УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

2017 оны 11 сарын 02
УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Монгол эмнэлгийн хороотой Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Эмнэлгийн уламжлалтын тасгийг хөгжүүлэх, хүний нөөцийг сургах, харилцан солилцож ажиллуулах, 2019 онд ашиглалтад орох Сэргээн засах уламжлалтын эмнэлгийн барилгын зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллах, цаашид сэргээн засах уламжлалтын багаж тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Мөн Гурвантэс, Ноён, Сэврэй, Цогтцэций сумдын Эрүүл мэндийн төвүүдийн уламжлалтын тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, БОЭТөвийн сэргээн засах уламжлалтын тасагт “Шарлагын аппарат” өгсөн байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: