60 ЖИЛИЙН ОЙГОО ТҮҮХЭН АМЖИЛТААР УГТЛАА

2017 оны 11 сарын 08
60 ЖИЛИЙН ОЙГОО ТҮҮХЭН АМЖИЛТААР УГТЛАА

Монгол улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Өмнөговь аймгийн архивын алба байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.

Манай аймгийн төрийн архивын сан хөмрөгт 166 хөмрөг үүсгэгч байгууллагын 38000 гаруй цаасан суурьтай хадгаламжийн баримт, 338 гэрэл зураг, 40 дуу авиа дүрс бичлэг, 4 бүлэг кино, 1970-2017 оны барилга байгууламжийн 2300 гаруй барилгын зураг төслийн түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий баримтууд хадгалагдаж байна.

2009-2017 онд төрийн архивын хадгалалт хамгаалалт аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зориулж аймаг орон нутгаас 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Уул мэт сүндэрлэн байгаа 60 жилийн ойгоо:
-4 жил тутамд зохион байгуулдаг "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт анх удаа 21 аймгаа манлайлж, ТЭРГҮҮН БАЙР
-Мөн 2016 онд зохион байгуулагдсан "Төрийн архивын улсын үзлэг"-ээр 98,1 хувьтай шалгагдаж улсад 3-р байрт орсон амжилтаар 60 жилийн ойгоо угтаж, ололт амжилтаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Үе үеийн архив, бичиг хэргийн ажилтан алба хаагчиддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ, Олон нийттэй харилцах алба

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: