"БИД ХАМТДАА-655"

2017 оны 10 сарын 04
"БИД ХАМТДАА-655"

А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн багш оюутнууд "Бид хамтдаа-655" аяныг эхлүүлээд байна.

Даланзадгад сумын 8 дугаар багийн иргэн н.Оюунаад хувийн ОРОН СУУЦ барьж өгөхөөр Политехникийн коллежийн мэргэжлийн ангийн оюутнууд 9 сарын 25-наас эхлэн ажиллаж байна. н.Оюунаа нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэсэн хэдий ч тэр амьдралын зовлон гунигт сэтгэл гудайлгүй хүүхдүүдээ мэдлэг боловсролтой болгон төлөвшүүлэхийн төлөө хөдөлмөрлөж явна. Барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд 10 сарын 10 гэхэд дуусгах юм байна.
Амьдралын хатууд хөл алдалгүй, алаг үрсээ мэдлэг боловсролтой зөв монгол хүн болгон төлөвшүүлэхийн төлөө мандах нарнаас шингэх нарны хооронд хөдөлмөрлөж яваа н.Оюунаа эмэгтэй тун удахгүй дүнхийсэн сайхан хувийн орон сууцтай болох нь ээ.

"Бид хамтдаа-655" нийгэмд ээлтэй сайн үйлсийн аяныг дэмжин оролцож буй Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамт олонд гүн талархал илэрхийлье.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: