БАГШ НАР МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

2018 оны 02 сарын 23
БАГШ НАР МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Энэтхэг улсад 6 сарын хугацаатай 5 багшийг, Филлипин улсад 1 сарын хугацаатай 5 багшийг анли хэлний сургалтад 100 хувийн тэтгэлгээр суралцуулав.


Тэд аймаг орон нутагтаа ирээд сурч мэдсэнээ мэргэжил нэгт багш нартаа тайлагнаж, туршлага солилцож байна. Зөгийн үүр хөтөлбөрт аймгийн 15 сумдаас жигд хамруулахыг зорьж байгаа ба тус хөтөлбөрт хамрагдаж гадаадад суралцаж ирсэн сумдын гадаад хэлний багш нар сурагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг сайжруулахаас гадна нийт иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа онцоллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: