ЗДТГ-ын Эрхэм зорилго

2016 оны 11 сарын 12

Алсын хараа

Монгол Улсын хөгжил дэвшилд манлайлагч байж, мэдлэг чадварт суурилсан нутгийн захиргааны мэргэшсэн байгууллага байх

 Эрхэм зорилго

Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, уул уурхай, аялал жуулчлалын хөгжлийн төв байж, улс орны хөгжилд тэргүүлэх

 Үзэл баримтлал

Бид – Орон нутгийнхаа оюун санааны хөтөч байж, хөгжил дэвшилд чиглүүлнэ.

Бид – Орон нутгийнхаа онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай хандана

Бид – Байнга шинэ санааг эрэлхийлж, суралцагч байгууллага байж, бусдад түгээнэ.

 Эрхэмлэх үнэт зүйл

1) Мэдлэгийг эрхэмлэнэ (Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана)

2) Чадварыг эрхэмлэнэ (Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ)

3)  Хууль ёсыг эрхэмлэнэ (Үндсэн хууль бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ)

4) Ёс зүйг эрхэмлэнэ (Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана)

5) Шударга ёсыг эрхэмлэнэ (Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана)

6) Соёлтой харилцааг эрхэмлэнэ (Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллана)

7) Үнэнч байдлыг эрхэмлэнэ (Төрийн албандаа ямагт чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана)

8) Шуурхай байдлыг эрхэмлэнэ (Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэсэн хариу өгөх хэмжээнд зохион байгуулна)

9) Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ (Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгийн зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна)

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: