Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт /жилийн эцсийн байдлаар/

2018 оны 01 сарын 15
Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт /жилийн эцсийн байдлаар/
Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт /жилийн эцсийн байдлаар/    
  2017.12.04          
Зорилт, арга хэмжээнүүд Хэмжих нэгж, шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин, үр дүн Биелэлт Нэгтгэлийн үнэлгээ (%)  
1 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо хамрах хүрээг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийн үнэлгээг оновчтой ашиглах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох 150 удаагийн сургалтаар 5400 иргэн, сурталчилгаа 50 удаа хийж, 8500 иргэн нийт 13800 иргэнийг хамрууллаа. Мөн 100 төрлийн 20000 сурталчилгааны материалыг иргэдэд түгээсэн. Өглөөний дасгал хөдөлгөөнд сумдын 80% нь, нийт 36000 иргэд идэвхитэй оролцлоо. Элгээ хамгаалах, хоол тэжээл, хүүхдийн эрүүл мэндийн иргэдийн сургалтыг 3 удаа зохион байгуулж, нийт 140 хүнийг хамруулан мэдлэгийг нэмэгдүүлэв. БНСУ-ын Дамян хотын эмнэлгийн шүд, уламжлалт, дотрын чиглэлээр 10 эмчтэй багийг урьж 4 хоногт 1100 иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, эм, хэрэгсэл олгож, орон нутгийн төсвөөс нийт 7.4 сая, БНСУ-ын Дамян хотын эмнэлгээс 68.6 сая төгрөг,  нийт 77.1 сая төгрөг зарцууллаа. Говийн оюу ХДС-аас БОЭТ-д Сэргээн засах болон эмч нарыг чадавхижуулах 2 төслийг 348.4 сая төгрөгөөр хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 221585 хүнийг үзэж, 83807 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар нэмэгдсэн байна. 90  
2 "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 53-р тогтоолоор "Эх хүүхдийн эрүүл мэнд" аймгийн хөтөлбөрийг батлуулан, орон нутгийн төсвийн 100,0 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Эх хүүхдийн аймгийн зөвлөгөөнийг ЭХЭМҮТөвөөс эх барих, хүүхдийн зөвлөх 2 эмчийг урьж оролцуулан зохион байгуулж, 132 хүнийг хамруулсан бөгөөд  зөвлөгөөнөөс зөвлөмж гарган хэрэгжүүлж байна. Эх, барихуйн болон хүүхдийн тусламжийг сайжруулах сургалтыг 3 удаа 120 эмч, 3 суманд бүх сумын эмч, мэргэжилтэнүүдийг  бүсчилан 90 хүнийг хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүллээ. БЗДХ/ХДХВ-ийн оношлуурыг нийлүүлж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Нярайн эмчилгээнд сурфактант эмилгээний шинэ технологийг нэвтрүүллээ. Эх барих, нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг  Говийн оюу ХДС-ийн 49.0 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Явуулын үзлэг шинжилгээг 5 сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хийж, зөвлөгөө өгч хяналтанд авлаа. 90  
3 "Эрүүл шүд" аяныг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Эрүүл шүд аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний хүрээнд  БОЭТ-ийн харьяанд 1-р сургуульд байрлалтай шүдний кабинет шинээр байгуулахаар тоног төхөөрөмж хэрэгсэлээр хангахад 49.9 сая, шүд цоорохоос урьдчилан сэргийлэх сийлант, сафройд түрхлэг, эм хэрэгсэл нийлүүлэхэд 83.3 сая, нийт 133.3 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэн ажлыг гүйцэтгэлээ. Энэхүү кабинет нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийх бөгөөд  сургуулийн хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол  хамрагдах, амны хөндийн ариун цэврийг сахих мэдлэг зөвлөгөөг тасралттгүй хүүхдүүдэд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Орон нутгийн төсвийн 7.4 сая төгрөгийн хөрөнгөөр БНСУ-аас шүдний болон бусад эмч нарыг урьж ажиллуулан, иргэдийг үнэ төлбөргүйгээр шүдний өвчнөөс сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулж, түрхлэг,сойз, эм хэрэгслийг олголоо. БОЭТ-ийн шүдний кабинетийн эмчийн тоог 2-оор нэмэгдүүлэх төслийг Говийн оюу ХДС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 100  
4 "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   "Элэг бүтэн Өмнөговьчууд" аймгийн хөтөлбөрийг аймгийн ИТХТ-ийн 52-р тогтоолоор батлуулан, орон нутгийн төсвийн 200,0 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Элэгний үзлэг шинжилгээнд 11 сарын байдлаар 18-39 насны 7000, 40-65насны  10422 нийт 17422  иргэнийг  үзлэг шинжилгээнд хамруулж, хамрагдвал зохих иргэдийн 90,5 %-ийг хамруулж, эмчилгээ шаардлагатай иргэдийг хяналтанд авч, иргэдийн эмчилгээнд шаардагдах эмийг даатгалд хамруулж, ажиллалаа. Орон нутгийн төсвийн 42.0 сая төгрөгийг зарцуулан В, С вирусын оношлуур 17502 багц, сахарын тест 3000 ш, сахарын шинжилгээний аппаратыг 5 өрх, сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, сурталчилгааны материалыг иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор тараав.Удирдах ажилтаны зөвлөгөөнийг зохион байгуулан 132 хүнийг хамруулан, Элэг бүтэн-Өмнөговьчууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтыг хийж, сурталчилгааны материалуудыг хэвлэн тарааж мэдээллийг хүргэлээ. 100  
5 Эрүүл мэндийг олимпиадыг зохион байгуулах, амжилтыг сурталчилах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   "Эрүүл мэндийн Олимпиад"-ыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 1-р байранд бага ангиас 5-р сургуулийн 5а, дунд ангиас 4-р сургуулийн 9а анги, ахлах ангиас 2-р сургуулийн 10 а анги тус тус байр эзэлж, шагналыг бага, дунд, ахлах ангийн нийт шалгарсан 9 ангийг шагнаж урамшууллаа. Олимпиадыг бага ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэнд,  гараа зөв угаах, ахлах ангийнханд нөхөн үржихүйн эрүүл мэнд, хорт зуршил, осол гэмтлээс сэргийлэх зэрэг сэдвүүдээр шалгалтын материалыг боловсруулан авлаа. Хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулах хүрээнд аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаанд 4.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. 100  
6 "Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв"-ийн тоог нэмэгдүүлж, ХДХВ/БЗДХ-аас сэргийлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Өсвөр үеийн клиникт 842 хүүхдийг үзлэг зөвлөгөөнд, 712 хүүхдийг 8 удаагийн сургалтанд хамруулж, нийт 1554 хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэв. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ-аас сэргийлэх сургагч багшийн сургалтыг зохион байгуулж, 55 хүнийг хамруулсан бол Говийн оюу ХДС-ийн хөрөнгөөр өсвөр үеийнхний дунд төсөл хэрэгжүүлж, 7 сумын сургуулийн 330 багш хүүхдийг сургагч багшаар бэлтгэлээ. Халдвартын эмнэлгийн барилгыг 94.0 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр засварлаж, орчин нөхцөлийг сайжрууллаа. Аймгийн УЗХороотой хамтран БЗДХ/ХДХВ-ээс сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан ажлыг байгууллагууд, иргэдийн дунд  зохион байгуулан ажиллалаа. 70  
7 Ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн дунд сурталчилгаа хийх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Даланзадгад суманд 3 ус түгээх байранд цагийн хязгаарлалтгүйгээр усаа авах ухаалаг системийг суурилуулж, нийт 30 ус түгээх байр аюулгүй бүсээ хашаажуулаад байна. Булган, Цогтовоо, Цогтцэций, Хүрмэн, Гурвантэс, Номгон, Даланзадгад 7 суманд усны аюулгүй байдлын төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж, төлөвлөгөөний хэрэгжилт аймгийн хэмжээнд 70%-тай байна. ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд суурилагдсан ус хлоржуулах төхөөрөмж хэвийн ажиллаж, сар бүр усны бохирдлын байдлын шинжилгээг хийж байна. Бүх сумаас усны аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх 2 өдрийн сургалтыг 35 хүнийг хамруулан, орон нутгийн төсвийн 2,5 сая төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. 2016 оны жилийн эцсийн байдлаар Гурвантэс, Цогтцэций, Цогт-овоо сумын усан хангамжийн эх үүсвэрийг харуул хамгаалалттайгаар ажиллуулж байсан бөгөөд энэ онд Ханбогд сумын усан хамгамж, эх үүсвэрийн харуул хамгаалалтыг шийдвэрлэж, Ханхонгор, Баяновоо сумын усан хангамж эх үүсвэрийн харуул хамгаалалтыг 2018 оноос хэрэгжүүлэхээр төсөвт тусгаж, аюулгүй байдлыг хангав. 100  
8 Явуулын үзлэг, шинжилгээг зохион байгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Явуулын үзлэгийг Ханбогд, Номгон, Цогтцэций, Гурвантэс сум, Даланзадгад сумын Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв дээр нийт 5 суманд  БОЭТ, ЭМГ-ын  18 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэнүүдийн баг 12 хоног ажиллалаа. Иргэдэд эмэгтэйчүүд, шүд, хамар хоолой, мэдрэл, эхо, хүүхдийн  үзлэг оношилгоо,шинжилгээ, эмчилгээг 4705 хүнд хийлээ. Тус арга хэмжээнд урвалж оношлуурыг орон нутгийн төсвийн 26.0 сая төгрөг, үйл ажиллагааны зардалд 10,6 сая төгрөг, нийт 36,6 сая төгрөгийг зарцууллаа. "Ахмад настны эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх" хөтөлбөр боловсруулж, Говийн оюу ХДС-гийн 76.1 сая төгрөгийн санхүүжилтээр 14 суманд ахмадуудыг 7 нарийн мэргэжлийн чиглэлээр үзлэг, оношлогоог хийж, 12 төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж, 3300 ахмадыг хамруулан, 2 удаагийн явуулын үзлэг шинжилгээнд нийт 8005 хүнийг хамрууллаа. Эрүүл мэндийн даатгалын хамралт 10206 хүрч, 478 хүнээр нэмэгдэж, сайн дурын даатгал 4290 хүнийг даатгалд хамруулаад байна. 100  
9 Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний автомашины хангалтыг сайжруулах Түргэн тусламжийн машины тоо 4 БОЭТ, ЗӨСТ, Цогт-Овоо сумын ЭМТ-д тус бүр автомашиныг 111,54 сая, Сэврэй, Ханхонгор, Булган сумдад тус бүр фургон автомашиныг 95,2 сая, нийт 206,79 төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр автомашиныг шинэчиллээ. Улсын төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгөөр 5 фургон автомашиныг Ханбогдын Хайрхан баг, Ноён, Баяндалай, Мандал-Овоо, Манлай сумдад хүлээлгэн өгч, яаралтай түргэн тусламжийн автомашины хангалтыг нэмэгдүүлж, иргэд малчдад хүргэх түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. 100  
10 Багийн эмч нарыг мотоциклоор хангах Мотоциклын тоо 5 Хүрмэн, Ханхонгор, Сэврэй, Мандал-Овоо, Гурвантэс сумдад 5 багийн 5 эмчид мотоциклийг орон нутгийн төсвийн 8,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлж, унаагаар хангалаа. 100  
11 Эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 БОЭТ-д шүд, лаборатори, эх барих, дүрс оношлогооны зориулалтын 6 төрлийн оног төхөөрөмж, сумдын эрүүл мэндийн төвд яаралтай тусламж, эх барих, лаборатори, дүрс оношлогооны 19 төрлийн тоног төхөөрөмж, өрхийн эмнэлгүүдэд эх, барих, нярайн, нөхөн сэргээх 43 тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг орон нутгийн төсвөөс нийт 161.0 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгэж, эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. 100  
12 Ноён сумын Сум дундын эмнэлгийг мэс заслын тоног төхөөрөмжөөр хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Ноён сумын сум дундын эмнэлэгт амьсгалын аппаратыг 28.0 сая төгрөгийн хөрөнгөөр нийлүүлж, хүлээлгэн өгөв. 100  
13 БОЭТ-ийн 50 ортой эмнэлгийн барилгыг цахилгаан шаттай болгох ажлын зураг төсвийг боловсруулж, ажлыг гүйцэтгэх Суурилуулах цахилгаан шатны тоо 1 БОЭТ-ийн 50 ортой эмнэлэгт лифтийг барих ажлын  зураг төсвийг боловсруулах, 75 ортой эмнэлгийн барилгын засвар, хүчитгэлийн зураг төсөв боловсруулах ажлыг нийт 29,8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төслийн боловсруулалтын ажил 50%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. 40  
14 Сумдын болон өрхийн ЭМТөвүүдийг  БОЭТ-ийн цахим сүлжээнд холбох цахим сүлжээнд холбогдсон эрүүл мэндийн төвийн тоо 3 Цахим сүлжээнд өрхийн эмнэлгүүдийг холбох ажлаар УБ хотод ЭМГ, БОЭТ-ийн 3 мэргэжилтнийг туршлага судлуулсан. Даланзадгад сумын 3 өрхийн эмнэлэгт компьютер, интернетийн төхөөрөмжийг суурилуулж, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх дугаарыг авах мэдээллийн системтэй холбосон бөгөөд  иргэд харъяа өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчлүүлэн, шаардлагатай тохиолдолд БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх дугаарыг авдаг болсон нь БОЭТ-д үзүүлэх хүлээлт, дарааллыг бууруулсан. 100  
15 БОЭТ-ийн барилгыг үргэлжлүүлэн барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Улсын төсвийн 6815,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих БОЭТ-ийн барилгыг барих ажлын гүйцэтгэгч нь  батлагдсан 1950,0 сая төгрөгийн санхүүжилтийн дагуу ажлыг үргэлжлүүлэн 2017 онд гүйцэтгэх ажлыг бүрэн хийсэн бөгөөд барилгын ажлын нийт гүйцэтгэл 40%-тай байна. 100  
16 Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилгыг барьж ашиглалтад оруулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Тус цогцолборын барилга барих 6079,8 сая төгрөгийн ажлыг Говийн оюу ХДС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 70%-тай гүйцэтгээд байна. 70  
17 Баяндалай сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын засварлах ажлыг орон нутгийн төсвийн 112.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээн авч, орчин нөхцөлийг сайжрууллаа. 100  
18 Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн цайны газрыг засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн гал тогооны өрөөг 10.0 сая төгрөгөөр засварлаж, тоног төхөөрөмжөөр ханган тохижууулж, үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүллээ. 100  
19 Буянт хотхон хүүхдийн зуслангийн хоолны газрын дээвэр, дотор засварын ажлыг гүйцэтгэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Буянт хотхон хүүхдийн зуслангийн хоолны газрын дээвэр, дотор засварын ажлыг орон нутгийн 46.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, хүлээн авснаар амарч буй хүүхдүүдийн хооллох орчин нөхцөлийг сайжруулав. 100  
20 Цогт-Овоо сумын сургуулийн барилгын их засварын ажил Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Сургуулийн барилгын засварын ажлыг орон нутгийн төсвийн 115.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээн авлаа. Мөн спорт заалны барилгын хүчитгэлийн ажлыг 39.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээн авч, ашиглалтад орууллаа. 100  
21 Даланзадгад сумын 5 дугаар сургуульд  Англи хэлний кабинет байгуулах Кабинетын тоо 1 Тус сургуульд англи хэлний кабинет байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 38,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн бөгөөд сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. 100  
22 Даланзадгад сумын 1, 25, 26 дугаар цэцэрлэгт тоглоомын талбай тохижуулах Тохижуулсан тоглоомын талбайн  тоо 3 1, 25, 26-р дугаар цэцэрлэгт гадна тоглоомын талбай байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 70.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн хүлээж авснаар, хүүхдийн хөгжих орчинг бүрдүүллээ. 100  
23 Сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Цогтцэций сумын 6 дугаар цэцэрлэг болон засварлах шаардлагатай цэцэрлэгүүдийн барилгыг засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Цогтцэций сумын 6-р цэцэрлэгийн барилгын засварын ажлыг 128.3 сая төгрөгөөр,  Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажлыг  330,1 сая төгрөгөөр,  Баян-Овоо сумын 90 ортой цэцэрлэгийн барилгын засварын ажлыг 194.4 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэж,  цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа болон хүүхдүүдийн хөгжих орчин нөхцөлийг сайжрууллаа. 100  
24 Хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Цогт-Овоо сумын ЕБС-д Монгол хэлний жишиг кабинетийг 19,2 сая төгрөг, 5-р сургуульд хөгжим техник хэрэгсэл 9,8 сая төгрөг, Мандал-Овоо сумын цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай 7,0 сая төгрөг, Цогт-Овоо сумын  цэцэрлэгт  тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг 9.6 сая төгрөг, 8-р цэцэрлэгт хөгжим, техник хэрэгсэл 8,6 сая төгрөг, Ханхонгор сумын ЕБС, цэцэрлэг, Сэврэй сумын ЕБС, Ханбогд сумын 21-р цэцэрлэгт гал  тогооны өрөөг тохижуулж,тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 11,3 сая төгрөг, Баян-Овоо сумын дотуур байрны дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 9,8 сая төгрөг, Политехник коллежид аюулгүй орчинг бүрдүүлэхэд анхаарч 9,0 сая төгрөг нийт 84,5 сая төгрөгийг зарцуулж, сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.  Сургууль, цэцэрлэгүүдийг тоглоом наадгай, хөгжим техник хэрэгслээр хангах ажлыг 300 сая төгрөгөөр гүйцэтгэж, аймгийн 28 цэцэрлэг, 4 цэцэрлэг, 1 сургуулийг ханган, хүүхдийн сурч, хөгжих орчинг бүрдүүллээ. 100  
25 Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн биеийн тамирын талбайг байгуулж, хашаажуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 5-р сургуулийн биеийн тамирын талбайг байгуулж, хашаажуулах ажлыг орон нутгийн төсвийн 136.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ашиглалтанд хүлээн авсан. Уг ажлын хүрээнд сагсан болон гар бөмбөг, бялдаржуулалтын талбай, гүйлт, уртын харайлтын зам, сургуулийн гадна талбай, тохижилт, хашаажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн болно. 100  
26 Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайг шинэчлэн засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 1-р сургуулийн биеийн тамирын талбайг шинэчлэн засварлах ажлыг 69,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээн авсан. Тус ажлын хүрээнд сагсан бөмбөг, чийрэгжүүлэлт, бялдаржуулалтын талбай, сүүдрэвч, явган замыг шинээр барьж байгуулав. 100  
27 "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах" хөтөлбөрийг хэрэгжүүлж, тусгай анги, бүлэг байгуулах Байгуулах ангийн  тоо 2 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах ажлын хэсгийг байгуулан, 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүллээ. 23 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг 45.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж, тохижууллаа. Даланзадгад сумын 5-р сургууль, 23-р цэцэрлэгт байгуулагдсан тусгай ангид туршлагатай мэргэжлийн багштай гэрээ байгуулан ажиллуулж, нийт 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд элсэн суралцаж, сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. 100  
28 Багш нарын онолын мэдлэг, ур чадвар, заах аргыг сайжруулах "Багш-Хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажиллалаа. ӨМӨЗО-ны Баяннуур аймагт багш, удирдах ажилтан болох 34 хүнийг туршлага судлууллаа. Монгол-Солонгосын 2017 оны багш солилцооны хөтөлбөрт З-р сургуулийн Монгол хэлний багш хамрагдаж, 3 сарын хугацаатай Солонгос улсад ажиллаж, суралцлаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх төрөл бүрийн 47 удаагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1549 багшийг хамруулж, 100 хувь багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүллээ. Улсын олимпиад, уралдаан тэмцээнд шалгарсан багш нарыг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж, нийт 16 багшийг шагнахад 16.0 сая төгрөг, 3 багшид орон сууцны дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс 20.0 сая төгрөгийг тус тус зарцууллаа. Даланзадгад сумын  5,7 дугаар сургуулийн багшийн хөгжлийн төвийг тохижуулж, багш нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэв. Түүх, нийгэм, газарзүйн багш нарыг Өвөрхангай аймагт туршлага судлууллаа. 100  
29 Хүүхдийг Монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч, авьяаслаг иргэн болгож төлөвшүүлэх "Хүүхэд-хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны ажлын төлөвлөгөөг гарган баталж, хэрэгжүүлж ажиллалаа. "Төлчин хүүхэд" арга хэмжээг зохион байгуулж, 21 сургуулийн 43 хүүхдийг хамруулан, 5 хоногийн хугацаанд малчин айлын ажил, амьдралтай танилцаж, төл бойжуулах ажилд туслалцлаа. Аймгийн ЗД-ын 2017 оны А/305 дугаар захирамжаар "Хүүхдээ сонсох" өдөр арга хэмжээг сар бүрийн 4 дэх долоо хоногийн даваа гаригт хийж байхаар баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Сум бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсч, санал бодлоо хуваалцаж, нийт 195 хүүхдийг хамруулаад байна. Монголын түүх, соёл уламжлал, сурын спортын хөгжлийг харуулсан "Уухай" дуулалт жүжгийг туурвиж, олны хүртээл болголоо. Тус жүжгийг 830 хүн үзэж сонирхсон бөгөөд жүжигт хүүхэд, багш, эцэг эх нийлсэн 71 хүн оролцон тоглолоо. Хүүхдийн бүтээлч, техник сэтгэлгээг хөгжүүлэх "Шилдэг загвар-2017" тэмцээнийг зохион байгуулж, 3 төрлийн 7 ангилалаар нийт 47 тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа. Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор "Хайрын гар" нөлөөллийн аяныг 15 хоногийн хугацаатай зохион байгуулж, 7 сумын 9 сургууль, 850 багш, эцэг эх, 1100 хүүхэд багачууд хамрагдлаа. Хөдөлмөр зуслан арга хэмжээг зохион байгуулж, 60 хүүхдийг хамруулж, Монгол гэр барих, Монгол хоол хүнсний бэлтгэх, хадгалах аргатай туслалцуулах замаар танилцууллаа. Сурагч солилцоог зохион байгуулж, 8 сургуулийн 8 хүүхдийг хамруулж, орон нутгийн төсвөөс 31.4 сая төгрөгийг зарцуулан ажиллалаа. 100  
30 Хүүхэд, залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх  "Англи хэлтэй - Өмнөговьчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Англи хэлний 5 багшийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх 6 сарын сургалтанд хамруулж, орон нутгаас 30,0 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтран англи хэлний багш нарыг чадавхижуулах 1 өдрийн сургалтыг зохион байгуулж, 39 багшийг хамруулан, мэдлэгийг нь нэмэгдүүллээ. "Гадаад хэлний баяр" арга хэмжээг зохион байгуулж, 17 сургуулийн 184 хүүхдийг хамруулсан бөгөөд арга хэмжээнд хүүхдүүд дэлхийн улс орны түүх соёлыг судлаж, англи хэл дээр илтгэл, танилцуулга хийж оролцлоо."Австралийн боловсролыг нутагтаа" төслийг хэрэгжүүлж, Англи хэлний 160 цагийн сургалтыг зохион байгуулж, 80 хүүхдийг хамруулан, зардалд 0,7 сая төгрөгийг зарцуулаад байна. Англи хэл сурах сонирхолтой хүүхэд залуучуудад Англи хэлний ярианы клуб англи хэлний сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд зуны сургалтыг Буянт хотхон хүүхдийн зусланд зохион байгуулж, 54 хүүхдийг хамрууллаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд нийт англи хэлний 45 багшийн мэдлэгийг нэмэгдүүлж, 134 хүүхдийг тусгайлсан сургалтанд хамруулсан байна. Англи хэл сурах сонирхолтой залуучуудын дунд англи хэлний сургалт, ярианы клубыг хичээллүүлж нийт 80 хүнийг хамруулсан. 2-р сургуульд Англи хэлний жишиг кабенитыг 49,5 сая төгрөгөөр байгуулж, Насан туршийн боловсролын төвийг 10,0 сая төгрөгөөр тохижуулж англи хэл сурах орчин нөхцөлийг бүрдүүлэв.  100  
31 Хүүхэд, багачуудыг амьдрах арга ухаанд сургах зорилгоор хөдөлмөр зусланг ажиллуулахыг бодлогоор дэмжинэ Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Хөдөлмөр зусланг Булган суманд зохион байгуулж, 60 хүүхдийг хамруулан, арга хэмжээний зардалд 23.4 сая төгрөгийг зарцууллаа. Хөдөлмөр зусланг ажиллуулснаар хүүхдүүдийг малчин айл өрхөд туслалцуулах замаар  хөдөлмөрт сургаж, хөдөө аж ахуйтай танилцуулан Монгол ахуй амьдрах арга ухааны талаар мэдлэгийг олголоо. 100  
32 Математикийн сургалтын чанарыг сайжруулах "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Математикийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор ур чадвар сайтай 4 багшийг орон нутагт урьж, цалин, орон байрны асуудлыг шийдвэрлэн, ажиллуулж байна. Даланзадгад сумын бага ангийн 84 багшид бодох арга зүй, онолын мэдлэгийг ахиулах сургалтыг тогтмол, аймгийн нийт бага ангийн 180 гаруй багшид "Магадлал, статистик" сургалтыг тус тус зохион байгууллаа. Математикийн багш нарын дунд "Хөгжих өдөр"-ийг бий болгож, 7 хоног бүр багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх зорилгоор 60 сурагчдад 7 хоног бүр сургалт, давтлага зохион байгууллаа. "Математикийн стандарт" массын анхдугаар олимпиадыг 21 сургуулийн 9365 сурагч, 221 багш нийт 9586 хүнийг оролцуулан амжилттай зохион байгуулсан бөгөөд 2, 3, 4-р ангийн сурагчид хамгийн олон буюу 1000-с дээш хамрагдсан байна. Тус олимпиадад 1-р сургуулийн 3-р анги, 7-р анги,11-р анги, 12-р анги гүйцэтгэлийн хувиар хамгийн өндөр байлаа. Геометрийн массын олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулж, 1-р шатанд 18 сургуулийн 9-12-р ангийн нийт 80 анги бүлгийн 1869 сурагч, 2-р шатанд 10 сургуулийн 31 анги бүлгийн 724 сурагч оролцож, шилдэгээр шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.  "Оюуны хурд" хөтөлбөрийн танхимыг шинээр байгуулж  байна. 100  
33 "Сайхан бичигтэн-Өмнөговь" уламжлалыг сэргээх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   "Сайхан бичигтэн-Өмнөговьчууд" 3 сарын аян, "Эрдмийн хишиг" аян, "Үндэсний бичиг үсгийн өдөр" арга хэмжээг тус тус зохион байгуулж,  давхардсан тоогоор 5181 хүнийг хамрууллаа.  Монгол хэл бичгийн олимпиад, сургалт, крилл болон үндэсний бичгээр цэвэр сайхан бичих уралдаан, хурдан уншлагын уралдаан зэргийг зохион байгуулж, үйл ажиллагааны зардалд 4.3 сая төгрөгийг зарцуулан ажиллаж, хүүхдүүд болон иргэдийн сайхан бичих ур чадварыг нэмэгдүүллээ. 100  
34 Ханбогд сумын Соёлын төвийн танхимын гэрэлтүүлэг хийж, үзэгчдийн  сандлаар хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр Ханбогд сумын Соёлын төвийн танхимд дотор гэрэлтүүлэг хийж, 320 үзэгчдийн сандлаар хангах  ажлыг 149,8 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээн авлаа. 100  
35 Говийн онцлогийг харуулсан "Хөх нар" дуулалт жүжиг шинээр туурвиж, "Гэгээн муза" улсын уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   2017 оноос эхлэн Гэгээн муза улсын уралдаан 2 жилд 1 удаа зохион байгуулагдаж байхаар болсон бөгөөд энэ жилийн хувьд  зохион байгуулагдахгүй юм. "Хөх нар" дуулалт жүжгийн зохиол бичигдэж бэлэн болсон бөгөөд ХЖТ-ын жүжигчид дүрийн хуваарилалтаа авч, бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.  Мөн тайзны зураг, дуу шумны ажлыг хийж гүйцэтгэж байна. 70  
36 Соёлын төвүүдийн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Ханхонгор, Гурвантэс, Хүрмэн, Баяндалай, Цогт-Овоо сумдын соёлын төвүүдийг хөгжим, техник хэрэгсэл, гэрэлтүүлгээр хангах ажлыг 105.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч соёлын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжрууллаа. 100  
37 Манлай сумын соёлын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Манлай сумын Соёлын төвийг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг орон нтугийн төсвийн 96,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, соёлын төвийн орчин нөхцөлийг сайжрууллаа. 100  
38 Соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Соёлын өвийн улсын тооллогыг БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулж, аймгийн хэмжээнд 1103 зэсийн 3450 иж бүрдэлтэй 2588 ширхэг соёлын өвийг тоолж, улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэн,  соёлын өвийн мэдээллийн санг нэмэгдүүлж, баримтжууллаа. 100  
39 Соёлын биет бус өвийг түгээх, уламжлах, сурталчлах,  уралдаан, наадмыг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   МУГЖ Д.Нанжидын нэрэмжит " Говийн жонон " бүжгийн наадам, МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит өсвөрийн морин хуурчдын наадам,  "Ээжийн тухай дууг хэн сайн дуулах вэ"  аймгийн аварга шалгаруулах дууны наадмыг тус тус зохион байгууллаа. Тус  арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 35 сумын  389  хүүхэд оролцож, авьяас чадвараараа өрсөлдөж, аваргуудаа тодруулаад байна. МУСТА О.Эрдэнэсүхийн "Содон гурван чулуу", МУСТА О.Оюун-Эрдэнийн "Айсуй"  уран бүтээлийн тоглолтыг хийхэд дэмжиж ажиллалаа. "Номын баяр-2017", "Үлэг гүрвэлийн гайхамшиг" үзэсгэлэн, "Олон улсын Музейн өдөр" арга хэмжээнүүдиийг тус тус зохион байгуулж,  иргэдэд соёлын үйлчилгээг хүргэлээ. Эдгээр арга хэмжээнүүдэд нийт 15.7 сая төгрөгийг зарцуулав. 100  
40 Түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжилттэйгээр 80 сая төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Төслийн хүрээнд сум, багийн Засаг дарга, түүх соёлын дурсгалын гэрээт хамгаалагч нарын сургалтыг зохион байгуулж, 102 хүнийг хамруулж, гэрээт хамгаалагч нарыг зургийн аппарат, хэрэгслээр 100 хувь хангаж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд 39.0 сая төгрөгийг зарцуулан ажиллалаа. 9 сумын 42 түүх соёлын дурсгалт газрыг 41,0 сая төгрөгөөр тэмдэгжүүлж, тохижуулан, хамгаалалтыг сайжруулав.  100  
41 Номын сангуудыг орчин үеийн хөгжил  дэвшилттэй уялдуулан хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 28 цэцэрлэгийн номын сан болон аймгийн Төв номын санг хүүхдийн номоор хангах ажлыг зохион байгуулж, хүүхдийг хөгжүүлэх боломжийг бий болгод байна.  Аймгийн Төв номын санг орчин үеийн жишигт нийцүүлэн тохижуулж,  номын сангийн автоматжуулалтын программ, бар код уншигч, номыг тавиур хэрэгслээр 100 хувь хангалаа. Мөн 14 сумын Соёлын төвд 101 төрлийн 1481 номыг олгож, номын сангийн фондыг баяжуулан, иргэдийг шинэ ном унших боломж, нөхцөлийг бүрдүүллээ. Эдгээр ажлуудад нийт 50.0 сая төгрөгийг зарцуулав. 100  
42 Даланзадгад суманд зориулалтын хөл бөмбөгийн талбай байгуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Даланзадгад суманд хөл бөмбөгийн талбайг барьж байгуулах ажлыг 808,0 сая төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж,, гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэж дуусган,  иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүллээ. 100  
43 Нийтийн биеийн тамир, үндэсний болон  бусад спортын төрлийг  хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, тамирчид,  мэргэжлийн  холбоодыг дэмжих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Нийтийн биеийн тамир, үндэсний болон бусад спортыг хөгжүүлэх, тамирчид, мэргэжлийн холбоодыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж,  шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг,  бөх, сур, шагай, теннисний  12 удаагийн тэмцээнийг зохион байгуулж, улсын чанартай 14 удаагийн тэмцээнд тамирчдыг дэмжиж оролцуулан, нийт 120.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулаад байна. Улсын чанартай уралдаан, тэмцээнээс алтан медаль 11, мөнгөн медаль 1, хүрэл медаль 10-ыг хүртсэн амжилттай байна. 100 буудалт даамаар дэлхийн аварга төрсөн. 100  
44 "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих" хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 2017 онд нийт 150 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд зорилтот өрхийн 80 хүүхдийг Буянт хотхон хүүхдийн зусланд амрааж математик, англи хэлний сургалтанд хамрууллаа. Мөн гэр оронгүй зорилтот 20 өрхөд гэрийг олгов. Сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЭМГ, Цагдаагийн газрын сэтгэл зүйч болон сумдын нийгмийн ажилтан нийт 16 хүнийг "Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэн" ТББ-тай хамтран сэтгэл зүйчдийг бэлтгэх  сургалтанд хамрууллаа. "Цэвэр орчин- жишиг өрх" аяныг зохион байгуулж аймгийн хэмжээний 366 өрхийг хөгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. "Хөршийн холбоогоо сайжруулья" аяныг Даланзадгад сумын 8 багийн дунд зохион байгуулж, 16 хөршийн холбоо шинээр байгуулагдан иргэд, оршин суугчидтайгаа хамтран үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Зорилтот өрхийн сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй 40 хүүхдэд хичээлийн хэрэгслийг олгож, сургууль цэцэрлэгт суралцахад нь дэмжлэг үзүүллээ. Даланзадгад сумын өрх толгойлсон 170 хүүхдүүдэд бие даан амьдрах чадварт сургах сургалт зохион байгуулж, аюул, эрсдлээс хамгаалах дуут дохиоллыг гардуулан өглөө.  Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх чадваргүй зорилтот өрхийн 174 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нь бүрдүүллээ. Эрүүл мэндийн үзлэг оношлогоонд 126 өрхийн 351 иргэнийг хамруулж, 180 иргэнийг эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд хамруулав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд зорилтот өрхийн суурь үнэлгээ хамгийн бага оноотой өрхийн оноо 29 хувиар, хамгийн өндөр оноотой өрхийн оноо 12,4 оноогоор ахиж, 19 өрх хөгжлийн түвшингээ ахиулж хөгжлийг бүтээгч өрх болсон байна. 100  
45 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн салбар комиссын хурлын танхим тохижуулах Тохижуулсан танхимын тоо 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлын танхимыг 7,6 сая төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг оношлогооны тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангаж тохижуулан,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагч нар ая тухтай орчинд үйлчлүүлэх,  комиссын гишүүд ая тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүллээ. 100  
46 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, идэвх оролцоог дэмжих Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах хүрээнд  ХБИ-ийн Паралимпыг зохион байгуулах, тэднийг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахад 3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. ХБИ-ийн 2000ш үнэмлэхийг 4,8 сая төгрөгөөр хэвлүүлэн бичилт хийн олгож байгаа бөгөөд үнэмлэхтэй болсноор нийтийн тээврээр үнэ төлбөргүй хамрагдах, дараалал харгалзахгүй үйлчлүүлэх, бусад төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад 5,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, уг арга хэмжээнд 12 сумын 300 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо.  Хараагүй иргэдийн эрхийн өдрийг угтаж "Цагаан таягтан" өдөрлөгийг 1,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн зохион байгуулж, хараагүй иргэдэд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд "Хонхот бөмбөг" тэмцээн, хараагүй иргэдэд мэдээлэл, сургалт, АХА болон дууны тэмцээнийг зохион байгуулж, нийт 7 сумын 50 гаруй хараагүй иргэд оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Түмэндэмбэрэлд гар урлалын бие даасан үзэсгэлэн гаргахад зориулан 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 100  
47 Зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг зарлан, 15 сумаас ирүүлсэн төслүүдийг хэлэлцэж,  шавь сургалтын 4, бүлгийн 10, хувь иргэний  77 төслийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулан төслийн санхүүжилтийг олгов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин бүлгийн 5 төслийг 10 сая төгрөгөөр, хувь иргэний 36 төслийг 33,1 сая төгрөгөөр дэмжин төслүүдийн үйл ажиллагааг явуулж байгаа бол ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шавь сургалтын 4 төслийг 10,3 сая төгрөгөөр, бүлгийн 5 төслийг 9,3 сая төгрөгөөр, хувь иргэний 41 төслийг 27,4 сая төгрөгөөр дэмжин, ахмадууд төслүүдээ хэрэгжүүлж байна. Төсөл нь дэмжигдсэн 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Аж ахуй эрхлэх" сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвтэй хамтран зохион байгуулж чадамжийн гэрчилгээг гардуулж, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, заавар чиглэлийг өглөө. Төслийн явцын хяналтыг 3 удаа зохион байгуулах бөгөөд эхний хяналтыг 2017 оны 12 сарын 11-15-ны өдрүүдэд хийнэ. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй иргэн ажлын байртай болж, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ. 100  
48 Харах асрах хүнгүй ахмад настангуудад  өдрийн асрамжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Аймгийн Засаг даргын дэргэдэх ахмадын зөвлөлөөс гаргасан саналын дагуу 2017 оны 10, 11 сард 15 сумын  харж, асрах хүнгүй болон амжиргааны түвшин доогуур 40 ахмад настанг ХХҮГ-ийн дэргэдэх ахмадын амралт сувилалд амрууллаа. Харж хандах хүнгүй 9 ахмад настанд нэн шаардлагатай байгаа гэрийн бүрээс туурга болон бусад эд материалыг /4,1 сая төгрөг үнэ бүхий/ гардуулан өглөө. Даланзадгад сумын харж хандах хүнгүй ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэнд өдрийн болон гэрийн асрамжийн үйлчилгээг 40 хоногийн хугацаанд "Саран ээж нийгэмлэг" бусад төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулан явууллаа. Энэхүү асрамжийн үйлчилгээгээр харж хандах хүнгүй ганц бие болон амжиргааны түвшин доогуур ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа хийж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллалаа. 100  
49 Ёслол хүндэтгэлийн өргөөнд "Гэрлэх ёслол"-ыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж, тохижилт хийх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Ёслол хүндэтгэлийн өргөөг гэрлэх ёслолын танхим болгон 5,0 сая төгрөгөөр тохижулан гэр бүлүүд хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулах боломжийг нь бүрдүүллээ. 2017 онд энэхүү өргөөнд нийт 5 гэр бүл гэрлэх ёслолын арга хэмжээгээ зохион байгуулсан байна. 100  
50 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалын цэвэр бохир усны шугамыг засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Даланзадгад сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувиллын барилгын гадна, дотор цэвэр бохир усны засварын ажлыг орон нутгийн төсвийн 43,5 сая төгрөгийн хөрөнгөөр "Хуяг эрчим" ХХК гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. 100  
51 "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын дунд "Ажилтай иргэн-Орлоготой өрх" ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 2017 оны 03 сард зохион байгуулж 52 аж ахуйн нэгж байгууллага оролцон 599 ажлын байрыг нээлттэй зарлаж, 2017 оны 05 сард 7 компанид 173 хүн байнгын ажлын байртай болсон. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор Start-up  арга хэмжээг Даланзадгад, Ханбогд суманд зохион байгуулж, нийт 47 залуучуудын гарааны бизнесийг дэмжин ажлын байраар хангав. Аймгийн баяр наадмаар 100 оюутан залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 80 иргэдийг түр ажлын байраар ханган ажиллуулж, 10,5 сая төгрөгийн санхүүжилтийг олгов. Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийг сонгон шалгаруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  бүлгийн 5 төслийг 10 сая төгрөгөөр, хувь иргэний 36 төслийг 33,1 сая төгрөгөөр,  ахмад настны  шавь сургалтын 4 төслийг 10,3 сая төгрөгөөр, бүлгийн 5 төслийг 9,3 сая төгрөгөөр, хувь иргэний 41 төслийг 27,4 сая төгрөгөөр тус тус дэмжин  иргэд төслүүдээ  хэрэгжүүлж байна. Төсөл нь дэмжигдсэн 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Аж ахуй эрхлэх" сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвтэй хамтран зохион байгуулан чадамжийн гэрчилгээг гардуулж, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө, заавар чиглэлийг өглөө. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 209,0 сая төгрөгийн төслүүдийг шалгаруулан 163 иргэнийг ажлын байраар хангалаа. 2017 оны жилйин эцсийн байдлаар 815 иргэн  шинэ ажлын байртай болж, 180 иргэнийг түр ажлын байраар хангасан байна. 90  
52 Даланзадгад сумын нийтийн тээврээр үйлчлүүлж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 2017 онд нийтийн тээврээр үйлчлүүлсэн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтөд  давхардсантоогоор 5000 иргэнийг хамруулж, нийтинй тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжид 6,0 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Даланзадгад сумын төв доторх тээврийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Говийн ову хөгжлийг дэмжих сангийн санхүүжилттэйгээр нийтийн тээврийн үйлчилгээнд 8 автобусыг авч, явуулахаар ажиллаж байна. Эдгээр автобусаар үйчилгээг явуулснаар нийт иргэдэд үйлчлэх орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих боломж бүрдэх юм. 90  
53 "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд 05-р сарын 15-нд "Жаргалтай айл манайх" гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 70 гаруй гэр бүл оролцож, зөвлөгөөний үеэр МУ-ын УГЗ, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэр бүлийн талаар санал бодлоо харилцан ярилцаж солилцлоо. Залуучуудын дунд 05-р сарын 19-21-ний өдрүүдэд Гарааны бизнесийг дэмжих шилдэг бизнес санаа шалгаруулах уралдааныг зохион байгуулж, шилдэг 5 санааг шалгаруулан, шилдэг санааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж 20,0 сая төгрөгийн санхүүжилтийг олголоо.  "Залуучуудын урлаг спортын их наадам"-ыг 15 сумын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй залуучууд урлаг спортын 13 төрлөөр  өрсөлдөж оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахаар 3 иргэнийг мэргэшүүлэн ажиллуулж, ажилласан 3 иргэний урамшууллыг урамшууллыг уг хөтөлбөрөөс олгож байна.  Гурван үеийн уулзалт арга хэмжээг Даланзадгад сумын төрийн болон төрийн бус байгудуллагууд ахмад, дунд, залуу үеийн хооронд уулзалт арга хэмжээг зохион байгуулан туршлага, ололт амжилтын талаар харилцан санал солилцлоо. Политехникийн коллежийг түшиглэн бизнес инкубатор төв, ХХҮГ-ийг түшиглэн залуучуудын хөдөлмөрийн бирж, загвар төвийг байгуулан тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Даланзадгад сумын 8 багийн иргэдэд "Аз жаргалтай гэр бүл" арга хэмжээг  зохион байгуулж,  нийт 60 гаруй гэр бүлийг хамруулж ажиллалаа. 100  
54 "Хүчирхийлэлгүй ирээдүй" хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөн болон хүүхдийн оролцоо - хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Аймгийн ИТХ-тай хамтран 06 сарын 5-7-ны өдрүүдэд "Хамгаалагдсан ирээдүй" хамтарсан багийн баруун бүсийн сургалтыг Хүрмэн, Гурвантэс суманд зохион байгуулж 60 гаруй хүн хамрагдлаа. 2017 оны 11 сард 15 сумын Засаг дарга, сумын болон сургуулийн нийгмийн ажилтан, сумын хэсгийн төлөөлөгчдөд хамтарсан багийн сургалтыг Японы Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгуулж, нийт 95 хүн хамрагдлаа. Хамтарсан багийн үйл ажиллагаа нь үр дүнтэй ажиллаж байгаа сумдын хамтарсан багийн 20 гишүүдийг Өвөрхангай аймагт туршлага судлууллаа. 100  
55 Санхүүгийн хувьд орон нутгийн биеэ даасан байдлыг бэхжүүлэн, орлогыг нэмэгдүүлэх бололцоотой эх үүсвэрийг бүрэн дайчлан, төсвийн урсгал зардлыг зохистой түвшинд хязгаарлаж, төсвийн тогтвортой, ил тод,  хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх. Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Татварын Ерөнхий газраас дэвшүүлсэн "Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд татварын орлогын сар улирлын төлөвлөгөөг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэхэд анхаарч, татвар төлөгчдөд татвараа үнэн зөв тодорхойлж хуулийн хугацаанд төлж байх талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан хамтран ажиллалаа. 2017 онд танхимын сургалтыг 21 удаа 80 хүнд, Татвар төлөгчдийн ажлын байранд 11 удаа 111 хүнд, Зах, худалдааны төвүүдэд 8 удаа 280 хүнд, ахмадуудад 1 удаа 30 хүнд сургалтуудыг тус тус хийлээ. Мөн 23 сургуулийн 1202 хүүхдийг сургалтад хамруулж татварын талаарх ойлголт мэдээллийг өгөв. Орон нутгийн орлогын төлөвлөлтийг бодитой, тооцоо судалгаанд үндэслэн боломжит төвшин хүртэл нэмэгдүүлэн тооцож, 2017 оны тодотгосон төсвөөр аймгийн нийт орлого 123,8 тэрбум төгрөгөөр батлагдснаас орон нутгийн төсвийн орлого 85,9 тэрбум төгрөг буюу 21,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан. Аймаг өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлээд зогсохгүй орон нутгийн хөрөнгө оруулалтын зардалд нийт 44,8 тэрбум төгрөг төлөвлөж, улсын төсөвт 29,2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10 дугаар сарын байдлаар 27,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 оны 10 дугаар сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого 118.1 хувийн биелэлттэй гарлаа. 2016 оны жилийн эцсийн тайлангаар 18.2 тэрбум төгрөгийн өр, хяналт шалгалтын актын төлбөр 551.0 сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан ба урьд оны тайлангийн өрөөс 13.7 тэрбум төгрөг буюу 75.3 хувь, урьд оны хяналт шалгалтын актын өрөөс 225.3 сая төгрөг буюу 41 хувийг барагдуулсан байна. Тайлант хугацаанд татварын тайлангаар 56.0 тэрбум төгрөг ногдуулж 41.0 тэрбум төгрөг буюу 73.2 хувь, хяналт шалгалтын актаар 2.8 тэрбум төгрөг ногдуулж 1.7 тэрбум төгрөг буюу 60.7 хувийг барагдуулаад байна. 100  
56 Төсвийн орлогын бүрдүүлэлт, татвар ногдуулалтын талаар татвар болон мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтарсан шалгалтыг зохион байгуулах Хяналт шалгалтын тоо   Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд татварын урамшууллын нэгдсэн системд холбогдсон байдалд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтсийн төлөөллийг оролцуулан байгуулж, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 112 цэгүүдэд төлбөрийн баримт олгож байгаа эсэх талаар хяналт тавьж, баримт хэвлэхгүй байгаа 13 ААН-д Татварын ерөнхий хуулийн дагуу торгох арга хэмжээг авав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн бүртгэл мэдээллийн сангийн үнэн зөв байдлыг хангах, сайжруулах зорилгоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг нь удирдамжийг дагуу шалгалтыг хийв. Шалгалтаар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн нийт 2230 хуулийн этгээдээс татварын бүртгэлтэй тохирч байгаа 2059, УБ-т хаягтай 20, Завхан аймагт хаягтай 1, Увс аймагт хаягтай 1, давхардсан нэр ирүүлсэн 1, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй 64, татварын бүртгэлээс хасалт хийлгэсэн боловч улсын бүртгэлээс хасуулаагүй 14, татан буугдсан 63 хуулийн этгээд байгааг илрүүлэн, цаашид зөрүүг залруулах ажиллагааг хийж байна. "Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд татвар төлөгчийн тооллогыг ажлын хэсэг байгуулан хийж байна. 100  
57 Төрийн сангийн шинэчлэл, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар сумдын санхүүгийн албаны ажилтнууд болон төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулах Сургалтанд хамрагдах хүний тоо 110 Орон нутгийн төсвийн чадавхийг бэхжүүлэх Засгийн газрын удирдлага мэдээллийн системийн шинэчлэл сургалтыг 08 сарын 19-24 -ны өдрүүдэд Сангийн яамны ТСГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран зохион байгуулсан. Тус сургалтаар сумдын санхүүгийн албаны нийт 87 хүнийг хамруулав. Сургалтаар Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн системийн шинэчлэлт, шинэчилсэн программыг ашиглах арга зүйгээр хангаж, орон нутгийн төсвийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх талаар мэдээллийг өгснөөр төрийн сангийн ажилтнууд 2018 оноос ашиглалтанд орох программыг сурч, дадлагажив. 100  
58 "Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг зохион байгуулах Зөвлөгөөнд оролцох хүний тоо 280 "Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг 2017 оны 5 дугаар сарын 24-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд ТЕЗ-ийн тайланд нэгтгэгддэг Орон нутгийн болон ТЗШилжүүлгийн байгуулагын дарга нягтлан бодогч нийт 210 хүн оролцож, зөвлөгөөнөөс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр зөвлөмж  гарган, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг чанд сахиж, өр авлага үүсгэхгүй төсвийг үр ашигтай зарцуулах удирдамж чиглэл өгч ажиллалаа. 100  
59 Төрийн болон орон нутгийн өмчийн онлайн системийн сургалт, семинарыг зохион байгуулах Сургалтанд хамрагдах хүний тоо 100 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон орон нутгийн өмчийг мэдээлэлжүүлэх системийг шинэчлэж, 08 сарын 28-нд хэрэглэгчийн гарын авлага гарсан. Үүнтэй холбоотой Орон нутгийн өмчийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран энэ оны 11 дүгээр сард багтаан нийт төсвийн болон ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч, санхүү албаны дарга, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн зэрэг нийт 80 орчим хүнийг 2 хоногийн сургалтанд хамруулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 100  
60 Худалдан авах ажиллагааны "Цахим-2" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн  хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт зохион байгуулах Сургалтанд хамрагдах хүний тоо 20 2017 оны 4 дүгээр сард Худалдан авах ажиллагааны  албаны 3 мэргэжилтнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "Цахим-2" системийг нэвтрүүлэх сургалтанд хамруулж мэргэшүүлсэн. 6 дугаар сард сумдын худалдан авах ажиллагааны мэргэжилтэнүүдийг хамарсан сургалтыг ОНӨГ-аас зохион байгуулж, Цахим-2 системийг аймгийн хэмжээнд бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. 2017 оны байдлаар Цахим-2 системийг ашиглан нийт 103 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. 100  
61 Худалдан авах ажиллагааны цахим танхим байгуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Аймгийн Худалдан авах ажиллагааны цахим танхим байгуулах өрөөг ГХБХБГ-ын ашиглаж буй өрөөнөөс шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч тус байгууллагын конторын барилга он дамжин хэрэгжиж ашиглалтанд орох болсонтой холбогдуулан хойшлогдоод байна. 0  
62 "Говийн нэмэгдэл" хөтөлбөр хэрэгжүүлэх Хөтөлбөрт хамрагдах ТАХ-ийн тоо 3508 Алслагдсан говийн бүсэд оршдог тус аймгийн төсвийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаан дахь урамшуулал, идэвхжүүлэлтийг хэрэгжүүлэх замаар тэдгээрийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор аймгийн ИТХТХурлын 89 дүгээр тогтоолоор Говийн дэмжлэг хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүллээ. Говийн дэмжлэг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс орон нутгийн өмчит төсвийн 134 байгууллагад аймгийн Засаг даргын а/497 дугаар захирамжаар 406800,0 мянган төгрөг, а/531 дугаар захирамжаар 7200,0 мянган төгрөг нийт 414000,0 мянган төгрөгийг тус байгууллагуудын нэмэлт төсвийн дансанд шилжүүлэн олголоо. Мөн 11 сард багтааж жилийн эцсийн байдлаар говийн дэмжлэг хөтөлбөрийн хүрээнд говийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байна. 100  
63 Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021-ийн хүрээнд холбогдох байгууллагатай хамтран сургалт, арга хэмжээ зохион байгуулах Сургалтанд хамрагдах хүний тоо 100-150 Монгол банк, СЯ, БСШУСЯ, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран хэрэгжүүлж буй "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд иргэд, олон нийтэд төсөв санхүү, татвар, нийгмийн даатгал, банк, албан болон сайн дурын даатгалын талаар ойлголт өгч, нэн шаардлагатай мэдвэл зохих санхүүгийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран Мандал-Овоо, Цогт-Овоо, Манлай, Цогтцэций сумдад 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд цаашид үлдсэн бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Монгол улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн санхүүжилтээр хөдөө орон нутаг дахь Хадгаламж зээлийн хоршоодыг бэхжүүлэх, чадавхжуулах, олон улсын сайн туршлагыг таниулах 2 өдрийн сургалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийт 17 хадгаламж зээлийн хоршооны удирдлагуудыг хамруулан зохион байгуулав. 100  
64 "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль" холбогдох стандарт, заавар, журмыг сурталчлах, сургалт арга хэмжээ зохион байгуулах Сургалтанд хамрагдах хүний тоо 150-200 Нягтлан бодогч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, стандартын нэвтрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургалтыг 05-р сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулан, улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын 100 гаруй нягтлан бодогчид хамрагдаж, стандартын хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангалаа. Мөн аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэгдсэн хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын шинэчлэл, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор, Мэргэшсэн нягтлан бодогч Р. Батжаргал багшийг урьж, сургалтыг хийж, мэдээллийг өглөө. 100  
65 "Шилмэл малын үзэсгэлэн худалдаа - 2017" арга хэмжээг Даланзадгад суманд зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Уг арга хэмжээг 2 жилд нэг удаа 9-р сарын дундуур малын үс, ноос ургаж, тарга хүч нэмсэн үед зохион байгуулдаг. Энэ онд малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт буурахгүй хот, аймаг сумдад шинээр бүртгэгдэж, хил залгаа Дундговь аймагт өвчлөл гарсан нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Засаг даргын А/781 дүгээр захирамжаар гадны аймгаас орж ирэх малын шилжилт хөдөлгөөн, амьтан, малтай холбоотой нийтийг хамарсан уралдаан, тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан тул тус үзэсгэлэнг зохион байгуулагдаагүй хойшлогдсон болно. 0  
66 "Сарлагийн баяр-2017" арга хэмжээг Ханхонгор сумын нутагт зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 "Сайханы сарлаг-2017" арга хэмжээг 6 дахь жилдээ Ёлын аманд зохион байгуулж, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Даланзадгад сумдын 22 сарлагчин өрхийн 613 сарлаг ирж оролцсон. Сарлагийн баярын үеэр буухиа тэмцээн, сарлагын уралдаан, сарлагийн шилмэл үнээ, бух шалгаруулсан ба хамгийн зохион байгуулалттай сумаар Хүрмэн сум шалгаруулж, сарлагийн уналга, эдэлгээ, хөөврийг боловсруулах талаар сурталчилав.  100  
67 "Аймгийн аварга адуучин-2017" арга хэмжээг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага тааруу гандуу байсан нөхцөл шалтгаан болон Дундговь аймгийн 2 суманд малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсан зэргээс шалтгаалан "Аймгийн аварга адуучин-2017" арга хэмжээг зохион байгуулагдсангүй. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 2017 оны 09 сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан "Адуучин" тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн оролцох аймгийн 2 /Б. Ууганбаяр, Д. Бундхорол/ аварга адуучныг дэмжиж оролцуулсан. Тус тэмцээнд Б. Ууганбаяр 3-р байр эзэлж, Д.Бундхорол амжилттай оролцлоо. 50  
68 Малчин хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Малчдын зөвлөгөөн-2017" арга хэмжээг Даланзадгад суманд зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Малчдын зөвлөгөөн-2017 арга хэмжээг 11 сарын 30, 12 сарын 01-нд Даланзадгад суманд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг нь бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Зөвлөгөөнөөр аймгийн "Малчин " хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэх, малчдын санал санаачлага, тулгамдсан асуудлыг тусгахаар бэлтгэж байна. Зөвлөгөөнд 15 сумын 58 багийн малчдын төлөөлөл болгон 200 гаруй малчныг оролцуулан зохион байгуулна. 100  
69 Зохиомол хээлтүүлгийн ажлыг эрчимжүүлэх Хамрагдсан малын тоо Бод 50, бог 200 2017 оны 5-11 сард үхэр болон бог малд зохиомол хээлтүүлгийн ажил хийхээр төлөвлөсний дагуу сумдын аж ахуй эрхлэгчдээс төрөлжсөн үүлдрийн малын гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийлгэх захиалга авч, орон нутгийн төсвөөс 5 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгэлээ. Ханбогд, Даланзадгад сумдын 5 өрхийн 25 үнээнд Алатау, Хар тарлан, Симментал, Ангус үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийгээд байна. Тайлант жилийн хоёрдугаар улиралд зохиомол хээлтүүлэг хийлгэхээр захиалга өгсөн өрхүүд орон нутгийн зуншлага, намаржилтын байдал тааруу байсанд мал сүргээ хээлтүүлэгт оруулахгүй өнжөөж байгаатай холбоотойгоор захиалгаа цуцалсан тул Номгон сумын цөм сүргийн 50 толгой хонинд Суфольк үүлдрийн хонины гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийн ажлын 11 дүгээр сард багтаан хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. ХХААГ-ын Цөм сүрэг эрчимжсэн аж ахуй хариуцсан мэргэжилтэнийг Бог малын зохиомол хээлтүүлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамруулан мэргэшүүллээ. 100  
70 Махны чиглэлийн хонины цөм сүргийн аж ахуйг бэхжүүлэх Тоног төхөөрөмжийн тоо 4 Аймгийн Засаг даргын А/782 дугаар захирамжаар мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт, өвчний гаралт буурахгүй байгаа шалтгаанаас өөрийн аймагт гаднаас амьд мал худалдан авахыг хориглосон тул хонины цөм сүргийг байгуулахад махны чиглэлийн хонийг худалдан авах ажил хойшлогдсон.  Махны чиглэлийн хонины аж ахуйг бэхжүүлж авч явахад шаардлагатай тоног төхөөрөмжийг авах ажиллагааг орон нутгийн төсвийн 20,0 сая төгрөгөөр гүйцэтгэлээ. 50  
71 "Ингэний айрагны баяр-2017" арга хэмжээг Даланзадгад суманд зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 "Ингэний айрагны баяр-2017" арга хэмжээг 12 дахь жилдээ 2 сард зохион байгуулж, уг үзэсгэлэн арга хэмжээнд нийт аймгийн 13 сумын 9 аж ахуй нэгж, 4 хоршоо нөхөрлөл, 170 гаруй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн ингэний сүү цагаан идээ, тэмээний ноосон гар урлалын зэрэг 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэйгээр оролцлоо. Айраг сүү, хурууд шүүрмэг, өрөм, аарц, нэрмэл архи, тос гэх мэт 80 гаруй нэр төрлийн 20 орчим тонн бүтээгдэхүүний худалдаа явагдаж, 70,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдэв. Шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах төрлийг нэмэгдүүлж, 7 төрлөөр шалгаруулан, шагнаж урамшууллаа. Үүнд: Хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар Номгон сум, Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгжээр Ханхонгор сумын Баянгол бүлэг, Хамгийн олон нэр төрлийн их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгжээр Цогтовоо сумын Ундран арвижих бүлгийн Н.Хоролмаа, Өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мандаловоо сумын малчин Н.Энхбаяр, Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Баяновоо сумын малчин М.Оюунзулын бүтээгдэхүүн, Шилдэг тэмээний ноосон гар урлалын бүтээгдэхүүнээр Ханбогд сумын малчин Х.Тогтохын бүтээгдэхүүн, Сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлтээр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад "Ижил гурван сайхан" ХХК-ны Амтлаг НБЦехийн бүтээгдэхүүн тус тус шалгарав. 100  
72 "Говь фестиваль-2017", Малчны өдөр арга хэмжээг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 "Говь фестиваль-2017" арга хэмжээнд Улаанбаатар хот, аймгийн 13 сум, 6 малчны бүлэг нөхөрлөл, 120 гаруй малчид өрхийн үйлдвэрлэгчид, 50 гаруй төрлийн сүү, цагаан идээ, 40 нэр төрлийн гар урлал, эсгий эдлэлийн бүтээгдэхүүн, 28 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, газар тариалангийн даршилсан бүтээгдэхүүн зэрэг брэнд бүтээгдэхүүнээр 160 гаруй ААН, иргэд оролцов. "Говь фестиваль 2017" арга хэмжээнд нийт 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулахаар ирснээс 83.5 сая төгрөгийн борлуулалт хийв. Энэ өдрүүдэд аймгийн ХХААГ-аас мал аж ахуй, мал эмнэлэг, хүнс газар тариалангийн чиглэлээр 100 гаруй төрлийн ном товхимол, зөвлөмж гарын авлага тарааж, малчдад нэн шаардлагатай малын эм тариа бэлдмэлээр үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллав. Тус арга хэмжээнд оролцсон сум, нэгж, иргэдийг 12 номинацаар шалгаруулж, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг тодруулан шагнаж урамшууллаа. 100  
73 Орон нутгийн үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдийг тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд оролцоход бодлогоор дэмжинэ. Үйл ажиллагааны хэрэгжилтээр   БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан "Canton fair-2017" 121 дэх үзэсгэлэн худалдаанд 23 бизнес эрхлэгч иргэдийг оролцуулж, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн шинэ дэвшилтэд техник технологийн мэдээллээр хангалаа. 100  
74 Төлөөр өссөн тэмээ тутамд мөнгөн урамшуулал олгох Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 "Төлөөр өссөн тэмээнд мөнгөн урамшуулал олгох" журмын дагуу 2015-2016 онд тэмээн сүргээ төлөөр нь өсгөсөн өрхийн судалгааг сумдаас авч нэгтгэн хянаж, нийт 15 сумын 3438 тэмээчин өрхөд төлөөр өссөн 21518 толгой тэмээний урамшуулал болох 107590.0 мянган төгрөгийг сумдын төрийн сангаар дамжуулан олгов. 100  
75 Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 552.6 мянган толгой мал хамрагдаж, төлөвлөгөөг 94.6%, Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 663.9 мянган толгой мал /угаалга 240.6, боловсруулалт 391.5, туулгалт 31.8 мянган толгой / хамрагдаж, төлөвлөгөөг 73.6%, нийт 84,6 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн байна. Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын арга хэмжээг 12 сумын нийт 476.8 мян толгой хонь, 205.6 мянган толгой хурганд хийж гүйцэтгэн, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. 100  
76 Балгасны 100 га-гийн услалтын системийг эдийн засгийн эргэлтэнд оруулах санал санаачлагыг бодлогоор дэмжиж хамтарч ажиллах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Балгасны 100 га-гийн услалтын системийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарлаж, менежментийн гэрээний үндсэн дээр Эрдэнийн гүн говь ХХК үйл ажиллагааг эрхлэх явуулахаар шалгарч, гэрээг байгуулсан. Эрдэнийн гүн говь ХХК-иас 2018 оны хавар тариалалт хийж,  Балгасны 100 га талбайн услалтын системийг ашиглахаар ажиллаж байна. 100  
77 ХХААГазрын лабораторийн барилгын гадна цэвэр усны шугамыг засварлах Шугамын урт /м/ 80 Хүнс, хөдөө аж ахуйн газрын Лабораторийн барилгын гадна цэвэр усны шугамыг засварлах ажлыг орон нутгийн төсвийн 14.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. 100  
78 Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлээ өргөтгөх, шинээр үйлдвэр байгуулах санал санаачлагыг бодлогоор дэмжих Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Мах жижиглэн ангилах хиамны үйлдвэр байгуулах төслийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 975,0 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хийхээр хөрөнгийг шийдвэрлүүлээд байна. Махны үйлдвэр байгуулах ажлын хэсгийг томилж, төсөл сонгон шалгаруулалт зарлаж, 2018 онд махны үйлдвэрийг байгуулж, ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 50  
79 Дөрвөн улирлын хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжийг бодлогоор дэмжиж хамтран ажиллах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Оюу хүлэмж төслийг хэрэгжүүлж зуны 50 хүлэмжийг газар тариалан эрхлэгчдэд үнийн 60 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, 2017 онд тариалалтыг хийв. Орон нутгийн 360.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10х60 хэмжээтэй 1200 м.кв хэмжээтэй 2 ширхэг өвлийн хүлэмж барих ажлыг гүйцэтгэж, 11 сард багтаан ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажлын гүйцэтгэл 80%-тай хийгдэж байна. Уг өвлийн хүлэмжийг хүлээж авсаны дараа тариалалтыг 12 сараас хийхээр төлөвлөж байгаа болно. Даланзадгад сумын 1 иргэн хувийн хөрөнгөөр 30х10 буюу 300м/кв дөрвөн улирлын хүлэмжийг барьж байгуулан өргөст хэмх 450кг, улаан лооль 300кг, брокли 32 кг, салатны навч 20 кг, яншуй 2 кг, бууцай 4 кг ургацыг хураан авав. Цогтцэций сумын 288м.кв хэмжээтэй өвлийн хүлэмжээс 0,9 тн улаан лоолийг хураан авсан байна. 2017 онд хүлэмжээс 74,5 тн ургацыг хүлээн авсан нь өмнөх оноос 16,4 тн ургацаар нэмэгдсэн байна. 100  
80 Худалдааны төв орчмын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Худалдааны төв орчмын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах 120,0 сая төгрөгийн ажлыг эрхийг Даланзадгад суманд шилжүүлсэн.  Даланзадгад сумын төвийн нийтийн талбай зам, явган зам барих ажлын хүрээнд Есэн эрдэнэ дэлгүүрийн өмнөх шороон замыг хатуу хучилттай болгож, төв саадны автозамтай холбов. Даланзадгад сумын ЗДТГ-аас эрх шилжүүлсэн худалдааны төвийн нийтийн эзэмшлийн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, 10 сарын 26-нд нээж шалгаруулсан боловч, СЯ-нд гомдол гараад байна. 70  
81 Стандарт хэмжилзүйн хэлтэст баталгаажуулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Стандарт хэмжилзүйн хэлтсийг хийн түгээгүүрийн баталгаажуулалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах ажлыг орон нутгийн төсвийн 9,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж, хүлээлгэн өгөв. Баталгаажуулалтын ажлыг хариуцсан ажилтанг тоног төхөөрөмжийг ашиглах чиглэлээр сургалтанд хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө. Энэхүү ажлын үр дүнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй газ түгээх станц, баллон цэнэглэх зэрэг ажиллагааны стандартыг хангуулж, мөрдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. 100  
82 Нутгийн удирдлагын ордонд Уул уурхайн мэдээллийн булан байгуулах. Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Уул уурхайн мэдээллийн булан байгуулах ажлыг "Шилэн хийц" ХХК-тай 6,5 төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлж, 5 ш шилэн хоргийг хийж гүйцэтгэн, хоргыг хаягжуулах, гэрэлтүүлэг хийх, үзүүлэнгүүдийг байршуулж, уул уурхайн мэдээллийн буланг байгууллаа. 100  
83 Сумдад бичил уурхайгаар ашиглах боломжтой газар нутгийн судалгааг гарган, хууль, журмын дагуу зохион байгуулж, бодлогын хүрээнд дэмжих Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 35-р тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох" асуудлыг дэмжин шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны а/730 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашиглах боломжтой ашигт малтмал бүхий газар нутгийн судалгаа хийх, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн журмын дагуу зохион байгуулалтад оруулах, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан журмыг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг- SDC тогтвортой бичил уурхай төсөлтэй аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээг энэ оны 04 сарын 25-нд байгуулан ажиллаж байна. Уг гэрээнд Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах, албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, орон нутгийн түвшинд бичил уурхайн асуудлыг хариуцах, бичил уурхайчдад хүрч ажиллах бүтцийн чадавхийг бэхжүүлэх, бичил уурхайгаас орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэхэд 16,2 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж хамтран ажиллана. Аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ), "Өмнөговь аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбоо" ТББ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч аймгийн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, албажуулах, хууль эрх зүйн орчинг сурталчлах сургалтыг 09 сарын 12-13-ны өдрүүдэд Цогт-Овоо, Манлай сумдад, 10 сарын 15-нд Мандал-Овоо суманд зохион байгууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг- SDC тогтвортой бичил уурхай төсөл, аймгийн ЗДТГ хамтран 10 сарын 19-ний өдөр Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл" сэдэвт говийн бүсийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 3 аймгийн 16 сум хамрагдаж, нийт 130 төрийн албан хаагч, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд оролцов. Одоогоор аймгийн нутаг дэвсгэрт 11 бүртгэгдсэн нөхөрлөл, 110 бичил уурхайчид бүртгэлтэй байгаа ба Цогт-Овоо, Гурвантэс сумдад Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу бичил уурхайгаар ашиглах 2 газрын өргөдөл өгч, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Гурвантэс сумын "Хүрэн овоо" нэртэй газарт 4 нөхөрлөл, Цогт-Овоо сумын Даянгар нэртэй газарт 5 нөхөрлөл, Үзүүр овоо нэртэй газарт 1 нөхөрлөл, Улаан хулаг нэртэй газарт 1 нөхөрлөл зэрэг нийт 4 газарт 11 нөхөрлөл өргөдөл өгсөн ба аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэн журмын  дагуу бүртгүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 100  
84 Орон нутагт Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй "Хамтын ажиллагаа" - ны гэрээ байгуулж, хамтран ажиллах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Аймгийн Засаг даргын 2017 оны а/177 дугаар захирамжаар уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй 11 компаниудад хүргүүлэв. Хамтын ажиллагааны гэрээний төслийн дагуу "Хамтын ажиллагааны хороо"-г 9 компани тус бүр байгуулж, 3 сард Жавхлант орд, Өсөх зоос, МАК ХХК-иудын хамтын ажиллагааны хороо хуралдаж, гэрээний төсөл талаар харилцан санал солилцлоо. Мөн 05 сард "Эрдэнэс таван толгой" ХК, "Жавхлант орд" ХХК,"Чинхуа Мак-Нарийн сухайт" ХХК, "Энержи ресурс" ХХК, "Саус гоби сэндс" ХХК-тай тус тус уулзалт зохион байгуулж "Жавхлант орд" ХХК-тай гэрээ байгуулахаар харилцан тохиролцов. Бусад компаниудтай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хугацаа алдагдалгүй хүргүүлэн ажиллаж байна. 2017 оны 06 сард "Энержи ресурс" ХХК-тай, 2017 оны 09 сард "Терра Энержи" ХХК-тай тус тус хамтын ажиллагааны гэрээг эцэслэн байгууллаа. "Жавхлант орд" ХХК-тай гэрээний төсөл дээр эцэслэн тохиролцсон ба "Эрдэнэс таван толгой" ХК, "Саус гоби сэндс", "Өсөх зоос", "МАК", "Олон овоот гоулд", "Дун юань" ХХК-иудтай гэрээний төсөл дээр харилцан тохиролцоогүй байна. 70  
85 Эрчим  хүчний  салбарын баримт  бичиг боловсруулж, хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Бодлогын баримт бичгийн боловсруулахад тухайн салбарын хүрээний байгууллагуудын саналыг авах зорилгоор аймгийн Эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарын баримтлах бодлого 2017-2023 оныг хүртэлх хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөлп санал авч, баримтал ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголттой болов. Аймгийн "Эрчим хүчний бодлогын баримт бичиг"-ийн төслийг боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2017 онд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. 100  
86 Даланзадгадын гэр хорооллын 0.4 квт-ын цахилгааны шугамыг өргөтгөх хорооллын тоо 3 Даланзадгад сумын Хавцгайт хорооллын 22.05 га газарт 294 айл өрхийг хамарсан нийт 4,9 км ЦДАШ, дэд станцын ажил, Радио хорооллын 14.7 га газарт 196 айл өрхийг хамарсан 3,01 км ЦДАШ, дэд станцыг барих ажлыг орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ашиглалтанд оруулав. Мөн Оюут хороололд 0,4 км СИП кабель шугам, 4 хашаа 8 айл өрхийг хамарсан цахилгааны ажлыг орон нутгийн төсвийн 53 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээн авч, иргэдийн цахилгаан хангамжийг нэмэгдүүллээ. 100  
87 Даланзадгад гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг тавих, засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Даланзадгад сумын төвийн болон захын гэр хорооллын гудамж, явган хүний зам, талбайд нийт 14 байршилд 4,5 км гудамжны гэрэлтүүлэг, 7ш цамхагт гэрэлтүүлэг барьж байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 178,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг 11 сард багтаан хүлээн авахаар ажиллаж байна. 100  
88 Номгон, Сэврэй, Цогтцэций сумдын үүрэн телефоны тархалтыг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх.   100 Сэврэй сумын төвийг шилэн кабелийн сүлжээнд холбох ажлыг 252,3 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлэн, 07 сард ашиглалтад хүлээн авав. Сумдад үүрэн холбооны тархалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр Номгон, Гурвантэс, Манлай сумдад үүрэн холбооны сүлжээг байгуулах 300 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байна. Цогтцэций сумын үүрэн холбооны сүлжээ байгуулах 150,0 сая төгрөгийн ажлыг тус суманд эрх шилжүүлж, "Юнител" ХХК гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байна. 70  
89 Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын гол магистраль шугамын ажлыг гүйцэтгэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 "Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн гадна холбоо, дохиоллын шугам" барих ажлыг гэрээ байгуулан, гүйцэтгүүлж, 07 сард байнгын ашиглалтад оруулав. Уг ажлын хүрээнд нийт 2 км шилэн кабелын сувагжилт, 26 худаг суурилуулсан, 4 ш хувиарлах шүүгээ суурилуулсан, 8 газарт зам доогуур сүвэлгээ хийж, дулааны шугамын 2 хэсэг газарт турба суурилуулж шугамыг гаргалгаа хийсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 100  
90 Иргэдийн газар өмчлөлийн өргөдлийг шийдвэрлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Даланзадгад сумын ИТХурлаар 2017 онд 2500 иргэнд 187 га газар өмчлүүлэхээр тогтоол гарган баталсан.  2017 оны 12 сарын байдлаар аймгийн Засаг даргын захирамжаар 2500 иргэнд газар өмчлүүлсэн байна. Аймгийн хэмжээнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сумын Засаг даргын захирамжаар өссөн дүнгээр нийт 25783 иргэнд 1962.9 га газрыг өмчлүүлээд байна. 100  
91 Сумдын газар зохион байгуулалтын болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх Сумын тоо 3 Цогтцэций, Ханбогд, Баяновоо сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах 78.3 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр "Богдмб" ХХК ажиллаж, ажлын гүйцэтгэл 95%-тай байна. Боловсруулалтын эхний үе шатыг  07 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 7 өдрүүдэд орон нутгийн удирдлага, ЗДТГ, малчид иргэдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэв. 2-р үе шатны ажлын хүрээнд өмнөх шатанд бүрдүүлсэн мэдээлэлд анализ хийж "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-ний төслийг боловсруулсан бөгөөд үүнд хөдөө аж ахуй, хот суурин, аялал жуулчлал, зам шугам сүлжээ, уул уурхай, ой, усны сан бүхий газрын төлөвлөлт хийгдсэн. Газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр хийгдсэн төлөвлөгөөний төслийг 9 сарын 25-10 дугаар сарын 20-ны хооронд орон нутагт очиж баг бүрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, иргэдээс эцсийн шатны санал авсан болно. 2017 оны 11 сард аймгийн ГХБХБГ-аас хянаж саналаа хүргүүлсэн бөгөөд тус төлөвлөгөөг 12 сард сумдын ИТХ-р хэлэлцүүлэн батлагдана. 100  
92 Даланзадгад сумын төвд явган хүний болон дугуйн зам барьж байгуулах ажлыг эхлүүлэх Замын урт 1.9 Даланзадгад сумын төвд Соёл амралтын хүрээн - Ажнай талбай чиглэлийн 1,9 км дугуйн замыг барих ажлыг орон нутгийн төсвийн 600,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ажлын гүйцэтгэл 90%-тай хийгдэж байна. Даланзадгад сумын төвд  автозамын дагуу болон шаардлагатай хэсгүүдэд 6 км явган хүний замыг браих ажлыг 541,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 85%-тай байна.  Мөн Даланзадгад сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай болон сургууль цэцэрлэгийн орчимд зогсоол, автозамыг барих ажлын хүрээнд 4,5 км явган замыг барих ажлыг хийж байгаа бөгөөд 95%-ийн гүйцэтгэлтэй байна. 2017 онд аймгийн төвд нийт 11.1 км явган хүний зам барьж, 11 сард багтаан хүлээн авахаар ажиллаж байна. 100  
93 Даланзадгад сумын төвийн шаардлагатай чиглэлүүдэд хатуу хучилттай автозам, авто зогсоол  барьж орчны тохижилтыг сайжруулах.1-р сургуулийн зүүн тал 6,7,8,14 дүгээр орон сууцны орчимд автозам, 4-р багийн төв, 8-р цэцэрлэг, 4-р сургууль орчимд автозам, зогсоол, НУОрдныг Ажнай талбайтай холбосон автозам, 3-р сургуулийн урд талд авто зогсоол, Автозамын урт, зогсоолын талбайн хэмжээ 2 км
4997 м2
Даланзадгад сумын төвийн 1-р сургуулийн зүүн тал 6,7,8,14 дүгээр орон сууцны орчимд автозам, 4-р багийн төв, 8-р цэцэрлэг, 4-р сургууль орчимд автозам, зогсоол НУОрдныг Ажнай талбайтай холбосон автозам, 3-р сургуулийн урд талд авто зогсоол барих ажлыг орон нутгийн төсвийн 3081,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрээг байгуулан гүйцэтгүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90%-тай хийгдэж байна. Одоогийн байдлаар 3.3 км хатуу хучилттай авто замын ажил 100%, авто зогсоолын ажил 100%, гэрэлтүүлгийн ажил 100%, явган замын ажил 90%-тай гүйцэтгэж байна. Гэрээний дагуу 12 сарын 06-нд хүлээлгэн өгөхөөр ажилаж байна. 100  
94 Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих ажлыг үргэлжлүүлэх Авто замын урт /км/ 15 Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж дуусан ашиглалтанд хүлээн авсан бөгөөд гүйцэтгэгчид гэрээний дагуу 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон болно. 100  
95 Даланзадгад сумын нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, хүртээмжийг нэмэгдүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Даланзадгад сумын нийтийн тээврээр үйлчлүүлж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 800 иргэнд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэгч "Эмүү Хатан" ХХК-тай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, 2 чиглэлд тээврийн үйлчилгээг хүргэж байна. Даланзадгад төв доторх нийтийн тээврийн үйлчилгээнд эко автобусуудыг явуулахаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн, ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 100  
96 Даланзадгад сумын гэр хорооллын шороон замын тэгшилгээ хийх Замын урт /км/ 6 Даланзадгад суманд гэр хорооллын шороон замын тэгшилгээг хийх ажлыг 92,0 сая төгрөгий, зарцуулан Даланзадгад суманд эрх шилжүүлэн гүйцэтгүүлж байна. Ондоо багтаан ажлыг хүлээн авна. 100  
97 Орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын өвлийн арчлалт, хамгаалалтыг хийж гүйцэтгэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан Даланзадгад-Баяндалай чиглэлийн хатуу хучилттай авто зам, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн 5 км хатуу хучилттай авто замын өвлийн улирлын засвар арчлалтыг Даланзадгад сумын Захирагчын ажлын албанд хариуцуулан ажиллаж байна. 100  
98 Аймгийн төв доторхи хатуу хучилттай авто замын засварын ажлыг хийж дуусгах 37 цэгт хийж гүйцэтгэх 37 Аймгийн төв доторхи хатуу хучилттай автозамын засварын ажлыг Гэрэлт уулзвар ХХК нь авто замын 37 цэгт хийхээс 19 цэгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн хэсгийг "Дардан говь" ХХК-иар хийж гүйцэтгүүлэн дуусгав. 100  
99 Даланзадгад - Цогтцэций сумын чиглэлд хатуу хучилттай автозам барих Авто замын урт /км/ 15 Шар тээг-Цогтцэций чиглэлийн 59,6 км авто замыг барих ажлыг төрийн өмчийн концессоор хэрэгжихээр батлагдсан бөгөөд Засгийн газраас Эн си эф ХХК-тай гэрээг байгуулсан болно. Гүйцэтгэгч компани санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байгаа бөгөөд автозамын барилга угсралтын ажил эхлээгүй болно. Автозамын ажлыг эхлүүлэх талаар аймгаас салбарын яам болон Засгийн газарт, Засгийн газрын хуралдаанд санал хүсэлтийг тасралтгүй тавьж ажилласан. 40  
100 Мандал-Овоо сумын Онгийн голд гүүр шинээр барих Ажлын гүйцэтгэлээр   Мандал-Овоо сумын Онгийн голийн гүүр шинээр барих ажлыг тус суманд эрхийг шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгч "Зүүн саяан" ХХК-тай 155,2 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж байна. 100  
101 Орон нутгийн чанартай зам арчлалт хамгаалалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх, хариуцах аж ахуйн нэгжийг байгуулах боломжийг судлах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар   Орон нутгийн өмчийн газартай хамтран аймгийн авто зам арчилгааны орон нутгийн өмчит байгууллагын дүрэм, журмыг боловсруулж, байгуулах асуудлыг судлаж байна. 70  
102 Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамын дагуу хяналтын пост, төлбөр хураах цэг байгуулах Ажлын гүйцэтгэлийн хувь   Баруун сумдын чиглэлийн автозамын дагуу хяналтын пост барих 140,0 сая төгрөгийн ажлын зураг төсвийг боловсруулж, шаргарсан гүйцэтгэгчтэй гэрээг байгуулан, ажлыг гүйцэтгэж байна. 70  
103 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, орон сууцнуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулах Ашиглалтанд оруулах орон сууцны тоо   Иргэдийг орон сууцжуулах "1000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд "Гал мөнх" ХХК-ний 77 айлын орон сууц  энэ оны 03 сарын 16-нд, Шинэ суурьшлын бүсэд 36 айлын канад хаусын барилгын эхний ээлжний 12 айлын орон сууцыг 04 сарын 21-нд тус тус ашиглалтад хүлээн авсан. "Мэнд констракшн" ХХК-ний үйлчилгээний төвтэй 33 айлын орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай, "Баян авзага" ХХК-ний 50 айл орон сууцны барилгын ажил 90 хувьтай  байна. "Бид плюс" ХХК-ний 50 айл, "Самосон" ХХК-ний 50 айл, "Тодбат Андууд" ХХК-ний 50 айлын орон сууцны барилга угсралтын ажлууд хийгдэхгүй удаашралтай байгаа тул удаа дараа албан шаардлагыг хүргүүлж ажиллалаа. Нийт энэ онд 143 айлын нийтийн орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. 70  
104 Даланзадгад сумын бүрэн биологийн цэвэрлэгээтэй  цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэх 3000 м3/хоног 40 Даланзадгад сумын бүрэн биологийн цэвэрлэгээтэй 3000 м3/хоног хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийг барих 9.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017-2018 онд хэрэгжүүлэхээр энэ оны 7 сард дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2017 онд зөвлөхийн гүйцэтгэгчийг болон барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг тус тус шалгаруулах ажил хийгдэхээр төлөвлөгдсний дагуу зөвлөх гүйцэтгэгчээр "Монхидро констракшн" ХХК шалгарав. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаад байгаа бөгөөд энэ онд багтаан шалгаруулж, 2018 оны 03 сараас ажлыг эхлүүлээр төлөвлөгөөтэй байгаа болно. 100  
105 Ойрын жилүүдэд шинээр баригдах болон засварлах барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, геологийн судалгаа хийх.  /Сэргээн засах, уламжлалт эмчилгээний төвийн барилга, Даланзадгад сумын өрхийн эмнэлгийн барилга, Ноён сумын сум дундын эмнэлгийн барилга,  Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Урлаг, спортын заалны барилга, Улаанбаатар хотод барих "Оюутны хотхон"-ы барилга, Сэврэй, Мандал-Овоо сумдын төвийн гэр хорооллын 0.4 квт-ын цахилгааны шугамыг өргөтгөх, Даланзадгад сумын Ундны усны 2 дугаар нөөц усан сангийн зураг төсөв, 8 дугаар багийн төв, Шим билэг өрхийн эмнэлгийн барилга, БОЭТ-ийн 50 ортой эмнэлгийн засварын ажил, Баян-Овоо сумын 19 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажил, Цогтцэций сумын 1200 хүүхдийн хичээлийн байрны барилга, Хүрмэн суманд баригдах 12 айлын орон сууц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насан туршийн боловсролын төвийн барилга, Ахмадын хээрийн сувиллын барилга, Номгон сумын сургуулийн барилга, Даланзадгад хотын төвийн гэр хорооллын 0.4 квт-ын цахилгааны шугамыг өргөтгөх ажил, Сумдын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих ажил, БОЭТ-ийн барилгуудыг хүзүүвчээр холбох ажил Үйл ажиллагааны хэрэгжилтээр    Баяндалай сумын Соёлын төвийн барилга, Ноён сумын эрүүл мэндийн төвийн барилга, Номгон сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Урлаг, спортын заал, Баян-Овоо сумын 19 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын ажил, Ханбогд сумын малын эрүүл мэндийн төвийн гадна шугам сүлжээ, Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 8-р багийн төвийн барилга,  Даланзадгад хотын явган болон дугуйн зам барих, Сэврэй сумын төвийг шилэн кабельд холбох, Даланзадгад, Сэврэй, Мандал-Овоо сумдын төвийн гэр хорооллын 0.4 квт-ын цахилгааны шугамыг өргөтгөх, 3, 4-р сургуулийн урлагын заалны зураг төсөл зэрэг зураг төслийн ажлуудынг хүлээн авсан. Сумдын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих ажил, Цогтцэций сумын 960 хүүхдийн хичээлийн байрны барилга, Улаанбаатар хотод барих "Оюутны хотхон"-ы барилга, Ахмадын хээрийн сувиллын барилга, Баян-овоо, Хүрмэн сумдын 320 хүүхдийн сургууль, Сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, 6-р багийн төвийн барилга, Даланзадгад сумын гэр хороолол дахь 7 км автозам, Мандал-Овоо сумын эрүүл мэндийн төвийн барилга, 180 хүүхдийн хөдөлмөр зуслан, Хайрхан багийн 24 айлын орон сууц, 50 хүүхдийн цэцэрлэг, Шинэ суурьшлын бүсийн 90 га хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Сэргээн засах, уламжлалт эмчилгээний төвийн барилга, БОЭТ-ийн 75 ортой эмнэлгийн хүчитгэл засвар, хүзүүвч лифтний зураг төсөл, 2-р багийн төвийн барилга, Багш хөгжлийн ордны барилга, Булган сумын спорт заалны барилга, Цогт-овоо сумын 240 хүүхдийн сургуулийн барилга, Баяндалай сумын цэвэрлэх байгууламжийн засвар, өргөтгөл, Цогтцэций сумын ЗДТГ-ын барилга,  зэрэг барилга байгууламжуудын зураг төслийн боловсруулалтын ажлыг гүйцэтгэж, ондоо багтаан хүлээн авахаар ажиллаж байна. 100  
106 Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, томоохон төсөл хэрэгжүүлэгчдэд орон нутгаас ханган нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Уул уурхайн компаниудад орон нутгаас нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх замаар орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд Оюутолгой ХХК-нд аймгаас нийлүүлэх 14 төрлийн 32 бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан зөвшилцөж тохироод байна. Энэхүү тохиролцсон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг Оюутолгой ХХК, аймгийн ХАҮТ-тай хамтран үйлдвэрлэл, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд мэдээллийг өглөө. Мөн аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийг оролцуулан Өглөөний цай арга хэмжээг зохион байгуулан харилцан санал бодлыг солилцож, мэдээллийг хүргэлээ. 80  
107 Статистикийн үйл ажиллагааг сум, багт хариуцан явуулах ажилтнууд, багийн Засаг дарга нарыг сургалтад хамруулж мэдлэг олгох, мэргэшүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Статистикийн үйл ажиллагааг сум, багт хариуцан явуулах багийн Засаг дарга, ажилтнууд нийт 114 хүнд нэгдсэн сургалтыг 3 сарын 20-23-нд Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллийг өглөө. Сургалтыг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 2,8 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд сургалтанд хамрагдсан ажилтнуудад статистикийн хууль, эрх зүйн орчин, хүн ам өрхийн болон мал тооллогын мэдээллийн сангийн хэрэглээ, эдийн засгийн салбаруудын мэдээ тайлан гаргахад анхаарах зүйл, статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, дэлхийн болон үндэсний хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд статистикийн байгууллагын оролцоо зэрэг чиглэлээр мэдээллийг өгч, статистикийн мэдээллийн санд ажиллах дадлагыг ажил хийлгэн, шалгалт авч баталгаажуулж сертификат олголоо. 100  
108 Статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал, уялдаа холбоо, шуурхай байдлыг хангаж тоо мэдээллийг цуглуулах, тооцох, боловсруулах, дамжуулах, хэрэглэгчдэд хүргэх бүх үе шатанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Статистикийн мэдээллийн үнэн, бодит байдлыг хангаж, тоо мэдээллийг цуглуулан хянах, хэрэглэгчдэд хүргэх бүх үе шатанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хүрээнд Статистикийн хэлтсийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг орон нутгийн төсвийн 7,95 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч,  үйл ажиллагаа болон мэдээллийг хүргэх ажлыг шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлэв. 100  
109 Манлай суманд Цаг уурын өртөөний барилга барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Манлай сумын Цаг уурын өртөөний ажлын байрны нөхцөлийг сайжруулах ажлыг 50,0 сая төгрөгөөр хэрэгжүүлэн, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэв. 100  
110 Даланзадгад сумын цэвэр бохир усны шугам сүлжээнд өргөтгөл хийх /усны төлбөрийн орлогоос/ Шугамын урт /км/ 2 Даланзадгад сумын гэр хорооллын шаардлагатай хэсгүүдэд цэвэр усны шугам сүлжээг өргөтгөж, усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэвэр усны шугамыг өргөтгөх ажлын зураг төсвийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. 40  
111 Сумдын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих /Баян-Овоо, Ханхонгор/ /усны төлбөрийн орлогоос/ Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Ханхонгор сумын цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг барих ажлыг орон нутгийн төсвийн 1,56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлэн,  байнгын ашиглалтанд оруулсан.  Баян-Овоо сумын цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг барих ажлыг орон нутгийн төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлж байгаа бөгөөд ажлыг 12-р сарын 15-нд дуусган хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 100  
112 Хүрмэн  сумын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах /усны төлбөрийн орлогоос/ Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Хүрмэн сумын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг барих 743,29 сая төгрөгийн өртөг бүхий ажлын гүйцэтгэгчээр "Алянс тех" ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90%-тай байна. Ойрын хугацаанд туршилт тохируулга техникийн комисс ажиллахаар төлөвлөж байна. 90  
113 Гашуунсухайт боомтын ундны усны асуудлыг шийдвэрлэх /усны төлбөрийн орлогоос/ Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Гашуун сухайт боомтын ундын усны худгийг орон нутгийн төсвийн 65,9 сая төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гаргаж, усны асуудлыг шийдвэрлэв. 100  
114 Иргэд цагийн хязгаарлалтгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж Даланзадгад сумын Жаргалант, Төгөл хороололд Ухаалаг ус түгээх байр барих Ус түгээх байрны тоо 2 Даланзадгад сумын төвийн гэр хорооллын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон 4 ус түгээх байранд ус түгээх ухаалаг системийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Жаргалант, Төгөл хороололд төвлөрсөн шугамд холбогдсон 2 ухаалаг ус бүтээг байрыг барих зураг төслийг "Гидро дизайн инноваци" ХХК-тай гэрээг байгуулан 12 сард хүлээн авахаар гүйцэтгүүлж байна. Гэрээт хугацаанд хүлээн авна. Ухаалаг систем нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон худагт хийгддэг болно.  100  
115 Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг гаргаж, худагт Нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах Шинээр гаргах,   ус өргүүр суурилуулах худгийн тоо 14, 30 Орон нутгийн төсвийн 950,0 сая төгрөгийн хөрөнгө оруултаар 2017 онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор аймгийн 15 суманд  23 худаг шинээр гаргаж, 37 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулж, 36 мян га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөн, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэв. 100  
116 Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор булаг шандны эхийг хашиж хамгаалах /усны төлбөрийн орлогоос/ Булгийн тоо 10 Ханхонгор, Булган, Хүрмэн, Номгон, Даланзадгад, Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс нийт 9 суманд 11 булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг орон нутгийн төсвийн 59,85 сая төгрөгийг зарцуулан 2017 оны 09-р сарын 15-наас 10 дугаар сарын 16-ны хүртэл хугацаанд гэрээг байгуулан гүйцэтгүүлж, хүлээн авав. 100  
117 Уст цэгийн тоо бүртгэлийг зохион байгуулах /усны төлбөрийн орлогоос/ Хамрагдах сумын тоо 15 Алтай өвөр говийн усны сав газрын захиргаа өөрийн бүсэд харьяалагдах Гурвантэс, Сэврэй, Ноён, Баяндалай, Хүрмэн, Номгон, Мандал-Овоо, Булган, Ханхонгор, Даланзадгад суманд, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаа  өөрийн бүсэд харьяалагдах Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Манлай, Номгон суманд, Умард говь, халхын дундад талын сав газрын захиргаа  өөрийн бүсэд харьяалагдах Цогт-Овоо суманд нийт 15 сумын нутагт дэвсгэрт уст цэгийн тоо бүртгэлийн зохион байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 17.2 сая төгрөг зарцуулан хийж гүйцэтгэлээ. 100  
118 Ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нар салхины энергээр ажилладаг инженерийн хийцтэй худгийг  шинээр гаргах /усны төлбөрийн орлогоос/ Худгийн  тоо 5 Ан амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зрхилгоор нар салхины энергээр ажилладаг 3 инженерийн хийцтэй худгийг Сэврэй, Манлай, Номгон суманд гаргах ажлыг 115,82 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна. 70  
119 Ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх /усны төлбөрийн орлогоос/     Өмнөговь аймгийн 2017 оны Ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 10 сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж "Ойн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө" -г батлуулан, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, нийт 182.2 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулсан байна. 100  
120 Мод тарьж ургуулсан иргэн  аж ахуй нэгж байгууллагад урамшуулал олгох журмын дагуу 2015, 2016 онд тарьсан болон 2017 онд шинээр мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгох /усны төлбөрийн орлогоос/ Урамшуулал авсан иргэний тоо 80 Аймгийн ИТХурлын 2011 оны 51 дүгээр тогтоол "Мод тарьж ургуулсан иргэн, ААН, байгууллагад урамшуулал олгох журам"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 15 сумын хэмжээнд мод тарьж ургуулахаар гэрээ байгуулсан 14 сумын 83 иргэний тарьсан модыг газар дээр нь тоолж акт үйдэх ажлыг зохион байгуулав. Тооллогоор 2015 онд гэрээ байгуулсан 32 иргэний тарьсан 3074 модонд 3 дахь жилийн урамшуулалаар 8,55 сая төгрөг, 2016 онд гэрээ байгуулсан 21 иргэний 2250 ширхэг тарьсан модонд 2 дахь жилийн урмашуулалаар 2,7 сая төгрөг, 2017 онд шинээр байгуулсан 8 сумын 30 иргэний тарьсан 5962 модонд 1 дэх жилийн урамшуулалаар  3,57 сая төгрөг, нийт 14 сумын 83 иргэнд 14,83 сая төгрөг олгох ажлыг зохион байгуулан хэрэгжүүллээ. 100  
121 Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулах /усны төлбөрийн орлогоос/ Арга хэмжээ 5 Дэлхийн усны өдрийг 3-р сарын 22-нд бүх сумдад тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Даланзадгад суманд саарал усыг дахин ашиглах сэдвээр зохион байгуулж, 8 багийн 130 гаруй иргэд оролцлоо. Энэ хүрээнд Даланзадгад сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд усны хэрэглээ сэдвээр жүжигчилсэн тоглолт, сургуулийн сурагчдын дунд Видео бичлэгийн уралдаан зарлан, дүгнэж шалгаруулснаас гадна 8 багийн иргэдэд стандартын ундны усны савыг тараалаа. Энержи ресурс ХХК-ний ус хангамжийн байгууллагын үйл ажиллагаа, ус цэвэршүүлэх төхөөрөмжийг үзүүлэх, танилцах аялалыг Цогтцэций сумын сургуулийн сурагчдын төлөөллийг хамруулан зохион байгуулан, усны хэрэглээний талаар сургалтыг хийж, усны савыг иргэдэд тараав. Бусад 13 сум эссэ бичлэгийн уралдаан, АХА тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг 4 дүгээр сарын 29-нд "Ногоон аймаг-Нөхөн тарилт, хашаа, хамгаалалтыг сайжруулах жил" уриан дор амжилттай зохион байгуулж, 114 ААН, байгууллага, 760 иргэн, албан хаагчид идэвхитэй оролцож, иргэд, ААН, байгууллага өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд мод, бут тарих, хайс хашлагыг засч сэлбэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийлээ. Намрын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" -ийг 10 сарын 14-нд зохион байгуулж тус өдрөөр хавар тарьсан модны нөхөн тарилт, өвөлжилтөд бэлтгэх, хашаа хайсыг засах, цэнэг усалгаа зэргийг хийж ажиллав. Аймгийн хэмжээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр 15 сумын 5176 иргэн, 272 ААН, байгууллага оролцон 81676 мод, 13607 бут, нийт 95283 ширхэг мод, бут сөөгийг 67,5 сая төгрөгийн зардал гарган тарьсан байна. 100  
122 Агаарын бохирдлыг бууруулах шинэ дэвшилтэт техник технологийг судлан нэвтрүүлж хэрэгжүүлэх /усны төлбөрийн орлогоос/ Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Монгол гэр, хувийн сууцнуудад шалны халаалт суурилуулж, үр дүнг үзэхээр орон нутгийн төсвөөс 80,0 сая төгрөгийг зарцуулан гэрээг байгуулан ажлыг зохион байгуулж байна. 70  
123 Баруун сайхан уулын Уул булагт нутагшуулсан Халиун бугын сүргийг хамгаалах хашаа барих /усны төлбөрийн орлогоос/ Уртын хэмжээ /м/ 7000 Говь гурвансайхан уулын Баруун сайханд Халиун бугыг хашиж хамгаалах хашаа барих ажлыг хэрэгжүүлэхээр зардал тооцоо бүхий төслийг бичиж төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад хандсан боловч хөрөнгө шийдвэрлэгдээгүй. Байгаль цаг уурын байдалтай уялдуулан, цаг хүндэрсэн нөхцөлд Буган сүрэгт зориулан биотехникийн арга хэмжээг авах өвс тэжээлийг 1,4 сая төгрөгөөр бэлтгэн нөөцөд бэлэн болгосон болно. 0  
124 Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх /усны төлбөрийн орлогоос/ Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Баян-овоо сумын нутаг дэвсгэр болон Баруун сайхан ууланд биотехникийн арга хэмжээ авч, нийт 100 боодол өвс, 60 сав тэжээл, 20 хорголжинг тараасан.  Манлай сумын агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний дагуу 2018 онд тус сумын Баян булаг орчим 458.9 км.кв талбайд агнуур зохион байгуулах үйл ажиллагааг явуулах гурвалсан гэрээг энэ оны 06 сард байгууллаа. Хэт халалтын улмаас Мандал-Овоо сумын нутагт цагаан зээр олон тоогоор ангахаас сэргийлж, 5.0 сая төгрөгөөр биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Аймгийн нутаг дэвсгэрт агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэргэжүүлэх зорилгоор Ханбогд, Номгон, Манлай зэрэг сумдуудад менежментийн төлөвлөгөөг боловсруулж, агнуур зохион байгуулалтын тайлан ирүүлсэн. 2018 онд агнуур зохион байгуулалт хийх тул БОАЖЯ-д 6 тэх, 4 угалз агнуур зохион байгуулалтаар агнуулах саналыг хүргүүлсэн. Биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Говийн бага дархан цаазад газрын хамгаалалтын захиргаа, Говь Гурвансайхан Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаанд тус бүр 3,0 сая төгрөг тус тус өгч биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул нийт нутаг дэвсгэрт зэрлэг амьтанд биотехникийн арга хэмжээг авах зориулалтаар 39,0 сая төгрөгийн өвс тэжээлийг нөөцөнд бэлтгэн ажиллаж байна. 100  
125 Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, эвдрэлд орж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх /усны төлбөрийн орлогоос/ Нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээ /га/ 40 Эвдрэлд орж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх ажлыг Баяндалай суманд 9,5 га талбайд 35,7 сая, Номгон суманд 3.5 га талбайд 17,5 сая, Хүрмэн суманд 5 га талбайд 26,6 сая төгрөгийг тус сумын ЗДТГазарт эрх шилжүүлэн гүйцэтгүүлж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газар, газрын хэвлий ухсан 8 иргэний үйлдлийг илрүүлж 54,3 сая төгрөгийн хохирлыг, хулгайгаар ан агнасан болон тээврийн машинд дайруулсан 3 /хар сүүлт, аргаль, хулан/ амьтны хохирол болох 41,0 сая төгрөгийг хариуцагчаас тус тус нэхэмжлэн Байгаль хамгаалах санд төвлөрүүлээд байна. Хохирол тооцоход нийт 9.5 сая төгрөг зарцууллаа. 100  
126 Төв, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, бохирдлоос хамгаалах ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Цэвэр сайхан орчин аяны хүрээнд сурагчдын дунд эссэ бичлэг, фото зургийн уралдааныг зохион байгуулж, "Цэвэр сайхан орчин"  бүх нийтйин их цэвэрлэгээний ажлыг 153 ААН байгууллага, 3064 албан хаагчдыг хамруулан зохион байгуулж, нийт 572  тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргүүлсэн. Даланзадгад сумын 8-н багийн Засаг дарга нар болон идэвхитэн байгаль хамгаалагч нарт сургалт зохион байгуулан торгуулийн арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв. Хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Даланзадгад сумын шинэ болон хуучин хогийн цэгийг шууж, булшлах ажлыг орон нутгийн төсвөөс 46.8 сая төгрөгийг зарцуулан хийж гүйцэтгэн, нийт 112393 м3 талбайгаар хогийн цэгийн талбайг багасгав. Мөн байгаль орчинд ээлтэй "Эко-Өмнөговь" төслийг хэрэгжүүлэхэд 2.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын дагуу Цогт-Овоо суманд худалдаа үйлчилгээний цэгийг түшиглүүлэн , төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон бие засах газрыг байгуулах ажлыг орон нутгийн төсвөөс 80.0 сая төгрөгийг зарцуулан хийж гүйцэтгэж байна. 2017 оны 10 дугаар сарын 21-нд  байгаль орчны чиглэлийн 4 байгууллага хамтран Далангийн голын эхийг цэвэрлэлээ. 100  
127 Аймгийн хог хаягдлын менежментийн 2017 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх /усны төлбөрийн орлогоос/ Арга хэмжээ 5 Даланзадгад сумын хогийн цэгийг шууж, булшлах ажлыг орон нутгийн төсвөөс 46.8 сая төгрөгийг зарцуулан хийж гүйцэтгэн, нийт 112393 м3 талбайгаар хогийн цэгийн талбайг багасгав. Цогт-Овоо суманд  хогийг булшлах, хогийн талбайн хэмжээг багасгах ажлыг тогтмол хийх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн төсвийн 35.0 сая төгрөгөөр тусгай зориулалтын ковш машин механизмаар хангалаа. 100  
128 Аялал жуулчлал өрхийн орлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, Даланзадгад суманд жуулчны гудамж байгуулах ажлыг эхлүүлэх. /усны төлбөрийн орлогоос/ Хэрэгжүүлэх арга хэмжээ 3 Аялал жуулчлал-өрхийн орлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Даланзадгадыг жуулчны гудамж байгуулах ажлын хүрээнд аймаг дахь холбооны газрыг түшиглүүлэн Мэдээллийн төвийг байгуулах ажлыг  орон нутгийн төсвийн 59.36 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн байгууллаа. 100  
129 Байгалийн үзэсгэлэнт газруудын замыг тэмдэгжүүлэх, түр буудаллах цэгүүдийг байгуулан жуулчдын ая тухтай аялах нөхцөлийг сайжруулах /усны төлбөрийн орлогоос/ Хэрэгжүүлэх арга хэмжээ 3 Байгалийн үзэсгэлэнт газруудын тэмдэгжүүлэлт хийх ажлыг 63,5 сая төгрөгөөр аялал жуулчлалын голлох чиглэл маршрутын дагуу Баянзаг, Дэмчигийн хийд, Говь гурвансайхан, Елын ам, Мухар шивэртийн ам зэрэг нийт 21 үзэсгэлэнт газарт 86 тэмдэгжүүлэлтийг хийж гүйцэтгүүлэн ажиллалаа. Аялал жуулчлалын маршрутын дагуу эхний ээлжинд аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын дагуу Цогт-Овоо суманд худалдаа үйлчилгээний цэгийг түшиглүүлэн түр буудаллах цэг, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон бие засах газрыг байгуулах ажлыг орон нутгийн төсвөөс 80.0 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгүүлж байна. 100  
130 Хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрш орны иргэдийг аялах эхлэлийг тавих /усны төлбөрийн орлогоос/ Үйл ажиллагааны хэрэгжилтээр 1 Энэ оны 03 дугаар сарын 20-24 хооронд БНХАУ-н ӨМӨЗО-ны Альша аймгийн засгийн газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хоорондын хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулсан. Уг уулзалтаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах ногоон байгууламжыг бий болгох асуудлыг хөндөж ярилцсан байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 8 ажил, байгаль орчны чиглэлээр 5 ажлыг онцгойлон анхаарч харилцан санал солилцсон. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар,ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хүрээнд санамж бичиг байгуулав. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын эхлэл тавигдаж Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу 9 сард 65 иргэн аялал жуулчлалын маршрутаар Баянзаг, Ёлын ам зэрэг газруудаар аялал хийлээ. 100  
131 "Элсэн манхны баяр", "Шувуу ажиглах аялал" зэрэг онцлог аялалуудыг сурталчлах, зохион байгуулах /усны төлбөрийн орлогоос/ Эвент арга хэмжээний тоо 2 "Аялал жуулчлал-Өрхийн орлого" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын шинэ бренд бүтээгдэхүүн, эвентийг бий болгох зорилгоор "Элсэн манхны баяр 2017" арга хэмжээг Сэврэй сумын Хонгорын голд 9 дүгээр сарын 16,17-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Сэврэй, Даланзадгад, Булган, Ноён, Гурван тэс, Хүрмэн, Баяндалай, Ханхонгор зэрэг 8 сумдын нийт иргэд төлөөлөгчид, дотоодын жуулчид 1500 гаруй, 10 гаруй жуулчны баазууд, 80 гаруй гадаадын жуулчид оролцлоо. Тухайн арга хэмжээнд элсэн урлалын баримал, элсний волейволын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, элсэн уулын оргил булаацалдах, элсний сумо бөхийн барилдаан, говь марафон, багийн тэмцээн гэсэн төрлүүдээр  тэмцээн уралдаан зохиогдож, 1-р байранд "Говийн өгөөж" ХХК, 2-р байранд Сэврэй сум, 3-р байранд Хүрмэн сум тус тус шалгарлаа. 10 дугаар сарын 06-ны өдөр БОАЖГазар, "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоотой хамтран "Шувуу ажиглах аялал"-г хамтран зохион байгуулж, аялалд БОАЖГазрын мэргэжилтэнгүүд, сумдын байгаль хамгаалагчид, ГГБЦГХЗахиргааны мэргэжилтэнгүүд, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны гишүүд нийт 30 хүн оролцлоо. Арга хэмжээний үеэр гайхамшигт говь аялал жуулчлалын холбооноос "Хээрийн шувуудыг хэрхэн таних", "Говийн шувуудыг хэрхэн таних", "Шувуудыг хошуугаар нь хэрхэн ялгах" зэрэг сэдвүүдээр мэдээллийг хийлээ. Мөн Далан булаг, Мод үржүүлгийн газарт байгаа шувуудыг ажиглах аялалыг зохион байгуулав. 100  
132 Баянзаг, Ёлын амны байгалийн тэнцвэр, унаган төрхийг сэргээн хадгалах зорилгоор  менежментийн төлөвлөгөө, хөгжлийн төслийг боловсруулж батлуулах /усны төлбөрийн орлогоос/ Зураг төсөл боловсруулах 2 Өмнөговь аймгийн ёлын амны байгалийн тэнцвэр, унаган төрхийг сэргээн хадгалах зорилгоор менежментийн төлөвлөгөө, хөгжлийн төслийг боловсруулах ажлыг 48,9 сая төгрөгөөр гэрээг байгуулан гүйцэтгүүлж, эцсийн тайланг хүлээн аваад байна. "Баян Заг"-н менежментийн төлөвлөгөөг АНУ-д ажилладаг, палеонтологич мэргэжилтэй М.Болорцэцэгтэй гэрээ байгуулж гүйцэтгүүлж байна. 70  
133 "ITM", "Улаанбаатур" олон улсын аялал жуулчлалын болон жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд оролцож орон нутгаа сурталчлан, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх /усны төлбөрийн орлогоос/ Үзэсгэлэнд оролцох 2 "ITM-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд "Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоотой хамтран аймгийн ЗДТГазраас төсвийг гаргаж оролцлоо. Үзэсгэлэнг зохион байгуулагч байгуулагуудын үнэлгээгээр "Шилдэг санаачлагатай" аймгаас шалгарсан. "Улаанбаатур 2017" үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд идэвхитэй оролцож аймаг орон нутгаа сурталчлан дотоодын жуулчдын урсгалын нэмэгдүүлэх, Аялал жуулчлал-Өрхийн орлого дэд хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилсан. нийт 3500 гаруй гарын авлага, танилцуулга тараасан. 100  
134 Есөн хөлт цагаан тугийг шилэн хоргонд байрлуулан хүндэтгэлтэйгээр залах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулинд 9 хөлт цагаан тугны стандарт хэмжээг зааж өгсөн бөгөөд 2018 онд Нутгийн удирдлагын ордны 3 давхарын танхимыг засварлаж тохижуулах ажилтэй цуг хийхээр төлөвлөн зураг төслийг боловсруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Төрийн тугийг хүндэтгэх тухай" 136 дугаар зарлигаар Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон болно. 40  
135 Аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор сар бүр "Өглөөний цай" уулзалтыг иргэдтэй зохион байгуулах. Уулзалт, оролцогчийн тоо 12 удаа 240 хүн Эрүүл мэнд, боловсрол, ахмадууд, барилга, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, сумдын ЗДТГ-ын дарга нар, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар, аймгийн ЗДТГ-ын  албан хаагчид, Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын албан хаагчид, сэтгүүлчид, уул уурхайн төрийн бус байгууллагын төлөөлөл, ХАҮТ, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Даланзадгад сумын 8 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, Худалдааны төв орчмын жижиг дунд бизнес эрхлэгчдийг оролцуулсан 15  удаагийн "Өглөөний цай " уулзалт арга хэмжээг зохион  байгуулж, 244 иргэний санал хүсэлтийг сонссон ба уг арга хэмжээний зардал 1,2 сая төгрөгийг зарцуулсан байна. Сар бүр 1-с доошгүй удаа "Өглөөний цай " уулзалтыг тогтмол зохион байгуулж, оролцсон салбаруудын саналыг холбогдох хэлтсүүд ажлын төлөвлөгөө, хөтөлбөр арга хэмжээндээ тусган хэрэгжүүлж ажилласнаар  элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд ахмад багш нарыг урилгаар ажиллуулсан, багш нарыг сургаж хөгжүүлэх ажлыг  зохион байгуулж 160 багш хамруулсан , сургуулийн нийгмийн ажилтнуудын сургалт зохион байгуулсан, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд харилцаа хандлагын сургалт 3 удаа зохион байгуулсан, БОЭТ болон зарим сумдын эмч нарыг ӨМӨЗО-д явуулж туршлага судлуулсан, ХБИ-д 5,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ойн болон өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулсан, ахмадын хороог хөгжим техник хэрэгслээр хангасан, багийн Засаг дарга нарт 2 удаа сургалт зохион байгуулсан, сумдын ЗДТГ -ын төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг нэгдсэн жишиг байдлаар боловсруулж өгсөн, сумдын ЗДТГ-ын дарга нарыг зөөврийн компьютерээр хангаж, ӨМӨЗО-нд туршлага судлуулсан, Нийтлэг үйлчилгээний ажилчдын хөрөнгө оруулалтын саналыг 2018 оны үндсэн чиглэлд тусгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн  зэрэг бодитой ажлуудыг хэрэгжүүллээ. 100  
136 Алслагдсан сум, баг, хилийн боомтуудад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх "Хөдөлгөөнт баг"-ийг ажиллуулах Ажиллах сумын тоо 6 Улсын бүртгэлийн хэлтсээс Баяндалай, Ноён, Гурвантэс,Манлай, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон зэрэг нийт 8 сумдад, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ханбогд, Гурвантэс сумдад тус тус ажиллаж, улсын бүртгэл,  кадастрын зураглал, хянан баталгаа хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүүлж, гарсан санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. 11 сард Булган, Мандал-Овоо, Ханхонгор, Цогт-Овоо сумдад Улсын бүртгэлийн хэлтэс, Хөгжимт жүжгийн театр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан  "Хөдөлгөөнт баг"-ийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 12 сарын 10-15-нд зохион байгуулан гүйцэтгэн дуусгана.  100  
137 Төрийн байгууллагуудыг удирдлагын нэгдсэн сүлжээ, программд холбох Байгууллага, сумын тоо 17 Цаасгүй технологийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах хүрээнд төрийн байгууллагуудыг "И-оффис" цахим программын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг орон нутгийн төсвийн 87,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, 19 байгууллага, сумдыг нэгдсэн программд холболоо. Гэрээний дагуу нэгдсэн программд холбогдсон байгууллага, сумдын төрийн албан хаагчдад сургалт хийж, программыг ашиглах зөвлөгөө мэдээллийг өгсөн. Программын нэмэлт шинэчлэл, хөгжүүлэлт 4 удаа хийгдсэн бөгөөд сүлжээнд холбогдсон байгууллагуудын программ ашиглалтад хяналт тавин ажиллаж байна. 100  
138 Өргөдөл, гомдлын нэгдсэн программыг нэвтрүүлэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргаж буй өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах цахим программыг нэвтрүүлэх ажлыг орон нутгийн төсвийн 29,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж, URGUDUL.OMNOGOVI.GOV.MN сайтаар дамжуулан хүлээн авч байна. Тус цахим программыг ашиглан иргэд өргөдлөө төрийн байгууллагуудад цаг алдалгүй түргэн шуурхай илгээх, өөрийн өргөдлөө хянах боломжийг бүрдүүлээд байна. Энэхүү программыг төрийн байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээ И-Оффис программд холбож, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчдад ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг цахим хэлбэрээр танилцуулж, шийдвэрлэн ажиллаж байна. 100  
139 Мэдээллийг шуурхай хүргэх "Ухаалаг Өмнөговь" программ бүтээх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй арга хэмжээ, мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай түгээх "Ухаалаг Өмнөговь" аплликейшн нь мэдээ мэдээлэл, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, тендер, өргөдөл гомдол, санал хүсэлт, хаяг байршил, аймгийн танилцуулга, яаралтай тусламжийн дуудлага, утасны жагсаалт бүхий үндсэн цэстэй, андройд болон айос үйлдлийн систем дээр хийгдэхээр техникийн тодорхойлолтыг батлуулан тендерийг зарлаж, ондоо багтаан гүйцэтгэхээл ажлыг зохион байгуулж байна. 100  
140 Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг нэг цэгээс чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулагдан, Хэнтий аймаг, Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төв, Нийслэлийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар туршлага судалсан. Нэгдсэн төвийг байгуулах худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан боловч хүчингүй болсон тул шууд гэрээ байгуулах саналыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна. 2017 онд нэгдсэн төвийн браилгын асуудлыг шийдвэрлэх бөгөөд 2018 онд тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдэнэ. 50  
141 Сум, багийн хөгжлийг дэмжих, зарим багийн төвийн барилгыг засварлах, эд хогшил, техник хэрэгслээр хангах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Сум, багийн хөгжлийг дэмжих зорилгоор судалгаа авч, судалгааны дүнг үндэслэн зарим багийг тавилга эд хогшил, зөөврийн компьютер, принтер, унаагаар хангах 3 багц тендерийг зарлаж, 1 дүгээр багц болох "Тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ӨМ2017/76-01 гэрээг  "Элбэг туулай" ХХК-тай байгуулж,  нийлүүлэгч компани техникийн тодорхойлолтын дагуу  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  хурлын заалны сандал-1300ш, ширээ 28 ширхэг жижиг оврын цахилгааны үүсгүүр-18/мотор/, зайны дуу чангаруулагч /дефуцор/-7, гэрэл зургийн аппарат-15ш, хурлын индэр-15 ш, самбар-15ш, төмөр шкаф /сейф/14 ширхэг, багийн Засаг даргын ширээ 19 ширхэг, багийн Засаг даргын сандал 19ш, багийн эмчийн кушетик 13ширхэг буюу 108,555,888  төгрөгний тавилга, эд хогшлыг  хүлээлгэн өгсөн. "Зөөврийн компьютер, принтер нийлүүлэх ажил"-ын ӨМ2017/76-02 гэрээг гүйцэтгэгч "Шүтээн ноён" ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж, тус компаниас техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт бүхий Зөөврийн компьютер /i3 / 55 ширхэг, Зөөврийн компьютер /i5/ 15 ширхэг, олон үйлдэлт принтер 38 ширхэг, цүнх, хулгана тус бүр 70 ширхэг, нийт 102899000 төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авч 2017 оны 11 сарын 10-ний өдөр сумдын ЗДТГ-ын дарга нарт, багийн Засаг дарга нарт гардуулан өгсөн. Багийн Засаг дарга нарыг унаагаар хангах ажлын гэрээг "Энхговь" ХХК-тэй байгуулан орон нутгийн төсвийн 64935000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж, 37 багийн Засаг дарга нарт БНХАУ-д үйлдвэрлэсэн "HENSIM" маркийн мотоцикл хүлээлгэн өгсөн. 100  
142 Цогтцэций сумын Өгөөмөр багийн төвийн барилгын зураг төсөв хийлгэх, шинээр барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Цогтцэций сумын  "Өгөөмөр" багийн төвийн барилга барих 90.0 сая төгрөгийн ажлыг суманд нь эрхийг шилжүүлсэн бөгөөд  тус сумын ЗДТГ-аас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, ажлын зохион байгуулан ажиллаж байна. 70  
143 Гурвантэс сумын Нутгийн удирдлагын ордон барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Гурвантэс сумын нутгийн удирдлагын ордны барилга барих ажлыг орон нутгийн төсвийн 900,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр гүйцэтгэгч "Галтууд" ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80%-тай хийгдэж байна. 80  
144 Булган сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг ашиглалтанд оруулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Булган сумын нутгийн удирдлагын ордон барих ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээн авлаа. Гэрээний дагуу гүйцэтгэгч компанид 181,7 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон болно. 100  
145 Нутгийн удирдлагын ордны засвар /гэрэлтүүлэг/ Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Нутгийн удирдлагын ордны гадна, дотно гэрэлтүүлгийг засварлах ажлыг орон нутгийн төсвийн 41,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж, гадна өнгө үзэмжийг сайжруулав. 100  
146 Булган, Номгон сумдын шинээр ашиглалтад орсон төрийн захиргааны байгууллагын байрыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах Тоног төхөөрөмжөөр хангасан төрийн байгууллагын тоо 2 Номгон, Булган сумын Нутгийн удирдлагын ордон шинээр ашиглалтад орсонтой холбогдуулан шаардлагатай тавилга, техник хэрэгслийг шийдвэрлэж, Номгон сумын ЗДТГ-т 29,2 сая төгрөг, Булган сумын ЗДТГ-т  90,6 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж техник хэрэгслийг нийлүүлж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ. 100  
147 Төрийн үйлчилгээний зарим автомашины хэвийн үйл ажиллагааг хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэлгүй түргэн шуурхай хүргэхээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ноён, Сэврэй, Мандал-Овоо, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо сум, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Автотээврийн төв, ХХААГ, Буянт хотхон хүүхдийн зуслан, Даланзадгад сумын ИТХ-ын төрийн үйлчилгээний автомашиныг шинэчилж, Ноён, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Булган, Цогт-Цэций, Хүрмэн, Ханбогд сумдын Засаг даргын Тамгын газар, Баяндалай сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Булган сумын Цагдаагийн хэсэг, ЗХ-ний 167-р анги, Гадаадын иргэн харъяатын Өмнөд бүс дэх газрын автомашинуудыг засварлаж, төрийн үйлчилгээний автомашины хэвийн үйлчилгээг бүрдүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Даланзадгад сумын ЗДТГ-ын автомашинуудын тендерийг зарласан бөгөөд тайлант онд багтаан нийлүүлэгдэнэ. 100  
148 Хилийн мэргэжлийн хяналтын албан хаагчдыг хувцасаар хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Гашуун сухайт, Шивээ хүрэн хилийн боомтод ажиллаж буй хилийн мэргэжлийн хяналтын 37 албан хаагчдыг ажлын хувцасаар хангах ажлыг орон нутгийн төсвөөс 25,9 сая төгрөгийг зарцуулан, хувцасаар хангав. 100  
149 Үйлчилгээний чанар, хүртээмж, нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор төрийн захиргааны байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний танхимд агааржуулагч суурилуулахад 5,0 сая, Татварын хэлтэст шаардлагатай техник хэрэгсэлд 9,8 сая төгрөг, Ноён сумын ЗДТГ-ын засвар үйлчилгээ, техник хэрэгсэлд авахад 19,77 сая, улсын нөөцийн салбрыг камержуулахад 5,45 сая, Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт хөгжим техник хэрэгсэл авахад 6,0 сая төгрөгийг тус тус шийдвэрлэн тоног төхөөрөмжөөр хангав. Мөн аймгийн ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын албыг шаардлагатай техник хэрэгслээр хангахаар тендер зарласан бөгөөд ажлыг тайланд ондоо багтаан гүйцэтгүүлж, хүлээн авна. 100  
150 Төрийн байгууллагуудын хэлэлцүүлгийг салбар бүрээр зохион байгуулж, мөрдөж буй дүрэм журмын давхардлыг арилгах Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөний арга хэмжээг 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтыг "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа", "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх", Удирдах албан тушаалтны харьцаа хандлага, хувь хүний хөгжил гэсэн үндсэн агуулгаар явуулж нийт  удирдах түвшний 126 төрийн албан хаагч хамрагдлаа. Төрийн албаны шат дамжлага, дүрэм журмын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, шуурхай байдлыг хангах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар салбар байгууллага бүрээр хэлэлцүүлэг явуулж, саналыг нэгтгэн холбогдох бодлогын хэлтэст хүргүүлж, гарсан саналыг ажил хэрэг болгох үүрэг даалгавар өгч ажиллалаа. Мөн сум, агентлагийн ажлыг дүгнэх, тухайн салбарын үзүүлэлтүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар санал авч, гарсан саналыг нэгтгэн "Сум, баг, агентлагийн ажил дүгнэх журам"-ыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, сум байгууллагуудад хүргүүллээ. 100  
151 Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрөөс хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай нээлттэй хүргэж ажиллахад хэвлэл мэдээллийн зардлаас 100,38 сая төгрөгөөр орон нутгийн 4 телевиз, 1 сонин, бүсийн радио, төвийн 4 телевиз, 10 сайт, 2 сонин, МҮОНР-той хамтарч ажиллах гэрээ байгуулан, мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.  Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг өдөр тутамд олон нийтэд хүртээмжтэй хүргэж ажиллаж байгаа бөгөөд "БИД ХАМТДАА 2017" сэтгүүлийг хэвлүүлж сум орон нутгийн иргэд, малчдад хүргэлээ. 100  
152 Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдээс төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг гаргуулсан бөгөөд нийгмийн салбарын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 15 иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран 17 нэр төрлийн олон нийтийн ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа. 100  
153 Аймгийн онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгал бий болгох Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Аймгийн үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ахуй амьдралын онцлог, эвент арга хэмжээг харуулсан монгол, англи хэл дээрх тайлбар бүхий, 7 сэдвээс бүрдсэн гэрэл зургийн цомог, нэвтрүүлэг, дүрс бичлэгийг хийх ажлыг орон нутгийн төсвийн 65.5 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгүүлсэн. Мөн тус аймаг нь дэлхийд 2 бөхт тэмээгээр тэргүүлэгч учраас буурын баримал, аймгийн газрын зургийн дүрс бүхий зэс наалт, дурсгалын таваг, бэлгийн уут, ингэний сүүн бүтээгдэхүүн, элсэн урлал, аймгийн танилцуулга эмхэтгэл, бэлэг дурсгалын мөнгөн болон зэс аяга, үзэг, аймгийн логотой халуун аяга гэх мэт аймгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг 63,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийлгэж, аймгийн ЗДТГ-т хүлээн авсан. 100  
154 Төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон онлайн сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх. Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Сумдын Засаг дарга нарын сургалтыг 1 сарын 11,12-нд, багийн Засаг дарга нарын сургалтыг 3 сарын 24-нд, агентлагийн даргын сургалтыг 3 сарын 21-нд зохион байгуулж, эрх зүйн боловсрол мэдлэг олгох болон цаг үеийн ажил, үүргийн чиглэлээр 32 сэдвээр мэдээлэл өгсөн. Төсвийн удирдах ажилтны нэгдсэн сургалтыг 5 сарын 25-26-нд зохион байгуулж , төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын болон хувь хүний хөгжлийн талаар 13 сэдвээр 2 өдрийн сургалт мэдээлэл хийлээ. Сумдын Засаг даргын орлогч, Төрийн захиргааны албан хаагчид, багийн Засаг дарга нарын сургалт, сахилга хариуцлагын зөвлөлгөөнийг 11 сарын 09,10 нд зохион байгуулж, хувь хүний хөгжил, ёс зүй хариуцлага, төрийн албаны стандартын талаар  10 цагийн хичээл сургалт зохион байгууллаа. Мөн сумдын төрийн албан хаагчид, агентлагийн удирдлагуудад "Төлөвлөлт, хяналт-шинжилгээ үнэлгээний уялдаа холбоо" сэдэвт 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийн "Төрийн албан хаачийн ёс зүй", "Архив албан хэрэг хөтлөлт" сэдэвт богино хугацааны зорилтот зайны сургалтад 20 төрийн албан хаагчийг хамруулан сургаж сертификат олгов. Нийт танхимын сургалтанд 441 төрийн албан хаагч хамрагдсан байна. "Хүний нөөцийг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын хэрэгжилтийг хангах" -тай холбогдсон Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт үзүүлэлтийг сум дүгнэх үзүүлэлтэд оруулж, сумдад ажиллласан зөвлөн туслах ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчдын сургалт зөвлөгөөний үеэр зөвлөмж сургалтыг хийлээ. 100  
155 "Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх" хөтөлбөр хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт 100 2017 онд 29 төрийн албан хаагчид орон сууцны дэмжлэг, 30 төрийн албан хаагчийн мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтын төлбөрт нийт 200.6 сая төгрөг олгов.  Мөн эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн 4 төрийн албан хаагчид 12.0  сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад харилцаа хандлага сэдэвт сургалтын зардалд 1.5 сая төгрөг, Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөлгөөний зардалд 7.9 сая төгрөг, онцгой амжилт гаргасан 3 багшид 22.0 сая төгрөг, нийт 244.0  сая төгрөгийг зарцуулаад байна. Хөтөлбөрт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан 33 төрийн албан хаагчийг тусламж дэмжлэгт, 3 төрийн албан хаагчийг урамшуулалд хамруулаад байна. 100  
156 Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулах үйл ажиллагааг 8 сарын 7-8 өдрүүдэд зохион байгуулж тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур хангасан 102 оюутанд 2017-2018 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн сургалтын төлбөр болох 134,7 сая төгрөгийг сургуулиудын нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн. Мөн "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангийн тэтгэлэгт хөтөлбөрт  гэрээ нь сунгагдаж 17, шинээр 17 нийт 57  оюутан хамрагдаж, сургалтын төлбөрийн 2017-2018 оны эхний хагас жилийн сургалтын төлбөр олгох гэрээний дагуу сургалтын төлбөр 100 хувь төлөгдөж, оюутнууд суралцаж байна. 100  
157 БНХАУ болон бусад улсын муж, хотуудтай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт 100 БНХАУ-ын Баяннуур, Альшаа аймгуудтай байгуулсан санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажиллах, ажлын хэсгийн уулзалт хурлыг 6 удаа, Альшаа аймгийн Баян хот, Эзнээ хошуу, Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд спортын 3 арга хэмжээ, Цагаан дэл уул-Өлзий боомтын бүтэн байгуулалтын ажлын хэсэг- Боомтын үндэсний зөвлөлийн уулзалт ыг тус тус зохион байгуулж, 3 талт гэрээ байгууллаа. ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Урдын дунд хошуунд цэг тогтоох хилийн уулзалт 1 удаа, Гашуун сухайт боомтын бүтээн байгуулалт, шалган нэвтрүүлэх кабинууд барих, МХГ-ын лаборатори байгуулах ажлын хэсгийн уулзалт 2 удаа тус тус зохион байгуулав. БНСУ-ын Тамян хотод газар тариалан шинэ сортын ургамал тариалах чиглэлээр 9 тариаланч 10 хоногийн сургалт, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд 3 мэргэжилтэнийг хамрууллаа. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын Хойд хошууны 66 жуулчны Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудаар 3 өдрийн аялалыг зохион байгууллаа. ӨМӨЗО-ны Бугат хотын захиргааны урилгаар Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажлын айлчлал хийж, дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. БНВУ-ын Монголд суугаа элчин сайд тус аймагт ажиллаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар боллоо. Мөн БНСУ-ын Кёнсанбуг мужтай харилцаа тогтоож, соёлын хөтөлбөрт 1 төрийн албан хаагчийг хамруулав. Тайван Улсын Нинхуа их сургуультай хамтын ажиллагаа тогтоож, төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байна. Бүгд найрамдах Беларусь улстай харилцаа тогтоож тус аймгийн 5 оюутан тус улсад суралцаж байна. 100  
158 Орон нутагтаа тогтвортой, амжилттай ажиллаж байгаа иргэнийг гадаад оронд мэргэшүүлэх, сургах "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлэх хамрагдах хүний тоо 25 "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, БНЭУ, БНСУ, Япон,Тайланд улсад 23 албан хаагчийг дунд болон богино хугацааны сургалтанд, 86 албан хаагчдыг Олон улсын хурал форум, уралдаан тэмцээн, үзэсгэлэн арга хэмжээнд тус тус хамруулан мэргэшүүлж, мэдлэг мэдээллийг дээшлүүлсэн бөгөөд  нийт 102,0 сая төгрөгийг зарцуулав. Мөн Тайвань, Япон улсуудад сурагч солилцоо, төрийн албан хаагчдыг богино, дунд хугацааны сургалтанд хамруулах бэлтгэл ажил хангагдаад байна. 100  
159 Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Аймаг, 15 сум, 12 гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон болзошгүй гамшгийн үед ажиллах томилгоот хүн хүч, машин техникт тодотгол хийж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг батлан , хяналт тавьж ажиллалаа. Гамшгийн хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх "Говийн чоно" олон улсын дадлага сургуулийг АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, ОБЕГ, аймгийн ОБГ болон бусад төрийн болон хууль сахиулах байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулж, нийт гадаадын 8 орны 50 гаруй төлөөлөгч, Монгол Улсын 6 аймгийн 170 төлөөлөгч, "Говийн чоно" ёслолын жагсаалд 650 алба хаагчид оролцож, харилцан хамтран ажиллалаа. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 200 ортой хээрийн хүн эмнэлгийг дэлгэн, Даланзадгад сумын 22680 иргэнийг нүүн шилжүүлэх ажиллагаанд оролцуулсан. Булган суманд зохион байгуулагдсан "Тэмээний баяр-2017" арга хэмжээний үеэр тухайн сумыг тойрсон 4 бүсэд мал, амьтан оруулахгүй байх зорилгоор 4 техник хэрэгсэл, 16 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулсан. Мөн Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумдад малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын  а/769, а/781а а/782 тоот захирамжийн дагуу Цогт-Овоо, Цогт-Цэций, Манлай, сумдын Дундговь аймагтай хил залгаа нутаглаж байгаа малчин өрхөд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, малд үзлэг тандалт хийх ажлыг зохион байгуулж  24 хүний бүрэлдэхүүнтэй 4 постыг гаргаж ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай  зохион байгуулж ажиллав. 2017-2018 оны өвөлжилт хаваржилтийн нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж аймаг, сум бүр өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор Ханбогд, Гурвантэс сумдад Гал түймэр унтраах, аврах 4 дүгээр зэрэглэлийн ангийг байгуулахаар шийдвэрлүүлж албан хаагчдыг сонгон шалгаруулж сургалтанд хамруулаад байна. 100  
160 Аймгийн 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулж, үндэсний ёс заншил, уламжлалаа дэмжин хөгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт 100 Аймгийн ИТХТ-ийн 80 дугаар тогтоолоор аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг 2017 оны 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтсон ба уг тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлыг хэсгийг байгуулан бэлтгэл ажлыг бүрэн хангасан хэдий ч Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017.07.07-ны өдөр дахин явагдахаар болж баяр наадмыг 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд өндөр зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. 100  
161 Гашуун сухайтын боомтын нөхцөл байдлын судалгаа хийх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Засгийн газрын гишүүд болон орон нутгийн удирдлагууд удаа дараа тус боомтод ажиллаж, боомтын албан хаагчид, иргэдийн ажиллах амьдрах орчин нөхцлийг сайжруулах, боомтын хөгжлийг хангах чиглэлээр иргэдийн санал бодлыг сонсож, уулзалт зохион байгуулан ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалгаа хийсний дүнд боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шалганы 5 кабиныг нэмж байрлуулсан. "Хайрхан" багийн төвийн орон сууц, ажилчдын байрны браилгыг засварлан хүлээн авсан бөгөөд тус багийн төвөөс 12 км-т хэрэглээний усны худгийг гаргаж, хүлээн авсан. Хилийн мэргэжлийн хяналтын хүнсний лабораторийн зураг, төслийг боловсруулан БНХАУ-ын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны захиргаанд хүргүүлсэн.  Боомтын ерөнхий төлөвлөгөөг хилийн боомтуудын бүтээн байгуулалтын "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслөөр батлуулаад байна. Нүүрс тээврийн очер дарааллыг багасгах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын гишүүдэд газар дээр нь нөхцөл байдалтай танилцуулснаар, уртын урт тээвэрлэлтийг зогсоож, богинын тээвэрлэлт хийх Засгийн газрын шийдвэрийг гаргуулахаар болоод байна. Мөн тус боомтод амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн аюулгүй ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хайрхан багийн төвд эмч, цагдаагийн хэсэг ажиллуулах асуудлыг шийдвэрлэлээ. 100  
162 Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанд хэсэгчилсэн болон бүрэн хяналт шинжилгээ үнэлгээ хийж,  заавар зөвлөмжөөр хангах, сургалт гарын авлага бэлтгэн хүргэх Байгууллагын тоо 20 Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, 2017 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх 16 агентлаг, 15 сумын 74 төсөвт байгууллагын  үйл ажиллагаанд тусгай удирдамж, урьдчилан бэлтгэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шинжилгээ үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын үр дүнг  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2 уда хэлэлцэж,  хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт зөвлөмжийг холбогдох  сум байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын мөрөөр 15 төсөвт байгууллагад тусгай удирдамжийн дагуу сургалтыг зохион байгуулж, 200 орчим төрийн албан хаагчдад тухай бүр зөвлөгөө мэдээллийг өглөө. Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн "Захирамж тушаалын төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж", "Төрийн албан хаагчийн ажил хэрэгч хувцаслалтын зөвлөмж", "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн нөхцөл дүн шинжилгээ" зэрэг гарын авлага зөвлөмжийг гаргаж, нийт төсвийн байгууллагуудад хүргүүллээ.  Сумдад ажиллах хугацаандаа Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, Е-оффис программын ашиглалтыг сайжруулах сургалтыг зохион  байгуулж, бүх төсөвт байгууллагыг хамрууллаа. 100  
163 Сумдын ХШҮ-ний орон тооны бус ажлын хэсэг болон агентлаг төсөвт байгууллагуудын ХШҮ-ий нэгжийн ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, албан хаагчдыг чадваржуулах Ажлын хэрэгжилтийн хувиар Бүх ажлын хэсгийг хамарсан байх Хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг 2017 оны 5 -9 сард 2 удаа зохион байгууллаа. 5 сард ЗГХЭГ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академитай хамтран " Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээний арга зүй, төлөвлөлт" сэдэвт сургалтыг орон нутагт зохион байгуулж аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон төсвийн байгууллагын хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнууд, сумдын орон тооны бус ажлын хэсэг зэрэг нийт нийт 120 орчим төрийн албан хаагчийг хамруулж "Сертификат" олгов. Мөн ЗГХЭГ-с Европын холбооны "Тогтвортой засаглал" төслийн хамтарсан сургалтад ТЗУХ болон ХОХБТХ, ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтнүүдийг хамруулсан. Энэхүү сургалтын мөрөөр орон нутагт 2017 оны 10 -11 сард "Төлөвлөлт-хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог хангах нь" сэдэвт сургалтыг 2 удаа  зохион байгуулж,  сумын агентлаг төсөвт байгууллагын дарга, мэргэжилтэн,  хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнууд нийт 152 төрийн албан хаагчийг хамруулж чадавхижууллаа. Мөн хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн 22 ажилтныг  дагалдуулан сургаж,  хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг зохион байгуулан, ажилтнуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. 100  
164 Засгийн газрын болон аймаг орон нутгийн бодлого шийдвэрт иргэдийн сэтгэл ханамж ямар байгааг судлах санал асуулгыг ИНБ-аар гүйцэтгүүлэх Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, 2017 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд төрийн бодлого шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлснийг судлах санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааг аймгийн Иргэний нийгмийн байгууллагын сүлжээгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан үйл ажиллагааг 2017 оны 11 сарын 15-аас эхлүүлэн гүйцэгүүлж байна.  2017 онд аймгийн сонгуулийн насны нийт хүн амын 5 хувь буюу 2100  иргэнийг аймгийн бүх сум багийг хамруулан сонголт хийн явуулж, дүн мэдээг 2018 оны 01 сарын 15-ны дотор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тайланг аймгийн ЗДТГазарт хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.   Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хүрээнд хэрэглэгчийн үнэлгээний санал асуулгыг ЗГХЭГ-аас нэгдсэн журмаар гаргаж ирүүлсэн бөгөөд энэхүү санал асуулгаар дүнг нэгтгэх юм. 100  
165 "Архидан согтуурах, мансуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх" хөтөлбөр хэрэгжүүлэх. Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 "Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян"-ы хүрээнд Даланзадгад, Ханхонгор, Ханбогд сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг Монголын хуульчдын холбооны Өмнөговь аймаг дахь салбартай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж уг сургалтад ахлах ангийн нийт 155 хүүхэд хамрагдав. "Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян"-ы хүрээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд "Томчуудад хүргэх бидний захиа" сэдэвт эссэ бичлэг, "Миний ирээдүй" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулав. Сэтгэцэд нөлөөт "Мими" гэх бодисын хэрэглээ, түүнийг Улсын хилээр нэвтэрүүлэхийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтран нэг сарын аяныг зохион байгуулж, уг арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 2,4 сая төгрөгийг зарцуулан ажиллалаа. Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн автозамд архины эсрэг сурталчилгааны самбарыг байршууллаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Эмийн эргэлтийн сан, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд 09 дүгээр сарын 04- 20-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг Эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулав. Архинаас гаргах сайн дурын болон албадан эмчилгээнд 2017 оны байдлаар 4 хүнийг хамруулж нийт давхардсан тоогоор 1852 гаруй хүнд урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Монголын хуульчдын холбооны Өмнөговь аймаг дахь салбартай хамтран зохион байгуулав. Аймгийн нутаг дэвсгэрт "Эмийн сан"-ийн  үйл ажиллагаа явуулдаг 17  аж ахуй нэгжид "мансууруулах болон  сэтгэцэд нөлөөт эмийг зохих журмын дагуу тусгайлсан битүүмжилж, зориулалтын шүүгээнд хадгалж, орлого зарлагын бүртгэлийг тогтмол хөтөлж, тайлан мэдээг цаг тухайд нь зохих газарт мэдээлдэг эсэх чиглэлээр"  08 дугаар сарын  31-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд  хяналт шалгалтыг хийж шалгалтаар илэрсэн зөрчилд зөвлөмжийг өгч ажиллалаа. "Ми Ми" гэх  бодисыг зохих зөвшөөрөлгүй зарж борлуулах, түгээх гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд "Ми ми" нэгдсэн арга хэмжээг Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газартай хамтарч аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр "ми-ми" гэх бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 5 үйлдлийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татаж, зарж борлуулж болзошгүй гэсэн 13 объект, хэрэглэдэг 23 этгээдийг илрүүлж тус иргэдэд "ми-ми" гэх бодисын нөлөөллийг мэргэжлийн эмчийн хамт зөвлөмж өгч цаашид хэрэглэхгүй байх талаар ойлголтыг өгч ажиллав. 100  
166 "Гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осол гэмтлийн гаралтыг бууруулах" хөтөлбөр хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 Аймгийн хэмжээнд тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж  ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалтын ажлыг удирдамжийн дагуу Гурвантэс, Ноён, Ханбогд, Цогтцэций сумдад хийж гүйцэтгэв. Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд Даланзадгад, Ханхонгор, Ханбогд сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг Монголын хуульчдын холбооны Өмнөговь аймаг дахь салбартай хамтран 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, уг сургалтад нийт 155 хүүхэд хамрагдав. 06 дугаар сарын 01-ний өдөр  Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн зам, Төмөртэй овоонд ээжүүдийн сүү өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Сургууль, цэцэрлэг орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, school police арга хэмжээ Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 7 сургуулиас гадна Гурвантэс, Цогтцэций суманд хэрэгжүүлж байна. Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн замд сурталчилгаа мэдээллийн самбарыг шинэчлэн байршуулсан. Хууль бус ан, ургамал, ашигт малтмалын олборлолтыг таслан зогvоох зорилгоор аймгийн хэмжээний 15 суманд нэн ховор болон ховор амьтан, ургамал агнасан бэлmгэсэн, хууль бусаар ашигт малmмал эрж, хайж, олборлосон үйлдэлд нөхөн төлбөр, хүлээлгэх хуулийн хариуцлагыг агуулсан мэдээллийн самбар байршуулж ажиллав. Авлигатай тэмцэх, урь;чилан сэргийлэх зорилгоор "Авлигагүй Өмнөговь" 7 хоногийн аяныг 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Авлигын эсрэг хууль тогтоомжуудаар гарын авлага, тараах материал бэлтгэн олон нийтэд тараах, олон нийтийг хамарсан "Авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна. 10 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осолд өрж амь насаа алдсан, бэртэж гэмтсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэх "Автомашингүй өдөр" арга хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн газар, Хууль, эрх зүйн хэлтэс хамран зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Монголын хуульчдын холбооны Өмнөговь аймаг дахь салбартай хамтран "Гэмт хэрэг, зам тээврийн ослын гаралтыг бууруулахад жолооч нарын оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 27-30-ны өдрийн хооронд Цогтцэций, Ханбогд, Оюу толгой, Хайрхан багийн иргэдийн дунд зохион байгуулж, нийт 520 хүн хамруулав. 100  
167 Олон нийтийн цагдааг Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс, Цогт-Овоо сумдад ажиллуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр   "Олон нийтийн цагдаа хамтын ажиллагаа хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд нийт 30 хүнийг авч гэрээ байгуулан ажиллуулж байна.Үүнээс Даланзадгад суманд 20 олон нийтийн цагдаа , Цогтцэций суманд 1 олон нийтийн цагдаа, Гурвантэс суманд 4олон нийтийн цагдаа, Ханбогд суманд 2 олон нийтийн цагдаа нийт 27 олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. Гэрээ байгуулан ажиллаж байсан 3 олон нийтийн цагдаагийн 1 ажилтан нь амаржасны амралтаа авсан 2 олон нийтийн цагдаа нь цагдаагийн сургуулийн курст сурч байна. Батлагдсан төсвийн дагуу ажиллаж байгаа олон нийтийн цагдааг цалинжуулж, албаны хувцас болон тусгай хэрэгслээр ханган ажиллаж байна. 100  
168 Даланзадгад сумын найман багт хөдөлгөөнт эргүүлийн тоноглосон автомашин нийлүүлэх автомашины тоо 8 Орон нутгийн төсвийн нийт 135,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын 8 багийг хөдөлгөөнт эргүүлийн тоноглосон автомашинаар хангах ажлыг гүйцэтгүүлж, хүлээн авч, үйл ажиллагаанд ашиглаж байна. 100  
169 Сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг бэлэн бус торгуулийн машин "Police reader"- аар хангах "Police reader" машины тоо 14 Сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг бэлэн бус торгуулийн машин "Police reader"-аар хангах ажлыг орон нутгийн төсвийн 35,0 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгүүлж, хүлээлгэн өгч, үйл ажиллагаанд ашиглаж байна. 100  
170 Гашуун сухайтын хилийн боомтод цагдаагийн хэсгийн иж бүрэн байр барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Гашуун сухайтын хилийн боомтод цагдаагийн хэсгийн байрны барилгын зураг төсвийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байна. 40  
171 Олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үед хяналт тавих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж  цагдаагийн газрыг нисдэг камераар хангах Камерны тоо 1 Орон нутгийн төсвийн нийт 7,5  мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үед хяналт тавих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж нисдэг камераар Цагдаагийн газрыг хангалаа. 100  
172 Цагдаагийн газрын албан хаагчдыг богино долгионы гар станцаар хангах Гар станцын тоо 150 Цагдаагийн газрын албан хаагчдыг богино долгионы гар станцаар хангах ажлыг 22,5 сая төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. 100  
173 Төрийн архивын баримтыг бар коджуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Орон нутгийн төсвийн нийт 9.0 сая төгрөгийг зарцуулан аймгийн Төрийн архивын баримтыг бар коджуулах ажлыг хийж гүйцэтгэн, хүлээн авлаа. 100  
174 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд цамхагт гэрэлтүүлэг суурилуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гаднах цамхагт гэрэлтүүлгийг суурилуулах ажлыг  9,6 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн, гадна орчныг сайжрууллаа. 100  
175 Шүүхийн шинжилгээний албаны байрыг өргөтгөн засварлаж, шаардлагатай техник хэрэгслээр хангах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Орон нутгийн төсвийн нийт 59,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шүүхийн шинжилгээний албаны байрыг засварлаж, шаардагдах техник хэрэгслээр хангаж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулав. 100  
176 Хилийн 0166 дугаар ангийн Цайлангийн заставын Цэргийн байр барих Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Хилийн 0166 дугаар ангийн Цайлангийн заставын Цэргийн байр барих ажлыг 70,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүллээ. 100  
177 Хилийн 0131 дүгээр ангийн заставуудыг нарны эрчим хүчний цахилгаан үүсгүүрээр хангах 5 ширхэг 2000 вт 100 Хилийн 0131 дүгээр ангийн заставын нарны эрчим хүчний цахилгаан үүсгүүрээр хангах ажлыг 75,0  сая төгрөгийг зарцуулан хийж гүйцэтгэн, ашиглалтанд оруулав. 100  
178 Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтын албан байрыг засварлах /гадаадын иргэн харьяатын алба/ Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Орон нутгийн төсвийн нийт 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтын албан байрыг засварлаж, ашиглалтад орууллаа. 100  
179 Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилтээр 100 02 дугаар сарын 14-ны өдөр СумдынЗДТГ-ын дарга нарт нотариатын албан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан. Сургалтаар Өмнөговь аймаг дахь Тойргийн нотариатч Н.Хандмаа "Нотариатын бүх төрлийн үйлдлийг гэрчлэх аргачлал", "Өв залгамжлал, итгэмжлэлд тавигдах шаардлага" гэсэн сэдвээр, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Уранчимэг "Хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээ, хэлцэл сэдвээр, Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Амгаланзаяа "Гэрээ хэлцлийг улсын нэгдсэн санд бүртгэх" гэсэн сэдвийн сургалтыг хийв. 05 дугаар сарын 22-ны өдөр төрийн захиргааны албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг Сумдын ЗДТГ-ын дарга, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын дэргэдэх агентлагын дарга болон архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн, ИТХ-ын архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнүүд нийт 96 албан хаагчдыг хамруулан зохион байгуулав. Тус сургалтыг захиргааны албан хаагчдыг чадавхижуулах сургалтын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн агуулга үзэл баримтлал, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны бусад ажиллагаа, Ан агнуурын тухай хуулийн хүрээнд зохион байгуулав. 15 сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн дарга нийт 140 гаруй төрийн албан хаагчдад "Авлигын тухай хууль" -иар сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнд төрийн албан хаагчд авлигаас урьдчилан сэргийлэх арга зам болон ХАСХОМ-ыг хэрхэн гардаг талаар мэдээлэлтэй болов. Удирдлагын академийн хүний нөөцийн сургалт хариуцсан менежер Э.Буяндэлгэр багшийг урьж Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд "Харилцаа, хандлага" сэдвээр сургалтыг зохион байгуулж, өөрийн эрхэлж буй албан тушаалд хандах хандлага ажлын онцлогоос үл хамааран хүмүүстэй харилцахад анхаарах асуудлуудыг ойлгуулсан сургалт болов. 100  
180 Дайчилгааны  бүрэлдэхүүн, нөөцийг дахин  хуваарилах  зорилгоор нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах Зохион байгуулах арга хэмжээний тоо 9 Дайчилгааны бүрэлдэхүүн, нөөцийг дахин хуваарилах зорилгоор нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах хүрээнд 10 арга хэмжээнд 30,1 сая төгрөг төлөвлөснөөс улсын төсвөөс 6 сая, орон нутгийн төсвөөс 24,1 сая төгрөгийг зарцуулан бүрэн хэрэгжүүлж ажилласан байна. 100  
181 Батлан хамгаалах хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох. Үйл ажиллагааны хэрэгжилтээр   Батлан хамгаалах хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох хүрээнд 8 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн орон нутгийн төсвийн 7.1 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулан бүрэн хэрэгжүүллээ. 100  
182 Сумдыг цэргийн бүртгэлийн нэгдсэн программтай болгох Сумын тоо 15 Сумдад цэргийн бүртгэл хөтлөх цахим мэдээллийн сантай болох зорилгоор нийслэлийн Цэргийн штабт хэрэглэж байгаа программыг авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан боловч цэргийн бүртгэлтэй холбогдох мэдээлэл нь 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн "Төрийн албаны нууцын тухай" хуулийн дагуу төрийн нууцад хамаарах тул цахим технологийн эрсдэлтэй байдлыг үнэлэн программ ашиглахыг Батлан хамгаалах яамнаас түр хойшлуулаад байна. 40  
183 Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай ротын байрлалыг камержуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 148 дугаар тусгай ротын бэлэн байдал, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилгоор гадна болон дотор камерын суурилуулж, хүлээлгэн өгөв. 100  
184 Зэвсэгт хүчний 252 дугаар тусгай ротын хичээлийн танхимыг засварлах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Хүрмэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 104 дүгээр тусгай ротын сургалтын танхимыг засварлан, тохижуулав. 100  
185 Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн гэрээт цэргийн байрыг шинэчлэн тохижуулах Ажлын гүйцэтгэлийн хувь 100 Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн гэрээт албаны байрыг засварлах ажлыг орон нутгийн төсвөөс 60 сая төгрөгийг зарцуулан гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээлгэн өгөв. 100  
  Хэрэгжилтийн дундаж хувь 92.8  

Холбоотой мэдээлэл: