ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЧ СЭТГЭЛ ЗҮЙН ТАНХИМЫГ ТОХИЖУУЛАВ

2018 оны 03 сарын 10
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЧ СЭТГЭЛ ЗҮЙН ТАНХИМЫГ ТОХИЖУУЛАВ

Өмнөговь аймаг 2018 оныг бүтээн байгуулалт, Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан алба хаагчдыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, алжаал ядаргааг тайлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын газар нь Эмч, сэтгэл зүйн танхимыг стандартын дагуу тохижуулж 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус газар нь байгууллага бүр эмчтэй, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн танхимтай байж алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эмнэлэгийн анхан шатны үзлэг оншилгоо хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллах нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өөрсдийн хэмжээнд дэмжих нэг хэлбэр гэж үзэн бусад байгууллагуудыг өөрсдийн дотоод нөөц боломжоороо эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.

Тус газрын хамт олон нь цаашид эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өөрсдийн хэмжээнд дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: