ТЭД ЯМАР САНААГ ДЭВШҮҮЛЖ, ЮУГ ОНЦЛОВ...?

2016 оны 11 сарын 12
ТЭД ЯМАР САНААГ ДЭВШҮҮЛЖ, ЮУГ ОНЦЛОВ...?

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлэг 4 дэх өдрөө амжилттай үргэлжилсээр байна. Өнөөдөр буюу 9 сарын 22-нд Нутгийн удирдлагын Сүлд танхимд эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг хийлээ.

Тэд ямар санааг дэвшүүлж, юуг онцлов? Нэн тэргүүнд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, дарга мэргэжилтэн гэх ялгаварыг арилгах, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах, ёс зүйг баримтлах, түүнчлэн үр дүнгээ өгч буй “Сүү тараг” хөтөлбөр, Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн шинээр баригдаж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилгууд стандарт хангахгүй байгаа нь иргэдэд эрүүл мэндийн түргэн тусламжийг хүргэхэд хүндрэлтэй байдаг зэрэг олон саналуудыг дэвшүүлсэн юм.  

Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулж, иргэн бүрт хүрч үйлчилдэг болгохын тулд бидний хэлэлцэж байгаа санал бодлууд чухал гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо.Тэрээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, санал дээр тулгуурласан хамгийн оновчтой, зөв бодлогыг боловсруулж хамтран ажиллахаа илэрхийллээ.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: