ӨМНӨД БҮСИЙН ТӨВИЙН БАГ ТАМИРЧИД МАНЛАЙЛЖ, АЛТАН МЕДАЛЬ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

2017 оны 11 сарын 13
ӨМНӨД БҮСИЙН ТӨВИЙН БАГ ТАМИРЧИД МАНЛАЙЛЖ, АЛТАН МЕДАЛЬ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

ОБЕГ-ын харьяа ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг сагсан бөмбөг, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр зохион байгуулсан ба Өмнөд бүсийн төвийн баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүд Алт, эмэгтэйчүүд Мөнгө хүртэж, Онцгой байдлын албаны "2017 ОНЫ АВАРГА БАГ" -аар шалгарч цомын эзэд боллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: