ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ СУЛ ОРОН ТООГ НӨӨЦӨӨС НӨХӨХ ЗАР

2018 оны 02 сарын 21

Нэг.Ерөнхий зүйл.

 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоог  нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх болно..

 

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Зарлагдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2018 оны 03  дугаар сарын 05 -ны өдөр   10.00-18.00 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.

 

 

 

 

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

1.     Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.

2.     Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

3.     Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

·         Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·         “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·         Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт

Жич: “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.

 

Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

          Тус аймаг дахь нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд тус аймгийн ЗДТГ-ын 70532871 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч  болно.

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өмнөговь аймаг   .                                          НӨӨЦӨӨС НӨХӨГДӨХ АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА .

 

 

 

Ажлын байр

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Захиалга өгсөн газар

Нэг

жийн нэр

Нэр

Хариуцсан асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэр

гэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаард

-лага

 
 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

ДЭС ТҮШМЭЛИЙНАНГИЛАЛ

 

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

ХОХБТ-ийн хэлтэс

Байгаль орчин аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн

Ажлын байрны тодорхой -лолтоор

ТЗ-5

1

Дээд бака

лавр

Байгаль орчны хяналт шинжилгээ үнэлгээ,

экологи

 Мэргэжлийн ур чадвар сайтай байх

Мэргэжлээ

рээ 3-с доошгүй жил ажилласан  дадлага туршлагатай байх

 

Манлайлах, удирдан зохион байгуулах ,бодлого,

бичиг баримт боловсруулах .

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

2

Боловсрол соёл урлагын газар

 

Ахлах мэргэжилтэн

Ажлын байрны тодорхой

-лолтоор

ТЗ-6

1

Дээд бака

лавр

багш

Сургалт судалгаа хийх ,арга зүйн зөвлөгөө өгөх

Боловс -ролын салбарт  сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх

Бичиг баримт боловсруулах компьютерийн  программ хангамж ашиглах

Боловсролыг  шинэчлэх сэтгэхүйтэй байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

3

 

Статистик хяналт-шинжилгээ,

үнэлгээ мэдээлэл зүйн  боловсрол хариусан мэргэжилтэн

Ажлын байрны тодорхой

-лолтоор

ТЗ-6

1

Дээд

Бака

лавр

Математик , мэдээлэл зүйн багш

 Мэргэжлээ

-рээ ажилласан туршлагатай ,магистрын зэрэгтэй бол давуу тал болно

Боловсролын салбарт сүүлийн 5  жил тасралтгүй ажилласан байх

Сургалт судалгаа хийх, төлөвлөх, статистик тайлан мэдээ гаргах,арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах чадвартай байх.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

4

 

Төсвийн мэргэжилтэн

Ажлын байрны тодорхой

-лолтоор

ТЗ-6

1

Дээд

Бакалавр

Нягтлан бодогч

Мэргэжлээ

-рээ ажилласан туршлагатай ,магистрын зэрэгтэй бол давуу тал болно

Мэргэжлээ

-рээ 5 –с дээш

 жил ажилласан байх

Бичиг баримт боловсруулах санхүүгийн   программ хангамж ашиглах

Боловсролыг  шинэчлэх сэтгэхүйтэй байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ  САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: