СПОРТЫН ТӨРӨЛЖСӨН ДУНД СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2016 оны 11 сарын 12
СПОРТЫН ТӨРӨЛЖСӨН ДУНД СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Ирээдүйн тив дэлхийн аваргыг бэлтгэх “Спортын төрөлжсөн сургалттай 7-р дунд сургууль”-ийг орон нутгийн төсвийн  2,4 тэрбум төгрөгөөр барьж өнөөдөр ашиглалтанд орууллаа. 

Спортыг сонирхдог, түүгээр хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломж бүрдлээ. Монгол улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль 8 байдаг бол 240 хүүхдийн багтаамж бүхий 7-р дунд сургуулийг ашиглалтанд оруулснаар 9 дэх сургууль нь болж буйгаараа онцлог юм. Хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жудо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн тус сургууль ашиглалтанд орсноор шинээр 33 ажлын байр бий болж байна.

Дашням, Балжинням давхацсан энэхүү баярт үйл явдалд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож баяр хүргэж амжилт хүслээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: