ХАНБОГД СУМЫН ЭМНЭЛЭГТ ЯВУУЛЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

2016 оны 11 сарын 12
ХАНБОГД СУМЫН ЭМНЭЛЭГТ ЯВУУЛЫН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

Ханбогд сумын хүн ам 16000 гарсан байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлага үүсээд байна. 2015 онд 50 ортой Сум дундын эмнэлэгтэй болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн бол эдүгээ “Оюу-толгой” ХХК-ны  “Говийн оюу хөгжлийн сан”-ын санхүүжилтээр дотор эхо, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт явуулын үзлэг оношилгоо хийхэд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг эмнэлэгт гардуулан өглөө.

Алсын дуудлага 100-150 км, хамгийн ойрын дуудлага 15 км-т явж жилдээ 500 гаруй дуудлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Хөдөлгөөнт болон суурин хүн ам ихсэж буйтай холбоотой амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний өвчлөл түлхүү байна. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төв сууринд төдийгүй малчны хотонд үзлэг шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: