БҮХ НИЙТИЙГ ИНТЕРНЕТТЭЙ БОЛГОХ АЖИЛ ХИЙЛЭЭ

2018 оны 02 сарын 08
БҮХ НИЙТИЙГ ИНТЕРНЕТТЭЙ БОЛГОХ АЖИЛ ХИЙЛЭЭ

Бүх нийтийг ИНТЕРНЕТТЭЙ болгох зорилгоор Баян-Овоо сумын Засаг даргын санаачилгаар сумын Тамгын газар, Өмнөговь аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХКомпанитай хамтран техникийн шинэчлэл хийжээ.
Техник шинэчлэлийн хүрээнд Баян-Овоо сумын төвийн 3 байршилд өндөр хурдны WIFI төхөөрөмж байршуулсан байна.
Баян-Овоо сумын ард иргэддээ зориулан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 1 сарын турш дээрх интернетийн сүлжээг үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон байна.

Эх сурвалж:Баян-Овоо сумын ЗДТГ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: