НОМГОН СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2018 оны 01 сарын 23
НОМГОН СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

15 сумын малчид иргэдийг оролцуулсан Өмнөговь аймгийн малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж цаашид малчид, хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн үр дүнтэй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Түүний дагуу өнөөдөр Номгон суманд "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН"-ийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон холбогдох албаны хүмүүс иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

2018 оныг их бүтээн байгуулалтын жил болгон томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийг дэмжиж тус салбарын ажил үйлчилгээг сайжруулахаар онцгой анхааран ажиллаж байна.

Тодруулбал: 2018 онд 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийх ба бүх сумдад адил тэгш байхаар төлөвлөөд байна.Өмнөговь-н зураг.

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: