БАЛГА УСНЫ 100-ГА ТАЛБАЙД ХҮНСНИЙ НОГОО, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛНА

2017 оны 10 сарын 24
БАЛГА УСНЫ 100-ГА ТАЛБАЙД ХҮНСНИЙ НОГОО, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛНА

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь услалтын систем бүхий 100 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслийн сонгон шалгаруулалтыг зарласан. "Эрдэнийн гүн говь ХХК"-ний хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах төсөл шалгарч хэрэгжихээр болсон ба өнөөдөр гүйцэтгэгч компани ажлын хэсгийнхэнтэй уулзаж, хамтран ажиллах гэрээнд санал солилцлоо.

Ирэх хавраас тариалалтыг хийнэ. Энэхүү 100 га-д тариалалт хийж эхэлснээр тогтмол 30 ажлын байр бий болоод зогсохгүй Өмнөговьчуудын хэрэгцээт хүнсний ногоог орон нутагтаа тариална. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өөр аймгаас өвс тэжээлээ татдаг бол орон нутагтаа тариалж нийлүүлэх боломж бүрдэх юм байна.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: