БАЯНДАЛАЙ СУМЫН ЗДТГ-Н ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО

2016 оны 11 сарын 12
БАЯНДАЛАЙ СУМЫН ЗДТГ-Н ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн бүх сумын Засаг даргын Тамгын газрын байрыг засварлах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 80 хувьтай явж байна. Түүний нэг болох Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын шинэ байрыг өнөөдөр ашиглалтанд орууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох албаны хүмүүс оролцон баяр хүргэж, Баяндалай нутгийн ажилсаг иргэд хөдөлмөрчиддөө ажлын амжилт хүссэн юм. Өмнөговь аймгийн хэмжээнд бүх сумын Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчилснээр иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай орчин бүрдэнэ.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: