НОМГОН СУМЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ “ДУН ЮАНЬ” ХХК-НД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018 оны 01 сарын 30
НОМГОН СУМЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ “ДУН ЮАНЬ” ХХК-НД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нутгийн ард иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалыг газар, Гадаадын иргэн харьяатын газрын өмнөд бүс дэх газар, Хилийн цэрэг, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг гаргаж Номгон сумын Дэрсэн-Ус багийн нутаг дэвсгэрт байрлах “Дун юань” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хар толгойн уурхайн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хяналт шалгалтыг зохион байгууллаа. 
Тус хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Дун юань” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон холбогдох бусад дүрэм, журам, стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Ажлын хэсгийн саналаар дээрх хууль зөрчсөн асуудлыг үндэслэн шалгалтыг үргэлжлүүлэн хийлгэхээр харьяалалын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлж Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь хяналт шалгалт хийсэн тухай тайлан, дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон 2018 оны 1 дүгээр сарын 19-нд тус сумын багийн Иргэдийн Нийтийн Хурал, Төрийн байгууллагын шуурхай хуралдаанд танилцуулж мэдээлсэн билээ. 
Одоогоор “Дун юань” ХХК-нд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа олон нийтэд мэдээлэх болно.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: