150 ТОНН ӨВС, 100 ТОНН ТЭЖЭЭЛИЙГ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ОЛГОНО

2018 оны 02 сарын 08
150 ТОНН ӨВС, 100 ТОНН ТЭЖЭЭЛИЙГ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ОЛГОНО

МУ-ын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Өвөлжилтийн байдалтай танилцсан бөгөөд манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15 хувь нь өвстэй, 20 хувь нь дунд зэрэг, 65 хувь нь тааруу байна. Тиймээс улсын нөөцөөс 150 тонн өвсийг үнэ төлбөргүй, 100 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлж өвөлжилт хүндэрсэн Ноён, Баяндалай, Сэврэй, Булган, Гурвантэс сумдад тараахаар тээврийн цувааг хөдөлгөлөө.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой комисс өргөтгөсөн хурал хийж, МУ-ын Онцгой комиссын ажлын хэсэгт хэд хэдэн асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэв.

Тухайлбал: Онцгой байдлын газарт шуурхай албаны фургон авто машин, ХХААГ-т мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг шийдэж, улсын нөөцөөс дахин Өмнөговь руу өвс, тэжээл олгох асуудлыг судлахаар боллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: