Өмнөговь аймгийн сүлд дуу

2016 оны 11 сарын 11

Тэмээн сүргийн говь

Үг С.Цэрэндэндэв     Ая А.Батдэлгэр

Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай

Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ

Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна

дахилт

Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно


Холбоотой мэдээлэл: