРШОО ТҮҮНИЙ ХӨГЖИЛ ФОРУМ БОЛЛОО

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэн боловсруулах, борлуулах малчдын хоршоо, бараа түүхий эдийн бирж байгуулах, хувийн хэвшлийг бодлогоор дэмжинэ гэж "Бид хамтдаа" Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Тэгвэл өнөөдөр Номгон суманд "Хоршоо түүний хөгжил" форум болж аймгийн ЗДТГ-ын төлөөлөл оролцож төрөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулахын зэрэгцээ тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Манай аймагт 100 гаруй хоршоо байдаг ба 70 гаруй нь зөвхөн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Форумын үеэр Өмнөговь аймагт төдийгүй улсдаа жишиг хоршоонд тооцогдох "Хөрхийн наран" хоршооны туршлагатай танилцлаа. Тус хоршоо нь "Байгальд ээлтэй ан амьтдыг хамгаалах нийгэмлэг"-тэй хамтран ан амьтдыг хамгаалах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлээд зогсохгүй ноолуураа Франц улсад зах зээлийн үнээс 5-10,000 төгрөгөөр дээгүүр үнээр борлуулж байна. Мөн бэлчээрийг талхлалтаас сэргийлэх хамгаалах, бэлчээр усаа эзэнжүүлэх, хоточ банхарыг сургах, эсгийний үйлдвэр байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлсээр иржээ.

Энэ жишгээр гишүүнчлэлийн идэвхийг сайжруулж, аймагтаа хоршоо байгуулан төрийн болон гадаадын байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжиж малчид, иргэд өөрсдөө ажлын байр бий болгох бүрэн боломжтойг тэд онцолж байлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: