Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих санг байгуулсан. Энэ хугацаанд уг сан 78 төсөл хөтөлбөрийг 36 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Оюутолгой ХХК болон уул уурхайн үр өгөөжийг илүү далайцтай болгох зорилгоор Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 250,000 долларыг 9 суманд квот тогтоон олгохоор болсон ба Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатартай гэрээ байгуулж, уг сангаас 30,000 долларыг /70 гаруй сая төгрөг/ тус сум орон нутгийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн байгууллагын эрх мэдэлд шилжүүллээ. Иргэд хөдөлмөрчид сум орон нутгийнхаа төлөө хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө уг төсвөөр санхүүжүүлж хамтран ажиллах боломжтой болж байна. Мөн бүтээн байгуулалтын жилтэй холбоотой Баяндалай суманд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.