"ГОВЬ АРТ"-Д 30 ГАРУЙ УРЧУУД ОРОЛЦОВ

2018 оны 02 сарын 06
"ГОВЬ АРТ"-Д 30 ГАРУЙ УРЧУУД ОРОЛЦОВ

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар хамтран 2 дахь жилдээ "Говь арт" урчуудын үзэсгэлэнг зохион байгуулав. Энэ жил 30 гаруй урчууд хөөмөл ширмэл эсгий урлал, Ноён, Сэврэй хийцийн мөнгөн аяга утсан чимэглэл, даалин, эрдэнийн чулуу хөөрөг модон урлал, зоосон ширээн урлалаар оролцжээ.Төрөл бүр дээр шилдгүүдийг шалгаруулж цом мөнгөн шагналаар шагнав. 
Хөөмөл, ширмэл эсгий урлал П.Отгон,

Ноён, Сэврэй хийцийн мөнгөн аяга Н.Алтанцог,

Зүү ороож загасан нуруу хатгасан даалингийн төрөлд Г.Алтантуяа,

Эрдэнийн чулуун хөөрөг модон сийлбэр Ж.Санж,

Зоосон ширээн урлалаар Н.Цэцэгээ нар шалгарсан байна.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: