ТАЗ-ын Салбар зөвлөлийн даргын мэндчилгээ

2017 оны 11 сарын 14

     

      

     Аймгийнхаа нийт ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олонд болон манай Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж байгаа Танд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийнхаа нийт төрийн албан хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэнд дэвшүүлж ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Монгол улсын Засгийн газраас “Гурван гурван тулгуурт хөгжлийн  бодлого “ батлан хэрэгжүүлж байгаа болон Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  хэрэгжүүлж эхэлсэн түүхэн энэ цаг хугацаанд бид төрийн албанд чин шударга ажиллах,төрийн албаны тогтвортой байдлыг хангах,нэр хүндийг өргөж төрд итгэх  иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлага зарчмаар ажиллаж байна .

   2016-2018 онуудад Төрийн албаны салбар зөвлөлөөс сум,байгууллагуудын ”Төрийн албаны стандарт хангалтыг ижил түвшинд хүргэх “ зорилт дэвшүүлэн ажиллаж, төрийн албаны стандарт хангалтаар хангалтгүй дүн үзүүлсэн сум байгууллагад хүрч ажиллах зорилго  хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байна .

    Төрийн албан хаагчдаа  сургаж хөгжүүлэх талаар  сургалт арга хэмжээ төлөвлөн жил бүр шат дараатай хамруулан сургахын  зэрэгцээ гадаад орны туршлага судлах “Зөгийн үүр “ хөтөлбөр арга хэмжээнд 493 төрийн албан хаагчийг хамруулсан байна .

    “Төрийн албаны тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд ажил мэргэжлийн өндөр ур чадвартай , мэргэшсэн албан хаагчийг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,төрийн албанд чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх,төрийн бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг буй болгож, хариуцлага тооцдог болох нь төрийн албаны шинэтгэлийн зайлшгүй  шаардлага болж байна .

   Улс аймгийн төвшинд хөгжлийн бодлого төлөвлөлт,тогтвортой хөгжлийн  зорилт, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил“-ийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ Төрийн албаны тухай хууль,үзэл баримтлал, стандартыг бүх төвшинд сурталчлан, хэрэгжүүлж, төрийн албаны чадахуйн зарчимд суурилсан шинэтгэлийг хэрэгжүүлэн төрийн үйлчилгээг иргэд байгууллагад чанартай, түргэн шуурхай хүргэж ажиллахад нутгийн захиргааны байгууллагууд, нийт төрийн албан хаагчид идэвхи чармайлттай,бүтээлч сэтгэлгээтэй ажиллаж 2017 оны ажлаар “Улсын тэргүүний аймаг “ –аар шалгарсан амжилтаа бататгана  гэдэгт итгэлтэй байна.

Төрийн алба төвшин байж,түмэн олон маань амгалан жаргалтай байхын ерөөл дэвшүүлье.


  

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА             Ө.БАЯНМӨНХ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: