Оюутолгой ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газар, Өмнөговь аймгаас худалдан авахаар зорьж байгаа бараа, ажил үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, төлөвлөгөөгөө танилцуулах, бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулна. Уулзалт 2018 оны 03 сарын 27-ны 15:00 цагаас Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд болно. Тус уулзалтаар Оюутолгой ХХК Монгол улсаас худалдан авч байгаа бараа ажил үйлчилгээг бодит үзүүлэнгээр танилцуулна. Сонирхсон бизнес эрхлэгчдийг урьж байна. Холбогдох утас:90104010