ЗГХЭГ-ААС АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛЖ ГАШУУН СУХАЙТ, ЦАГААН ХАДАНД АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

2017 оны 11 сарын 02
ЗГХЭГ-ААС АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛЖ ГАШУУН СУХАЙТ, ЦАГААН ХАДАНД АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

Өнөөдөр 21 аймаг, Засгийн газартай "Цахим хурал" хийлээ. Манай аймгийн хувьд доорх 3 асуудлыг танилцуулсан юм.

1.Нүүрс тээврийн автомашины цуваа 130 км-т хүрсэн. Өдөрт 1600 машин нэвтрүүлэх боломж байдаг бол одоогоор өдөрт 500 орчим машин нэвтэрч байна.Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг томилж Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомтод ажиллуулж, жолооч тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний шаардлага байна.

2. Ирэх онд манай аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэх норм тогтоож өгсөн нь Өмнөговьчуудын хувьд биелүүлэхгүй боломжгүй төсөв ба бодит судалгаа тоо баримт дээр үндэслэж эргэн хянахыг аймгийн удирдлагууд онцоллоо.

3. Сэврэй суманд өвс тэжээлийн фонд байгуулах талаар санал танилцууллаа.

Цахим хурлын үр дүнд эхний ээлжинд Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомтод ЗГХЭГ-аас ажлын хэсэг ажиллуулахаар боллоо. Тэнд ажиллаж амьдарч буй 6000 гаруй жолооч тээвэрлэгч, 10000 орчим иргэний олон асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: