"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 10 сарын 24
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд хөгжлийн түлхүүр аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 15 сумын хүүхдийн төлөөлөл 170 гаруй хүүхдийг оролцуулсан “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” чуулганыг зохион байгууллаа. Тэд аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ цаашид ямар ажил арга хэмжээг хэрэгжүүлвэл зохих мөн өөрсдийн өмнө тулгамддаг асуудал бэрхшээлээ хэлэлцсэн юм.


Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх “Англи хэлтэй Өмнөговь”, монгол зан заншлаа дээдлэн шүтдэг, зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, математик сэтгэлгээг хөгжүүлэх “Оюуны хурд” хөтөлбөрүүдийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж байна.


Чадварлаг багш нарыг урилгаар багшлуулах, хөдөлмөр зусланг ажиллуулж хүүхдүүдийг хөдөлмөрт сургах, гадаад багш нарын дэмжлэгтэйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, олон улсын хүүхдүүдийн нэгдсэн чуулган ЖЕМБОРИД ХАМГИЙН ОЛОН ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХАД бодит дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д өндөр оноог авсан багш сурагчдыг урамшуулан дэмжих нь ГОВИЙН ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ЭВ САНААГАА НЭГТГЭЖ БАЙГАА БОДИТ АЛХАМ юм.


Хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд сар бүрийн 4 дэх долоо хоногийн Даваа гаригийг ӨМНӨГОВЬЧУУД ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР болгон хүүхэд залуустайгаа хамтран ажиллаж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: