ӨМНӨГОВЬ АЙМАГТ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВИЙГ БАЙГУУЛАВ

2018 оны 02 сарын 06
ӨМНӨГОВЬ АЙМАГТ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВИЙГ БАЙГУУЛАВ

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор "Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төвийг байгуулна гэж төлөвлөсөн. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 7 дугаар баг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр "Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Сэтгэлийн өнгө гэр бүл сэтгэл судлалын төв хамтран тус төвийг байгуулсан ба мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч иргэд, та бүхэнд үйлчлэх юм.

Сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар хэлэхдээ: Бусад аймагт энэ жишгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв тун ховор, 3 аймагт байдаг. Өмнөговьчууд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй болсноор нийгмийн сэтгэл зүйг эерэгээр өөрчлөхөд дорвитой алхам хийж байгаад талархал илэрхийлж амжилт хүслээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: