МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЧАНАРТ АХИЦ ГАРСАН БАЙНА

2018 оны 02 сарын 06
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЧАНАРТ АХИЦ ГАРСАН БАЙНА

Өмнөговь аймгийн хэмжээнд математикийн хичээлийн чанар, хүүхдийн амжилтыг ахиулах зорилгоор "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өөр аймгаас математикийн сайн багш нарыг урилгаар багшлуулж, Даланзадгад сумын сургуулиудад математикийн сургалтыг хийж байна.

Мөн сумдын математикийн багш нарын ур чадвар, арга зүйг сайжруулах зорилгоор заах аргын сургалтуудыг зохион байгуулав. Төвийн сургуулиудын сурагчдад математикийн хичээлийн сургалтыг тогтмолжуулсны зэрэгцээ багш нарыг ажлын байран дээрээ суралцаж, хөгжих боломжуудыг бий болголоо.

Түүнчлэн аймаг, бүсийн чанартай олимпиадыг аймагтаа зохион байгуулж, багш сурагчид өөрсдийн мэдлэг чадвараа сорьж цаашид хэд хэдэн зүйлд дээр анхаарч ажиллахаар болжээ. Тодруулбал хүүхдийг бүр багаас нь математик хичээлд сонирхолтой болгох, бага ангийн багш нарынхаа ур чадварт анхаарах, сумдын хүүхдүүдийг математик хичээлийн сургалтад хамруулах ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.

"Оюуны хурд" хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн сурлагийн чанарт ахиц гарч багш нар харилцан туршлага солилцох олон боломжууд гарч байгаа тул өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, БСУГ-ын дарга Г.Бат-Эрдэнэ нар урилгаар ирж багшилж байгаа багш нартай үр дүнгийн гэрээг байгууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: