ЯВУУЛЫН БАГ СУМДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 11 сарын 08
ЯВУУЛЫН БАГ СУМДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэх асуудлыг тусгаж 2017 онд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тодруулбал 11 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн автомашиныг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч нийлүүлсэн.

"Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийн хүрээнд 18 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг Цогтцэций, Ханбогд, Номгон, Гурвантэс, Даланзадгад хотын "Энхийн хүслэн" эмнэлгүүдэд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээг хийж эхэллээ. Нарийн мэргэжлийн эмч нар үзлэг шинжилгээг хийхээс гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд бэлгийн замын халдварт өвчний үзлэг, сургалт сурталчилгаа хийж малчид, хөдөлмөрчдөд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлнэ. Мөн энэ үеэр явуулын үзлэг шинжилгээг хийхэд шаардлагатай 22 нэр төрлийн техник хэрэгслийг гардуулж өглөө.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: