“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО” ҮЗЭСГЭЛЭН АНХ УДАА БОЛЛОО

2016 оны 11 сарын 12
“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО” ҮЗЭСГЭЛЭН АНХ УДАА БОЛЛОО

Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд “Хүүхдийн хөгжилд-Бидний оролцоо” гарын доорх материал ашиглаж хичээлийн хэрэглэгдэхүүн хийсэн үзэсгэлэнг анх удаа  Биеийн тамир спортын газарт амжилттай зохион байгууллаа.

Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн 62 бүлгийн эцэг эхчүүд оролцож, 100 гаруй төрлийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байлаа. Хүүхдэд бүр багаас нь монгол ахуйг ойлгуулах, тоо тоолох арга ухааныг сонирхолтой байдлаар эзэмшүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүнийг хийхээс гадна олон төрлийн сонирхолтой тоглоом, хүүхэд бүрийн хүслэн болсон мөрөөдлийн хотхонг урласан байсан юм. Эцэг эхчүүдийн дунд анх удаа зохион байгуулсан гарын доорх материал ашиглан хийсэн хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг гаргасны үр дүнд заавал үнэ өртөг өндөр тоглоом, хичээлийн хэрэглэгдэхүүн авах шаардлагагүйг тэд  харуулж чадлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: